УИХ-ын чуулганы нээлт энэ сарын 16-ныдщ даваа гарагт болсон. Үүнээс хойш 14 хоногийн турш УИХ хуралдаагүй. Харин өнөөдөр өглөө УИХ-ын дарга Н.Учралын хүсэлтийг хэлэлцэв.
Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, Х.Тэмүүжин нар үг хэлж, байр сууриа илэрхийллээ. Парламент бол ахмад, дунд, залуу үе гэсэн гурван цагийн хэлхээс дээр ажилладаг хэмээн Б.Пүрэвдорж гишүүн хэлээд “Улсын Их Хурлын даргын үүрэгт ажлыг Н.Учрал гишүүн сайн хийсэн гэж би үздэг. Энэ бүхнээс харахад парламент нь эрэмбэ, туршлагад тулгуурлдаг болохыг манай гишүүд ойлгож, анхаарч ажиллах ёстой. Та бүхэн парламентын үйл ажиллагааг тогтвортой байлгах үүднээс дараагийн удаа туршлагатай хүнээ урт хугацаанд ажиллуулахаар сонгоорой” гэв.
Олон намын төлөөлөл бүхий парламентыг төв байр суурьтай, улс төрийн намын дотоод улс төрөөс ангид, бие даасан спикертэй байлгах тухай үзэл санаа 1992 оны Үндсэн хуулийг батлахтай зэрэгцэн яригдсан гэдгийг Х.Тэмүүжин гишүүн дурдав.
Өдгөө бүх улс төрийн нам, эвсэл энэхүү үзэл санааг дэмжиж байгааг тэмдэглээд “Парламент дотроо намууд нь бодлогын түвшинд чөлөөтэй мэтгэлцдэг, байр сууриа ярилцдаг, улс орны нэгдсэн асуудал дээр ойлголцож чаддаг, үзэл санаа, бодлогын зөрүү гарвал түүнийхээ үндэслэлийг тодорхойлоод, байр сууриа хатуу хамгаалдаг парламент байх юм бол Монгол Улсын шийдвэр гаргалт сонирхлын зөрчилгүй, зөв, харилцан хяналттай болох юм” гэв.
Улсын Их Хурал өнөөдөр түүхэн шийдвэр гаргах гэж байгааг тэрбээр тодотгоод “Монгол Улсын бүрэн эрхт байдлыг илэрхийлдэг гол хэмжүүр бол парламентын засаглал. Хэнээс ч хамааралгүй шийдвэрээ гаргаж чаддаг энэ институц ямар нэгэн хямралгүй, төвийг сахисан, аливаа улс төржилтөөс ангид спикертэй байх юм бол Монгол Улсын төр "салхи" дагаж хямардаг биш, "салхи" сөрж зогсдог ноён нуруутай “уул” шиг л болно. Энэ том өөрчлөлт рүү бид алхаж байна” гэв.
Улсын Их Хурлын дараагийн даргыг сонгохдоо ижил эрх бүхий 126 гишүүний дотоод үйл ажиллагаагаа эмхлэх спикерийг сонгох учир Монгол Улсын Үндсэн хуулиа баримтлан, үзэл санаанд нь нийцүүлэх нь чухал гэсэн юм.