gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     10
  • Зурхай
     3.30
  • Валютын ханш
    $ | 3568₮
Цаг агаар
 10
Зурхай
 3.30
Валютын ханш
$ | 3568₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 10
Зурхай
 3.30
Валютын ханш
$ 3568₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

МАН-ын Бага хуралд зарим аймгийн дарга нар төрийн машинтай ирж оролцжээ

Б.Эрдэнэчимэг
Улс төр
3 цаг 46 минутын өмнө
Twitter logo

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр өглөө 09.00 цагт хуралдав. Хурал 20 минут үргэлжиллээ. УИХ-ын гишүүн Ө.Шижир дараах асуултыг УИХ-ын дарга Н.Учралаас асуув.

-Надад ганц л асуулт байна. Өчигдөр (2026.03.29) танай намын байрны гадаа аймгуудын Засаг дарга нарын машин өдөржин байлаа. Яагаад намын хуралд төрийн мөнгөөр бензин хийгээд, төрийн машин унаж ирээд байгаан? Энэ бол ёс зүйн зөрчил мөн үү. Бүтэн сайн өдөр төрийн алба ажиллаагүй. Зөвхөн танай нам хуралдсан. Та намын даргын хувиар энэ асуултад хариулна уу.
     
0001 Дорнод аймгийн Засаг дарга       
0002 ИТХ-ын дарга
0001 Дарханы Засаг дарга
5678 дугаартай Архангай аймгийн Засаг даргын машин Тусгаар тогтнолын ордны гадаа байсан гэв.

УИХ-ын дарга Н.Учрал: Хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байна. Нэгэнт Үндсэн хуулийн 39.2-т заасны дагуу УИХ-д олонх болсон намын төлөөллийн төв байгууллага Ерөнхий сайдад нэр дэвшигчээ сонгоод Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх гээд хүлээж байгаа, ийм цаг үе.

Ерөнхий сайдад нэр дэвшээд УИХ-аас сонгогдох эсэх нь тодорхойгүй байна. Зарчмын хувьд УИХ-ын даргын хариуцлагатай албыг эхэлж хүлээлгэж өгч байж парламентаар хэлэлцэх нь зөв гэж үзсэн. АН намын дарга нь УИХ-ын чуулганыг даргалах ёсгүй гэсэн. Төрийн ажил тасралтгүй явах ёстой. Иймд намын бага хурал хуралдаж, улс төрийн шийдвэр гаргав. Хэрхэхийг мэдээж УИХ шийднэ. 

Аймгийн засаг дарга, ИТХ-ын дарга нар улс төрийн албан тушаалтнууд тул намынхаа бага хуралд оролцох ёстой. Бид албан тушаал ярих биш бодлогын хороодын мөрийн хөтөлбөрт хийсэн үнэлэлт дүгнэлтийг сонссон. Эрх баригч нам тул Засгийн газар болон УИХ дахь бүлэгтээ зохих чиглэлийг өгдөг. Энэ бол манай намын систем. Энэ зарчмын дагуу бид намын бага хурлаа зохион байгууллаа.

Аймгийн удирдлагууд Улаанбаатар руу унаж байгаа машинтайгаа л ирнэ шүү дээ. Тэд өнөөдөр хэд хэдэн сайдтай уулзана. Ажлаа амжуулаад буцна гэсэн хүлээлттэй байна. Танай нам ч бай, аль ч нам бай, төлөөллийн төв байгууллагын хуралд улс төрийн албан тушаалтан сууж, мэдээлэл сонсож, үүрэг даалгавраа Бага хурлаас авдаг.

Мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн төлөө ажилладаг. Ийм л зарчимтай. Ардчилсан оронд нам төлөөллийн байгууллагаа бүрдүүлдэг. Нам өөрөө хариуцлагатай байх ёстой. Намын даргын хувьд би шат шатны төлөөлөгчидтэй уулзаж, хариуцлагатай ажиллахыг сануулсан. ийм л бага хурал боллоо гэж хариулав.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан