Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр гурван удаа хуралдана.
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 09.00 цагт эхэлсэн. Тус байнгын хороо нийт 32 гишүүнтэй. Гишүүдийн олонх бүрдсэн тул хуралдааныг эхлүүлэв. Төрийн байгуулалтын байнгын хороо гурван удаа хуралдана. Гэхдээ байнгын хорооны ирцийг өглөө бүртгэснээр тооцно.
Эдийн засгийн байнгын хороотой хамтарсан хуралдаан 11.00 цагт эхэлнэ. Үдээс хойш мөн хуралдах тул гишүүд хуралдаа идэвхтэй оролцоорой гэж байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир хүсэв. Хуралд нийт 20 гишүүн иржээ.
Монгол Улсын их хурлын даргыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэв. УИХ-ын дарга Н.Учрал үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ танилцуулав. Тэрээр 2026.11.20-ны өдрөөс эхлэн энэ албан тушаалыг хашсан. Н.Учрал төрийн тасралтгүй байдлыг хангах, парламентын дархлааг хамгаалахын тулд өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж байна гэв.
УИХ-ын гишүүн Д.Энхтуяа "Н.Учрал даргаас асуулт асуухгүй. Асуултад хариулдаггүй тул үр дүнгүй. Би үг хэлье. Өчигдөр (2026.03.29) та нар МАН бол авлигатай эвлэрдэггүй нам гэж мэдээлэв. Авлигатай эвлэлдэхгүй байх нь битгий хэл эвлэлдэн нэгдээд, схем зураад одоо энэ схемээ задалж уншиж чадахаа больсон юм биш үү? Тийм л байна. Бага байхад хүүхдүүд айл гэр болж тоглодог, дуртай үедээ салдаг, нийлдэг.
Ийм л дүр зураг харагдаж байна. Ард түмнээр тоглож байна. Авлига, хулгайг хэн хийгээд байгаа юм бэ? Ард түмэн лав авлига хулгай хийгээгүй байх. Ард түмнээрээ тоглож даажигнаж, Монгол Улсыг сүйрүүлэх хэмжээнд аваачлаа. Схемээ задалж унших хэрэгтэй. өөр хэлэх үг алга" гэв.
УИХ-ын гишүүн Ө.Шижир "Н.Учрал УИХ-ын даргын ажлаа голонгуй өглөө. Хойд Солонгост саяхан сонгууль болж, намын дарга нь 99 хувийн саналаар ялсан. Н.Учрал 99.93 хувийн саналыг өчигдөр авлаа. Та нар сүүлийн дарга нараа яалаа? 90 хувийн саналаар сонгож явуулчхаад араас нь боодог хүмүүс шүү дээ.
М.Энхболд, Ж.Эрдэнэбат, Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан даргыг яалаа? Өчих мэхээр хоолойг чинь боож ухаан алдуулж байгаад ямбийтал зоддог хүмүүс. Ийм л нөхцөлд бид сүүлийн 1.6 жилд байлаа. Үүнийг та эрхбиш харсан байх. УИХ-ын гишүүд Үндсэн хуульд тангараг өргөдөг болохоос намын даргад өргөдөггүй" гэв.
Монгол Улсын их хурлын дарга Н.Учралын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжье гэсэн томьёоллоор санал хураав. Хуралдаанд оролцсон 20 гишүүний 19 нь дэмжив. 85 хувиар санал дэмжигдлээ.