АНУ Ойрх Дорнод руу 3500 цэрэг нэмж илгээсэнтэй холбоотойгоор Ираны парламентын дарга “Манай хүчнүүд Америкийн цэргүүдийг хүлээж байна” хэмээн анхааруулав.
Тэрбээр Ираны нутаг дэвсгэрт нэвтрэхийг оролдсон АНУ-ын цэргүүдийг "галаар шүршинэ" хэмээн мэдэгджээ.
Мөн тэрбээр "Дайснууд олон нийтийн өмнө хэлэлцээ хийж байгаа мэт жүжиглэж, цаагуураа урт хугацаанд үргэлжлэх хуурай замын ажиллагаанд бэлтгэж байгаа" гэсэн байна.
Үүнтэй зэрэгцэн АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп олон нийтэд эргэлзээтэй хариултуудыг өгсөөр байна.
Тухайлбал Трамп удахгүй мөргөлдөөн дуусгавар болно хэмээн мэдээлсэн ч сүүлийн үед Ираны эсрэг нэмэлт арга хэмжээ авах талаар бодож байгаагаа ч мөн дурджээ.
АНУ одоогоор Ойрх Дорнодод бөмбөгдөгч онгоц, сөнөөгч онгоц, нисэх онгоц тээгч хөлөг онгоц, пуужингаас хамгаалах системүүдийг байршуулаад байна.
Ням гарагт Пакистан улс талуудын хоорондын мөргөлдөөнийг зогсоох үүднээс ойрын хугацаанд яриа хэлэлцээ зуучлан зохион байгуулахаар төлөвлөж байгааг мэдэгдсэн.
Гэхдээ АНУ-ын талаас албан ёсны хариу тайлбар хийгээгүй байна.
Эх сурвалж: ВВС