Гадаад худалдааны тэнцэл хасах буюу алдагдалтай байвал тухайн улс орон гадаад валютыг гадагшаа алдаж байна гэсэн үг. Нэмэх буюу ашигтай байвал гаднаас валют оруулж ирж чадаж байна гэсэн үг.
2014, 2015, 2018 онд “Оюу толгой”-н цэвэр экспорт Монгол Улсын гадаад худалдааны тэнцлийн ашгаас өндөр байжээ. Хэрэв эдгээр онд “Оюу толгой” экспорт хийгээгүй бол гадаад худалдааны тэнцэл алдагдалтай гарах байжээ. Цэвэр экспорт нь экспорт, импортын зөрүү юм.
Бусад онууд буюу 2016-2017, 2019-2024 онд “Оюу толгой”-н цэвэр экспорт манай улсын гадаад худалдааны тэнцлийн ашгийн 28-83 хувийг бүрдүүлжээ.
2014-2024 оны “Оюу толгой” 1.7 тэрбум америк долларын импорт хийж, олборлолт үйлдвэрлэл хийснээр 18.7 тэрбум америк долларын экспорт хийжээ. Энэ нь нэг ам.долларын материал, түүхий эд, сэлбэг хэрэгсэл, тоног төхөөрөмжийг импортолж, 11 америк долларын экспортыг хийснийг харуулна.
Гэхдээ энд зөвхөн “Оюу толгой”-н өөрийн хийсэн импортын үнийн дүнгээр тооцсон. Ханган нийлүүлэгчдээс авсан импортын үнийн дүн ороогүй.
2014-2020 оны хооронд “Оюу толгой” компани 1 америк долларын материал, түүхий эд, сэлбэг хэрэгсэл, тоног төхөөрөмжийг импортолж, 5-12 америк долларын экспортыг хийж байсан бол 2021 оноос энэ үзүүлэлт 20 ам.доллар болж нэмэгджээ.
Эх сурвалж: MMCG, "Монгол Улсын эдийн засаг, нийгэмд “Оюутолгой” ХХК-ийн оруулж буй хувь нэмэр судалгаа"-наас