Экспорт хийснээр гадаадад бараа, үйлчилгээ борлуулж улс руу валют оруулж ирснээр үйлдвэрлэл, ажлын байр, орлого нэмэгдүүлж, эдийн засгийн өсөлтөд дэмжлэг үзүүлдэг. “Оюу толгой” 2013-2024 оны хооронд нийтдээ 18.9 тэрбум ам.долларын экспорт хийсэн нь энэ хугацааны Монгол Улсын нийт экспортын 18 хувийг эзэлж байна.
Нийт экспортын дүнд “Оюу толгой” компанийн экспортын эзлэх хувийг 2014 оноос хойш түүхэн үеүдэд хувааж үзвэл 2014-2016 оныг “үйлдвэрлэл-экспортын эрчимжилтийн үе” гэж тодорхойлж болно.
Энэ хугацаанд “Оюу толгой”-н экспорт нийт экспортод 30-40 хувийг эзэлжээ.
Нүүрсний экспорт 2017 оноос нэмэгдсэнээр “Оюу толгой”-н экспорт нийт экспортод 10-20%-ийг эзлэх болсон. 2021-2022 оны ковидын үе гэж тодорхойлдог. Гэхдээ “Оюу толгой” үйлдвэрийн үйл ажиллагаа тогтмол явагдаж, нийт экспортын 22.8%, 13.9%-ийг бүрдүүлжээ.
2023 оноос хойш тус үйлдвэрийн экспортын тогтворжилтын үе эхэлсэн. 2024 оны байдлаар Монгол Улсын нийт экспортын 15.5%-ийг бүрдүүлжээ.
Нөгөө талаас “Оюу толгой” 2010-2024 онд нийт 3.5 тэрбум ам.долларын импорт хийсэн нь Монгол Улсын нийт импортын 3.8 хувийг эзэлж байна.
“Оюу толгой”-н хөрөнгө оруулалт 2010-2012 онд голлон хийгдэж, 1.5 тэрбум ам.долларын импорт хийсэн нь Монгол Улсын нийт импортод 9.3 хувийг эзэлж байжээ.
Монгол Улсын нийт импортод “Оюу толгой” компанийн шууд өөрийн импортын эзлэх хувь 2013-2020 онд 4.5-3.1% болж буурсан. Улмаар дотоодын ханган нийлүүлэгчидтэй хамтран ажиллах болсноор 2021 оноос 1.5-1.0% болж буурчээ.
Энэ үеийг дотоодын ханган нийлүүлэгчдийн өсөлтийн үе гэж нэрлэж байна. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулалт хийгдэж дуусаж, үйлдвэрлэл тогтворжсоноор “Оюу толгой” компани илүү дотоодын үйлдвэрлэгчид, нийлүүлэгчдийг дэмжих болжээ. “Оюу толгой” ХХК 2024 оны байдлаар Монгол Улсын нийт импортын 1.0%-ийг бүрдүүлжээ.
Эх сурвалж: MMCG, "Монгол Улсын эдийн засаг, нийгэмд “Оюутолгой” ХХК-ийн оруулж буй хувь нэмэр судалгаа"-наас