gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     22
  • Зурхай
     5.29
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 22
Зурхай
 5.29
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 22
Зурхай
 5.29
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хотол түмнээрээ сайхан наадлаа

Нийгэм
2008-07-14
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2008-07-14
-Хүчит бөхчүүд нь хавтай, шандаст хүлэг нь хурдтай, эрхий мэргэн харваачид нь цэцэн байлаа-

   Наадмын нээлтийн Ёслолд олимпийн эрх авсан тамирчид оролцов
Их монгол улс байгуулагдсаны 802, ардын хувьсгалын 87 жилийн ойн баяр наадам ёслол төгөлдөр болж өнгөрлөө. Зэвсэгт хүчний жанжин штабын үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим эгшиглэж, есөн хөлт цагаан тугаа төв цэнгэлдэх хүрээлэнд залснаар баяр наадмын үйл ажиллагаа эхэлсэн билээ. Удалгүй тусгайлан зассан индэр дээр Ерөнхийлөгч Н.Энхбаяр гарч, наадамчин олондоо баярын мэндчилгээ дэвшүүлж сайхан наадахыг ерөөсөн юм. Жил жилийн наадмын нээлтийн ёслол бусдаасаа ялгарах онцлогтой байдаг. Тэгвэл энэ удаа цэнгэлдэх хүрээлэнгийн урд хэсэгт том дэлгэц байрлуулж, хурдан морины уралдаан, хүчит бөхийн барилдааныг үзүүлж байв.

"Уяхан замбуутивийн наран" эгшиглэж, Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын бүжигчид, "Шилмэл загвар" компанийн загвар зохион бүтээгчдийн урласан үндэсний хувцасны үзүүлбэр, цамын бүжгээр чимсэн энэ жилийн наадмын нээлтийг зохион байгуулагчид голчлон үндэсний урлагийн тоглолтоор бэлтгэжээ.

Наадмын өөр нэг өвөрмөц тоглолт нь таван өнгийн бадамлянхуа цэцгийн дэлбээ дэлгэрэхэд, нугараач хүүхдүүд нугаран гарч ирэх үзүүлбэр үзэгчдийн алга ташилтыг чамгүй хүртэж байлаа. 

Түүнчлэн хэдхэн хоногийн дараа эхлэх олимпийн тоглолтод Монгол Улсаа төлөөлөн оролцох тамирчид цэнгэлдэх хүрээлэнг нар зөв тойрон үзэгчидтэй мэндчилж байсан нь нээлтийн үеийн бас нэг чимэг боллоо.       

Наадмын нээлтийг үзэхээр ирсэн үзэгчид цэнгэлдэх хүрээлэнд багтаж ядан байсныг дурдах нь зүйтэй болов уу. Суудал нь дүүрч, хаалганы хэсэгт шахалдан зогсох хүмүүсийн дунд гадаадын иргэд ч цөөнгүй харагдсан.  

Энэ сарын эхээр болсон үйл явдлын улмаас болж жуулчид төдийлөн ирэхгүй хэмээн албаны хүмүүс тайлбарлаж байсан ч харьцангуй олон гадаадын иргэд ирсэн байна билээ. Бүр үйтэн хуар дээл өмсөж, мөнгөн тоногтой бүс бүслэн, жанжин малгай тавьсан Герман улсын иргэнтэй ч таарч байв.     

Дэлхийд ганцхан монгол наадмын гоёл нь өнгө хийц чамин үндэсний хувцас байлаа. Цэнгэлдэх дүүрэн цугласан хүмүүсийн дунд буриад ястны хувцас өмссөн гэр бүлийнхэн тун содон харагдаж байсан. Монгол Улсын Ерөнхийлөгч дугуй хээтэй ягаан торгон дээлээр гоёсон байсан бол тэргүүн хатагтай цайвар ягаан өнгийн нөмрөг бүхий дээлээр гоёжээ. Харин Ерөнхий сайд С.Баяр пиджак, костюм өмссөн байв. Наадмын зохион байгуулах хорооны дарга, шадар сайд М.Энхболд, их хурлын дарга Д.Лүндээжанцан нар цайвар өнгийн дээл өмсчээ.

Арга хэмжээнд оролцсон урлаг, соёл, спортын алдартнууд цэнгэлдэхийг тойрон алхалж, наадамчин олонтой мэндчилснээр нээлтийн ёслол өндөрлөсөн билээ.

   Цэнгэлдэх хүрээлэнгийн гаднах талбайд худалдааны газрууд төвлөрсөн байлаа     
Цэнгэлдэх хүрээлэнгийн гаднах талбайн эргэн тойронд худалдаа, үйлчилгээний жижиг газрууд төвлөрчээ. Ахуйн хэрэглээний бараа бүтээгдхүүнээс эхлээд гутал, хувцас хүртэл тэнд байсан юм. Түүнчлэн гар урлалын зүйлс, тоорцог, эсгий эдлэлийг ч худалдаж байв. Айраг, сүүн сүүн бүтээгдэхүүн, жимс, жимсгэнэ гээд хүнсний бүтээгдэхүүний худалдаа ч олон байв.

Энэ жилийн хувьд нэлээд орлоготой байсан үйлчилгээ нь биен дээрх шивээс байсан болов уу. Төрийн далбаа, "монгол" гэсэн бичгээс авахуулаад хүссэн үг, үсэг, дүрсийг хацар, хүзүүндээ зуруулах боломжтой байсан юм. Мөн бүргэд шувуутай зургаа авахуулах гэсэн хүүхэд багачууд ч дараалал үүсгэн зогсож харагдсан.

Наадмыг хуушуургүйгээр төсөөлөмгүй. Наадам зохион байгуулах комиссоос цөөхөн байгууллагад зөвшөөрөл өгнө гэсний дагуу ариун цэврийн хувьд шаардлага хангахуйц газрууд хуушуур хийн, наадамчин олонд худалдаж байв. Жил жилийн наадмыг бодвол өнөө жил хуушуур худалдах газар харьцангуй олон байсан ч наадамчин олны хэрэгцээг төдийлөн хангаж чадахгүй, урт дараалал үүсгэж байсан юм.

Өөр нэг урт дараалал үүсгэсэн зүйл нь нийтийн бие засах газар байв.

Т.Гэрэлмаа

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан