Ерөнхий сайд Г.Занданшатар чөлөөлөгдсөнөөр УИХ-ын дарга Н.Учрал намын дарга гэдэг утгаараа Ерөнхий сайд болох нөхцөл бүрдэв. Учир нь намын дарга парламентыг даргалах ёсгүй гэсэн шахалтыг УИХ дахь АН-ын бүлэг хаврын чуулган эхлэнгүүт үзүүлж эхэлсэн юм.
Тэгвэл УИХ-ыг хэн даргалах вэ?
Ерөнхий сайд Г.Занданшатар 2024 оны парламентын сонгуульд өрсөлдсөн ч суудал авч чадаагүй. Тэгэхээр УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт нарын нэг Н.Учралын орыг авах магадлалтай.
ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт баасан гарагийн өглөө сэтгүүлчидтэй уулзахдаа "Би УИХ-ын дарга болохгүй, надад ийм төлөвлөгөө байхгүй" гэсэн юм.
Монгол Улсын Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт УИХ-д олонхын суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Ерөнхийлөгч 5 хоногийн дотор УИХ-д оруулна гэжээ.