gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     9
  • Зурхай
     3.27
  • Валютын ханш
    $ | 3567₮
Цаг агаар
 9
Зурхай
 3.27
Валютын ханш
$ | 3567₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 9
Зурхай
 3.27
Валютын ханш
$ 3567₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Люксембургийн Их Гүнт Улсын парламентын төлөөлөгчид “Зүрх судасны Үндэсний төв” төслийн явцтай танилцлаа

О.Батхишиг
Эрүүл мэнд
8 цаг 16 минутын өмнө
Twitter logo

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэнгийн урилгаар Люксембургийн Их Гүнт Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дарга Гүсти Граас Монгол Улсад айлчилж буй. 

Төлөөлөгчид өчигдөр (2026.03.26) Улсын гуравдугаар төв эмнэлэгт зочилж, "Зүрх судасны Үндэсний төв"  байгуулах төслийн явцтай танилцжээ.

Люксембургийн Их Гүнт Улсын буцалтгүй тусламжаар 2001 онд эхэлсэн Зүрх судасны тусламж үйлчилгээг сайжруулах таван үе шаттай төслийг Улсын гуравдугаар төв эмнэлэг Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яамны удирдлага дор 25 дахь жилдээ хэрэгжүүлж байгаа юм байна.

Сүүлийн таван жилийн хугацаанд тус эмнэлэг иргэдийн гадаад улс руу зорьж очиж хийлгэдэг зүрх судасны хагалгааг нийтдээ 6500 гаруй удаа даатгалын зардлаар хийснээр 39 тэрбум төгрөгийн валютын урсгалыг эх орондоо үлдээжээ.

Улсын гуравдугаар төв эмнэлэг нь оношилгоо, эмчилгээний шинэ технологи нэвтрүүлэлтээрээ улсдаа тэргүүлдэг байна. Энэ нь монгол хүн эх орондоо өндөр түвшний эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах нөхцөл бүрдэж байгаагийн илрэл болохыг эмнэлгийн удирдлагууд онцлов.

Люксембургийн Их Гүнт Улсын буцалтгүй тусламжаар 2001 оноос таван үе шаттай төсөл хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд дөрвөн шат нь 21 аймаг 9 дүүргийг хамран амжилттай хэрэгжээд байгаа юм байна. Төслийн тав дахь шат нь “Зүрх судасны Үндэсний төв"  байгуулах төсөл юм байна.

Монгол Улсын Их Хурал 2025 оны арван хоёрдугаар сарын 26-ны өдөр “Зүрх судасны үндэсний төв байгуулах төсөл”-ийг хэрэгжүүлэх Монгол Улс, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулсан Зээлийн хэлэлцээрийг соёрхон баталснаар 25 жилийн турш хэрэгжүүлж буй төслийн тав дахь шат хэрэгжих боломж бүрджээ.

Улсын гуравдугаар төв эмнэлгийн Зүрх судлалын тасгийн зөвлөх эмч, “Зүрх судасны Үндэсний төв" байгуулах төслийн удирдагч Д.Мөнгөнчимэг холбогдох мэдээлэл, төслийн явцын талаар дэлгэрэнгүй танилцуулга хийсэн юм.

Төслийг Европын сэргээн босголт, хөгжлийн банкаас олгох 34.9 сая ам.долларын зээлийн хөрөнгө болон Люксембургийн Их Гүнт Улсаас олгох 22.5 сая еврогийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр 2025-2029 онд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Энэ хүрээнд нийт 120 ортой эмнэлэг барьж байгуулах юм байна.

Зүрх судасны үндэсний төвийн барилга баригдсанаар зүрх судасны болон зүрх судсан дотуурх мэс засал, үзлэг, оношилгоо, яаралтай тусламж, ахисан түвшний дүрс оношилгоо, өдрийн эмчилгээ, сэргээн засах эмчилгээний хэсэгтэй болж, эмнэлгийн үндсэн тусламж, үйлчилгээний тоо хэмжээ, төрлийг нэмэгдүүлэх боломж бүрдэх аж.

Мөн эмчлүүлэгч, эмнэлгийн хог хаягдлын урсгалыг тусгаарлаж, эмнэлгийн халдвар хамгааллын аюулгүй байдлыг хангаж, халдварын эрсдэл буурна гэлээ. Түүнчлэн эмч, эмнэлгийн ажилтан, эмчлүүлэгчид тав тухтай, эрүүл, аюулгүй, эрсдэлгүй орчныг бүрдүүлэхээс гадна эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, зүрх судасны өвчлөл буурах ач холбогдолтой юм байна.

Энэхүү төсөл манай хоёр орны хамтын ажиллагааны маш чухал хэсэг болохыг Люксембургийн Их Гүнт Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дарга Гүсти Граас тэмдэглэж байв.

Эх сурвалж: Монгол Улсын Засгийн Газар

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан