МАН-ын УИХ дахь бүлгийн дарга Ж.Батжаргал Төрийн ордонд сэтгүүлчдийн асуултад хариулав.
Тэрээр "Манай намаас Л.Оюун-Эрдэнэ, Х.Булгантуяа, П.Сайнзориг, Д.Амарбаясгалан, Х.Баасанжаргал нар чуулганы хуралдаанд шалтгаангүйгээр ирээгүй. Тэдэнд хариуцлагын асуудал ярина. Би цэцэрлэгийн багш биш. Бүхэл бүтэн ард түмний итгэлийг хүлээгээд, төр барихаар ард түмний төлөөлөл болсон хүмүүс.
УИХ-ын гишүүд ард түмний мандаттай. Иймээс хуульд захирагдаж, УИХ-ын үйл ажиллагаа явах ёстой. Өнөөдөр улайм цайм тэгсэн байна, ингэсэн байна гэж ярих боломжгүй. Үүнийг шууд хэлэх ёстой. Би өнөөдөр бүлэг дээр бүх юмаа ярилцаад ямар бодол санаагаар хуралдаанд орохгүй байгаагаа ярь гэсэн. Манай бүлгийн гишүүдээс ямар нэг улс төрийн шаардлага тавиагүй.
УИХ-ын чуулганы хуралдаан, УИХ-ын бүтцийн байгууллагын үйл ажиллагааг тасралтгүй явуулахад анхаарч, гишүүдийнхээ ирц оролцоог бүрдүүлэхийн тулд бүх арга хэмжээг авч ажилласан.
Монгол Улсын их хурлын тухай хууль, УИХ-ын дэгийн тухай хуулиар гишүүд чуулганы, байнгын хорооны хуралдаанд бүрэн суух үүрэгтэй. Ажилдаа хариуцлагатай хандах ёстой. Гишүүн бүртэй ярьж, бүх юмаа тогтсон. Гэхдээ хүний амьдралд янз бүрийн юм байдаг.
Өнөөдрийн байдлаар манай бүлгийн найман гишүүн эрүүл мэндийн шалтгаантай байна. Гурван гишүүн гадаадад арга хэмжээтэй. Хоёр гишүүн хүндэтгэн үзэх шалтгаанаар чөлөө авсан. Бусад нь бүгд байгаа тул ирц бүрдэнэ гэж үзсэн. Ирц хүрээгүйг зориуд хэлэх ёстой.
Намын бүлгүүд тухайлсан асуудлаар мэдээлэл авах, хянах, байр сууриа нэгтгэхийн тулд тодорхой хугацаанд завсарлага авах эрх бий. Албан шаардлага өгчхөөд хуралд суухгүй байх эрх зүйн зохицуулалт хуульд байхгүй. АН-ын тавьсан үндэслэл шаардлага өнөөдрийн УИХ-ын тухай хуульд байхгүй гэв.
МАН-ын бүлгийн ээлжит бус хурал 14.00 цагт эхэлж, 18.00 цагт өндөрлөсөн. Бүлгээс ямар шийдвэр гарсан нь тодорхойгүй байна.
ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт албан ёсоор мэдээлэл өгнө гэснээс өөр зүйлийг сэтгүүлчдэд хэлсэнгүй.