УИХ-ын гишүүн Ж.Золжаргал, Ч.Анар, Ц.Мөнхбат, Л.Соронзонболд, Ж.Галбадрах нар Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих хууль яагаад хэрэгжихгүй байгаа талаар өнгөрсөн 12-р сард хэлэлцүүлэг зохион байгуулсан.
Хэлэлцүүлгээс дүгнэхэд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас хуулийг хэрэгжүүлэх талаар тавьсан асуудалд бусад яамд, Засгийн газрын тусгай сангууд тодорхой хариу өгөөгүй, нэгдсэн байр сууринд хүрээгүй, бусад хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай гэх шалтгаанаар хойшлуулж ирсэн байна. Иймд Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар уг асуудалд анхаарал хандуулж кабинетийн зарчмаар манлайлан үзүүлэх шаардлагатай хэмээн үзэж дараах асуулгыг гаргаж байгаа талаар УИХ-ын гишүүн Ж.Золжаргал, Ч.Анар нар өнөөдөр /03.26/ мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн Ч.Анар:
Улс төрийн үйл ажиллагаа буюу чуулганыг бойкотлох нь намуудын эрх ашиг. Гэхдээ үүний хажуугаар бид ард түмнийхээ өмнө хариуцлага хүлээгээд, тангараг өргөсөн улс төрчид тул өргөсөн тангарагтаа үнэнч байж, иргэний болон их хурлын гишүүний үүргээ биелүүлж асуудлаа хэлэлцмээр байна. Маш олон ажлын хэсэг, хуулиуд гараад хэрэгжихгүй байна. УИХ-аар хууль баталдаг ч хуулийн хэрэгжилтэд алхам тутамд хяналт тавих шаардлагатай. Гарсан хууль бүр хэрэгждэггүй. Монгол Улсын хууль тогтоомж аль ч салбарт батлагдсанаасаа үл хамааран 30-38 хувиар хэрэгжилттэй, тогтоол 20-27 хувийн хэрэгжилттэй байна.
Бид энд хууль баталсан ч хэрэгжихгүй байгаа бол бид хуулиар яах юм бэ? Хууль батлагдсан хойноо хэрэгжихгүй байна.
Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл хэрэгжихгүй байгаа шалтгаан нь гурван удаа хэлэлцсэн ч яамд нь журмыг нь баталж өгдөггүй. Эцэст нь нэг 2025 онд журам баталсан ч бодит үр дүн гарахгүй байна.
Тэгэхээр гишүүд төсөв, эрх мэдлийн хуваарилалт дээр хэт идэвхтэй байхаа болиод улс орны бодлого, хөгжлийн асуудалд ч анхаарлаа хандуулж, идэвх оролцоогоо сайжруулахыг шаардаж байна.