Зэвсэгт хүчний … дугаар ангийн байлдагч бусдад зодуулж, хүнд бэртэл авч, ухаан санаа нь орон гаран эмнэлэгт байна гэх агуулгатай мэдээлэл гарсантай холбогдуулан Зэвсэгт хүчний Жанжин штабаас (ЗХЖШ) дараах тайлбарыг хийлээ.
Баянхонгор аймагт байрлах ЗХЖШ-ын Барилга, инженерийн харьяа анги дээр гуравдугаар сарын 22-ны 17:00 цагийн орчимд буюу цэргүүдийн амралтын цагаар тухайн хэрэг гарсан байна. Гэмтсэн алба хаагчийг хэрэг гарснаас 10 минутын дараа Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэж, анхан шатны тусламж үзүүлжээ.
ЗХЖШ-аас явуулсан албаны шалгалтаар Завхан аймгаас татагдсан хугацаат цэргийн хоёр алба хаагч хоорондоо үл ялиг шалтгаанаас болж маргалдаж, дүрмийн бус харилцаа үүсэн, нэгнийгээ зүсэж гэмтээжээ.
Цэргийн байранд хурц үзүүртэй зүйл байх ёсгүй бөгөөд ямар эд зүйлээр, хэрхэн гэмтээсэн зэрэг нарийн асуудлыг Цагдаагийн байгууллагаас шалгаж байна.
Гэмтсэн алба хаагч Цэргийн төв эмнэлэгт эмчлүүлж байгаа бөгөөд эмч нарын зүгээс биеийн байдлыг хөнгөн гэж үзэн, шаардлагатай эмчилгээг хийж байгаа гэв.
ЗХЖШ-ын зүгээс цэргийн дүрмийн дагуу холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцно гэлээ.