Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенко Умард Солонгос дахь анхны айлчлалаа эхлүүллээ. Түүнийг удирдагч Ким Жон Ун хүлээн авч уулзсан тухай төрийн хэвлэлээр мэдээлэв.
Тодруулбал Лукашенко Умард Солонгосын удирдагчийн урилгаар хоёр өдрийн хугацаанд айлчилж буй бөгөөд хувийн онгоцоороо очсон байна.
Айчлалын хүрээнд Лукашенко Умард Солонгосын өмнөх удирдагч нарт хүндэтгэл үзүүлэхдээ ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинээс илгээсэн цэцгийг мөн хамт өргөжээ.
Уг айлчлалаар Беларусь, Умард Солонгос хоёр улсууд найрамдал, хамтын ажиллагааны гэрээ байгуулахаар төлөвлөж байгаа талаар Беларусийн төрийн мэдээллийн агентлаг мэдээлсэн байна.
Ким Жон Ун, Лукашенко нар хамгийн сүүлд 2025 оны есдүгээр сард Бээжин хотод болсон Хятадын цэргийн парадын үеэр уулзсан бөгөөд тухайн үед Ким Лукашенког Умард Солонгост айлчлахыг урьжээ.
Хоёр улс 1992 онд дипломат харилцаа тогтоож, 1995 оноос худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хамтарсан хороог ажиллуулж эхэлсэн.
Одоогоор Умард Солонгос Беларусьт Элчин сайдын яамтай боловч Беларусиас Умардад Элчин сайдын яам ажиллуулдаггүй.
Эх сурвалж: The Korea Times