gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     7
  • Зурхай
     3.26
  • Валютын ханш
    $ | 3567₮
Цаг агаар
 7
Зурхай
 3.26
Валютын ханш
$ | 3567₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 7
Зурхай
 3.26
Валютын ханш
$ 3567₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Сийма Малхотра: Их Британийн компаниуд Монгол Улсад хөрөнгө оруулах, харилцан ашигтай түншлэл бий болгох асар их боломж бий

Б.Нямдарь
Улс төр
4 цаг 21 минутын өмнө
Twitter logo
 
Их Британийн Гадаад Хэрэг, Хамтын Нөхөрлөл, Хөгжлийн Яамны Энэтхэг-Номхон Далайн бүс нутгийн асуудал эрхэлсэн сайд Сийма Малхотра Монгол Улсад 3 дугаар сарын 23-25-ний өдрүүдэд айлчиллаа. Айлчлалын сүүлийн өдөр, Англи хэлний багш нарын чадварыг сайжруулах төслийн хүрээнд англи хэл эзэмшсэн сурагчидтай уулзах үед нь түүнтэй цөөн хором ярилцлаа. 

- Та Монгол Улсад анх удаа айлчилж байна уу? Энэ удаагийн айлчлал тань хэрхэн өрнөж байгаа болон мөн айлчлалаас онцлох зүйл юу байна вэ?
- Энэ бол миний Монгол Улсад хийж буй анхны айлчлал бөгөөд өнгөрсөн хэдэн өдөр үнэхээр онцгой байлаа. Би Энэтхэг-Номхон далайн асуудал эрхэлсэн сайдын хувиар ирсэн бөгөөд надад үзүүлсэн халуун дотно хүлээн авалтад туйлын их талархаж байна.

Өнөөгийн дэлхийн сорилтуудыг ойлгож, харилцан нэгнээ дэмжиж, маргаашийн энх тайван, хөгжлийг хамтдаа  бүтээх талаар ярилцлаа

Мөн энэ удаагийн айлчлал онцгой ач холбогдолтой байлаа. Учир нь би Гадаад хэргийн дэд сайд Г.Амартүвшинтэй хамт жил тутмын улс төрийн зөвлөлдөх дугуй ширээний уулзалтыг хамтран даргалж, Ерөнхий сайдтай уулзах боломж олдлоо. Бид Их Британи, Монгол Улсын харилцааны ирээдүйн талаар үр дүнтэй хэлэлцүүлэг өрнүүллээ. Манай хоёр орны харилцаа нь 60 гаруй жилийн түүхтэй, гүн бат холбоо бөгөөд Их Британи Улс Монгол Улсыг анхлан хүлээн зөвшөөрч, дипломат харилцаа тогтоосон улс гэдгийг онцлох нь зүйтэй.

Энэ нь мөн бидний хуваалцдаг ардчилсан үнэт зүйлсийг илэрхийлж байна. Иргэд хоорондын харилцааг бэхжүүлэх, манай засгийн газрууд, парламентын гишүүд, хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн байгууллагууд хамтран ажиллаж эдгээр үнэт зүйлсийг урагшлуулах нь бидний хувьд аюулгүй, чинээлэг ирээдүйг хамтдаа бүтээхэд чухал ач холбогдолтой юм.

Уулзсан бүх хүмүүстээ би гүн талархлаа илэрхийлье. Энэ удаагийн айлчлал шахуу хөтөлбөртэй, маш үр өгөөжтэй байлаа. Бид өнөөгийн дэлхийн сорилтуудыг ойлгож, харилцан дэмжиж, маргаашийн энх тайван, хөгжил цэцэглэлтийг хамтдаа хэрхэн бүтээх талаар ярилцлаа. Маш их баярлалаа.

- Монгол, Их Британийн 16 дахь удаагийн дугуй ширээний уулзалтын төгсгөлд талууд Улаанбаатар метро төсөл зэрэг хэд хэдэн чиглэлд хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээр тохиролцсон. Энэхүү хамтын ажиллагааны талаар дэлгэрүүлбэл...
- Энэ удаагийн айлчлалын үеэр жил тутмын улс төрийн зөвлөлдөх уулзалтыг хамтран даргалж, бидний гаргаж буй ахиц дэвшлийг харах боломж олдсондоо би маш их баяртай байна. Үүний нэг тод жишээ нь Улаанбаатар метро төсөл юм. Энэ бол нийслэлийн иргэдэд хүрэх үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, Монгол Улсын хувьд томоохон санаачилга юм.

Их Британийн мэргэжлийн туршлага энэхүү төсөлд зөвлөн туслах, хөгжлийн төлөвлөгөөг дэмжихэд оролцож байгааг харахад таатай байна. Мөн Их Британийн экспортын санхүүжилтийн хүрээнд урьд өмнө байгаагүй дэмжлэг үзүүлэх боломж бүрдэж байна. Ийм урт хугацааны төслүүд нь замын түгжрэлийг бууруулах, агаарын бохирдлыг багасгах, нийтийн тээврийн салбарт хөрөнгө оруулалт хийх замаар эдийн засгийн томоохон үр өгөөжийг авчирдаг. Бид ийм төрлийн хөрөнгө оруулалтын үр нөлөөг өөрийн орондоо харсан бөгөөд цаашид ч үргэлжлүүлэн хэрэгжүүлсээр байна.

Мөн стратегийн ашигт малтмалын чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар хийсэн яриа хэлэлцээ чухал байлаа. Монгол Улс энэ салбарт асар их нөөц бололцоотой, манлайлах боломжтой улс юм. Би айлчлалынхаа үеэр Оюу толгой төслийг үзэж, хамтын ажиллагааны бодит жишээг харлаа. Түүнчлэн тогтвортой хөгжил, хариуцлагатай уул уурхай, орон нутагт үзүүлэх үр өгөөж зэрэг нь ирээдүйн жишиг стандарт болж байгааг харсан.

"МОНГОЛД ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДАД ИТГЭЛ ТӨРҮҮЛЭХ БИЗНЕСИЙН ОРЧНЫГ БҮРДҮҮЛЭХ НЬ НЭН ЧУХАЛ"

Өнөөдөр дэлхий дахинд мөргөлдөөн нэмэгдэж, олон улсын дүрэмд суурилсан тогтолцоонд сорилт тулгарч байгаа энэ үед эдийн засгийн аюулгүй байдал, нийлүүлэлтийн сүлжээг төрөлжүүлэхийн ач холбогдол улам бүр нэмэгдэж байна. Уул уурхайн салбарт арвин туршлагатай Их Британи, нөөц боломж бүхий Монгол Улс хамтран ажиллах асар их боломж бий. Энэ нь Их Британийн стратегийн ашигт малтмалын бодлогыг дэмжих, нийлүүлэлтийн эх үүсвэрийг төрөлжүүлэхэд чухал ач холбогдолтой.

Би энэ боломжийг Вашингтонд болсон стратегийн ашигт малтмалын бага хурлын үеэр мөн өөрийн биеэр харсан. Мөн манай хоёр улсын сайд нарын харилцан айлчлалууд ч идэвхтэй өрнөж байна.

Үүнээс гадна бид дэвшилтэт технологи, сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах боломжийг өргөжүүлж, ногоон ирээдүйд хөрөнгө оруулж байна. Их Британийн их дээд сургуулиудын судалгаа, мэргэжлийн туршлага энэ үйл явцад чухал хувь нэмэр оруулах боломжтой. Боловсролын салбарт ч бид НҮБ-ын Хүүхдийн сан болон Боловсролын яамтай хамтран үр дүнтэй ажиллаж байна.

Боловсролд хөрөнгө оруулах нь онцгой чухал. Өдгөө улс төрчид өнөөдрийн асуудлыг шийдэж байгаа ч ирээдүйн манлайлагчдыг боловсролоор дамжуулан бэлтгэдэг. Ялангуяа англи хэлний боловсрол чухал үүрэгтэй. Би энэ удаагийн айлчлалаар Чевнинг хөтөлбөрийн төгсөгчидтэй уулзсан. 1993 оноос хойш 200 гаруй монгол оюутан энэ хөтөлбөрт хамрагдсан бөгөөд энэ жил 20 оюутан шинээр суралцаж байна.

Эдгээр хөтөлбөрөөр дамжуулан бид ирээдүйн манлайлагчдыг хамтдаа бэлтгэж, эдийн засаг, нийгэм, иргэд хоорондын харилцаанд үнэтэй хувь нэмэр оруулах боломжийг бүрдүүлж байна. Үүгээрээ би туйлын их бахархаж байна.

- Их Британийн хөрөнгө оруулагчдыг Монголын зах зээлд татахын тулд ямар бодлогын болон зохицуулалтын өөрчлөлт шаардлагатай гэж үзэж байна вэ?
- Их Британийн компаниуд Монгол Улсад хөрөнгө оруулах, мөн харилцан ашигтай түншлэл хөгжүүлэх асар их боломж бий.

Хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэх бизнесийн орчныг бүрдүүлэх нь нэн чухал. Үүнд маргааныг шуурхай шийдвэрлэх, гэрээ хэлцлийн нөхцөлийг ойлгомжтой, ил тод байлгах, шийдвэр гаргах процессыг түргэн, үр ашигтай байлгах зэрэг багтана.

Дэлхийн өрсөлдөөнт орчинд хөрөнгө оруулагчдад итгэл өгөх нь чухал. Сэргээгдэх эрчим хүч, стратегийн ашигт малтмал, Улаанбаатар метро зэрэг дэд бүтцийн төсөл, технологи, боловсрол зэрэг салбарт үйл ажиллагаа явуулахдаа бизнесүүд тогтвортой, ил тод, найдвартай орчинд ажиллаж байна гэсэн баталгааг хүсдэг.

Үүнд мэргэжлийн өндөр ур чадвар, бат бөх хууль эрх зүйн орчин, урт хугацааны түншлэлийг дэмжих нөхцөлүүд чухал үүрэгтэй. Эдгээр нь хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, тогтвортой хөгжүүлэх үндэс болно.

- “Breaking Language Barriers” төслийн хоёрдугаар үе шатны гэрээнд 2025 оны 12 дугаар сард гарын үсэг зурсан. Энэ үе шатны хэрэгжилтийн талаар мэдээлэл өгнө үү. Мөн гуравдугаар үе шат хэрэгжих боломж бий юу?
- Бид хүрсэн амжилтаа улам бататган хөгжүүлэх нь маш чухал. Англи хэлний боловсролын чиглэлээр хамтын ажиллагааны хүрээнд гарсан ахиц дэвшлээр би бахархаж байна. Монгол Улсын хэмжээнд 147 мянга гаруй хүүхэд чанартай англи хэлний боловсрол эзэмших боломжтой болсон.

Энэ үр дүн зөвхөн хотод төдийгүй хөдөө орон нутагт ч мэдрэгдэж байна. Залуучуудтай ярилцахад тэд зөвхөн хэл сурсан бус, илүү өргөн боломж, шинэ ертөнцийг нээж харсан гэдгээ онцолдог.

Мөн багш нарын чадавхыг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулсан бүх хүмүүст талархаж байна. Бараг 750 багш сургалтад хамрагдаж, өөрсдийн хэлний мэдлэгийг сайжруулахаас гадна бусдад заах, сургах чадвараа нэмэгдүүлсэн. Энэ нь Монгол Улсын боловсролын салбарын урт хугацааны чадавх, манлайллыг бэхжүүлэхэд чухал нөлөө үзүүлж байна.

- Та иргэний нийгмийн хамтын ажиллагааны талаар дурдсан. Энэ салбарын өнөөгийн хөгжлийг та хэрхэн үнэлж байна вэ, цаашид хэрхэн хөгжих боломжтой гэж харж байна вэ?
- Бид иргэний нийгмийг дэмжих чиглэлээр хамтран ажиллаж байгаадаа баяртай байна. Энэ нь Их Британи, Монгол Улсын харилцаа ардчилсан нийтлэг үнэт зүйлс дээр суурилж байгааг харуулдаг. Иргэний орон зайг хадгалж, хөгжүүлэх нь хоёр улсын ардчиллыг бэхжүүлэхэд зайлшгүй чухал юм.

Айлчлалынхаа үеэр “Youth for Change” хөтөлбөрийн үр дүнг харах боломж олдлоо. Энэхүү хөтөлбөрөөр дамжуулан 25 гаруй залуучуудын иргэний нийгмийн байгууллагыг дэмжиж, тэдний манлайлал, өөртөө итгэх итгэл, сүлжээ, нийгмийн өөрчлөлтийг манлайлах чадварыг хөгжүүлж байна.

Иргэний орон зайд хөрөнгө оруулах нь манлайллыг дэмжих, иргэний нийгэм болон улс төрийн түвшний хооронд харилцаа, ойлголцлыг бэхжүүлэхэд чухал. Энэ нь ирээдүйн улс төр, нийгмийн манлайлагчдыг бэлтгэхийн зэрэгцээ бодлогын шийдвэрийг бодит туршлага, мэдээлэлд тулгуурлах боломжийг бүрдүүлдэг.

Бидний хамтын ажиллагаа, ялангуяа орон нутгийн болон үндэсний байгууллагуудтай хамтарч буй үйл ажиллагаанд би талархаж байна. Хамгийн чухал нь бид ирээдүйн манлайлагчдад хөрөнгө оруулж, урт хугацаанд үргэлжлэх бат бөх түншлэлийг бэхжүүлж байна.

- Цагаа гарган ярилцсанд баярлалаа.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан