Электроникийн салбар хиймэл оюун ухаантай нэгдэж, зүйлсийн интернэт, ухаалаг хотын шийдлүүд бодит хэрэглээ болж эхэлсэн энэ үед Монгол Улс хэрэглэгч хэвээр үлдэх үү, эсвэл бүтээгч орон болж чадах уу гэсэн асуулт улам хурцаар тавигдаж байна. Судлаачдын хэлж буйгаар манайд оюуны чадамж хангалттай ч технологийн суурь, ялангуяа прототип хөгжүүлэлтийн орчин, бодлого, хөрөнгө оруулалт дутмаг хэвээр байна.
Электроникийн салбарын хөгжлийн ирээдүйн чиг хандлага болон өнөөгийн нөхцөл байдлын талаар Шинжлэх ухааны академийн Физик, технологийн хүрээлэнгийн Инноваци, технологийн салбарын электроник төхөөрөмж хөгжүүлэлтийн лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Наранбаттай ярилцлаа.
-Электроникийн салбар ямар чиг хандлагаар хөгжиж байна вэ?
-Өнөөдрийн түвшинд электронокийн чиг хандлага бол тийм, ийм зүйлд зориулсан электроник гэхээс илүүтэйгээр ерөнхий болж байна. Хамгийн гол суурь болох микропроцессор маань хиймэл оюун ухаантай нэгдэж эхэлж байна. Тухайлсан нэг зохиогчийн программ хангамжийн дагуу л хатуу ажилладаг байсан бол хиймэл оюуны тусламжтайгаар нөхцөл байдалд тулгуурласан шийдвэр гаргах боломжтой болж байна.
Ингэснээр цаашид зүйлсийн интернэт, смарт төхөөрөмжүүд маань илүү сайжрах боломж бүрдэж байгаа юм. Хөгжөөд ирэхийн цагт бусад робот техникийн салбар, дрон, тээврийн хэрэгслийн, үйлдвэрлэлийн, эрчим хүчний системийн автоматжуулалтыг илүү үр ашигтай болгох систем бий болно. Эдгээрийн цогч бүрдэл дээр ухаалаг хот гэдэг зүйл бий болж эхлэх юм.
Манай улс нэн тэргүүнд ухаалаг хотыг хөгжүүлэхийг зорьж байна. Энэ нь юугаар илэрч байна гэвэл ухаалаг камержуулалтын системийг хийж байна. Камержуулалтын систем гэхээр хүмүүсийг хянах гэсэндээ хийж байгаа ажил гэж би л хувьдаа хардаггүй. Системээр дамжуулж мэдээлэл цуглуулах гэж буй хэрэг. Энэ мэдээллийг бид зөв зүйлд ашиглах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, авто замын түгжрэлийн асуудлыг шийдвэрлэх, хаана нь дугуйн зам тавихад илүү тохиромжтой вэ гэдэг шийдвэрийг гаргахад энэ олон камерын мэдээллийг ашиглах гэх мэт. Манай улс харьцангуй цахим үндэстэн болсон. Төрийн ихэнх үйлчилгээг цахимаар авч байна. Гэтэл энэ бүх цахимжсан, ухаалагжсан бүх зүйлсийн суурь дандаа электроник байдаг. Өөрөөр хэлбэл, электроник одоо хаа сайгүй болсон. Электроникт хэл хязгаар байхгүй болсон. Бүх салбарт оролцдог болсон.
Манай улс өөрсдийгөө хөдөө аж ахуй, мал аж ахуйн орон гэдэг. Тэгвэл олон улсын түвшинд бол энэ салбарт электроник оролцож байна. Өмнө хортон ургамлыг бодис цацаж устгадаг байсан бол камерын тусламжтайгаар спектрал гэрлээр устгаж байна. Гэхдээ цаана электрон систем ажиллаж байдаг. Энэ төхөөрөмжөө зөвхөн хортон ургамлыг устгаж байгаа юм. Лазер ашиглаж байна, эсвэл тухайн хэсгийг зулгааж, сэрээдээд ч гэсэн авч байна. Устгахдаа ямар технологийн шийдлийг ашиглаж байгаагаасаа шалтгаалаад өөр өөр байдлаар устгаж байна.
Харин мал аж ахуйн чиглэлд манайд ч гэсэн электроникийн хэрэглээ нэвтэрч байна. Жишээлбэл, адуутай хүмүүс бол "Сүргийн манлай" гэдэг нэртэй GPS системээр азаргатай адуу нь хаана явна гэдгийг гар утаснаасаа хянаж байна. Мөн хонь малаа дроноор хариулах сонирхол их болсон байна. Энэ чиглэлээр хэд хэдэн малчид ирж уулзаж байсан. Хонио хариулахад ямар дрон авбал зохимжтой вэ, зөвлөгөө авъя гэх мэт.
СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ХОСОЛСОН СИСТЕМҮҮДИЙГ ХӨГЖҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ
-Судлаачид, эрдэмтэд гэхээр л бидний амьдрал хол юм шиг хэвшмэл ойлголт байдаг шүү дээ. Гэтэл малчид өөрсдөө академийг зорьж ирээд хэрэглээний зөвлөгөө авдаг болсон гэдэг сонирхолтой санагдлаа.
-Эрдэм шинжилгээний байгууллага гэхээр л олон нийтийн дунд болгоомжлох ч гэх үү, айдас ч гэх үү шууд хандахаас хүмүүс бэрхшээдэг. Жишээлбэл, нэг салбар чиглэлээр дагнасан, олон жил ажилласан эрдэмтдээс арай хажуугийн сэдвээр тодруулах гэхээр тайлбар өгөхөд маш хэцүү. Яагаад гэвэл тухайн хүн хийж ирсэн зүйлдээ л мэргэшээд төвлөрчихсөн байдаг.
Харин ирээдүйд анагаах, мал аж ахуй, газар тариалангийн асуудлыг шийддэг модуль гэх зэргээр хөгжих байх. Электроник бол модулиудын хэлбэрт шилжих болов уу. Өөрийнхөө хүсэж байгаа электрон системийг хөгжүүлэх гэж байгаа хэн ч байсан аваад ашиглах боломжтой хэрэглээний электроник бий болох. Инженер, зохион бүтээгч, судлаач нар тэр үед юу хийх вэ гэвэл тухайн модулийг яавал илүү үр ашигтай, илүү чанартай болгох вэ гэдгийг л судалдаг ажлыг хийж байх болов уу гэж харж байна.
-Монголд электроникийн чиглэлд хамгийн хурдтай хөгжих боломжтой салбар юу вэ?
-Хамгийн нааштай харагдаж байгаа нь зүйлсийн интернэтийг хийх боломжтой.
-Зүйлсийн интернэт гэж юу юм бэ?
-Ухаалаг үйлдвэрлэл гэж дурдсандаа. Үүний суурь юм. Өөрөөр хэлбэл, эд зүйлс болгон өөрийнхөө төлөвийн мэдээллийг бидэнд илгээдэг. Бид буцаагаад юу хийх ёстой вэ гэдэг хариу үйлдлийг хийдэг. Энэ нь хиймэл оюунтайгаа нийлээд ирвэл бидний хийх хариу үйлдэл бидний оролцоогүйгээр өрнөх боломжтой гэсэн үг.
Өөр нэг нь эрчим хүчний электроник хөгжих боломжтой. Ялангуяа сэргээгдэх эрчим хүч, хосолсон эрчим хүчний системүүдийг хөгжүүлэх боломжтой. Хөдөө орон нутагт л нарны панел хардаг байсан бол одоо хотод ч гэсэн сэргээгдэх эрчим хүч хэрэглэж буй айл их болсон. Төвийн сүлжээнд холбогдсон аймаг, сумын төвүүд, албан байгууллагууд хэрэглэдэг болсон. Энэ юуг хэлээд байна гэвэл эрчим хүчний хэрэглээндээ бага ч гэсэн сэргээгдэх эрчим хүч ашиглая гэсэн сонирхол.
Өөрөөр хэлбэл, анхны хөрөнгө оруулалт хийгээд түүнээс хойш дандаа үнэгүй эрчим хүч үйлдвэрлэж өгч байгаа систем юм. Тэгэхээр үүнийг зохицуулж өгдөг электроникийн систем бидэнд байх шаардлагатай.
Яадаг вэ гэвэл, сэргээгдэх эрчим хүчний технологи үйлдвэрлэдэг компаниас хэрэглэгч очоод төхөөрөмж авна. Төвийн сүлжээний цахилгаантайгаа хослуулаад хэзээ нь сэргээгдэх эрчим хүчээ ашиглавал, надад болон улсад хаана хаанаа эдийн засгийн үр ашигтай байх юм бэ. Эдийн засгийн тогтвортой найдвартай байдлыг хангах юм бэ гэдгийг зохицуулдаг систем дунд нь дутагдаад байгаа юм. Энэ чиглэлд бид бүхэн эхлэлийн ажлыг хийсэн.
Нарны зайн хосолсон систем гээд нэг нь on-greed буюу нарнаас ирж байгаа энергийг шууд эрчим хүч болгоод төвийн сүлжээнд нийлүүлэх ёстой систем. Тэнд нийлүүлж байгаа эрчим хүчнээсээ дүйцэх эсвэл арай бага хэмжээний хэрэглээг хэрэглэгчдэдээ өгөх юм. Дотоод хэрэгцээнд буюу айл өрх, ААН-д ашиглахаар. Харин илүү гарсныг нь төвийн сүлжээнд нийлүүлээд байна л гэсэн үг.
Өмнө нь наргүй үед нийлүүлж байгаа эрчим хүчнээсээ илүү ихийг сүлжээнээсээ аваад ашигладаг байсан. Одоо хосолсон болгоод байгаагийн шалтгаан нь өдөр сая дурдсан системээр ажиллуулаад, нөгөө талд нь нарны энерги хураагууртай системийг өөрийгөө цэнэглэх байдлаар ажиллуулж байх юм. Тэгээд нар шингэсний дараа off-greed буюу хураагууртай систем болох хуримтлуулсан эрчим хүчийг хэрэглэх юм. Хуримтлуулсан эрчим хүч дуусахад төвийн сүлжээнээс эрчим хүч авна гэсэн үг. Ингэснээр тухайн ААН маань төвийн сүлжээнээс маш бага эрчим хүч хэрэглэнэ. Төвийн сүлжээнд үүсэх ачаалал ч гэсэн дагаад буурна.
ТӨХӨӨРӨМЖ ХӨГЖҮҮЛЖ БАЙГАА ХҮНД 14 ХОНОГ ХҮЛЭЭХ ГЭДЭГ АСАР УДААН ХУГАЦАА
-Манай улсын электроникийн салбар дэлхийн чиг хандлагатай харьцуулахад ямар түвшинд байна вэ?
-Яг л дэлхийтэйгээ зэрэгцээд явах гэж оролдож байна. Манайхаас шинэ тоног, төхөөрөмж гарахад нэг асуудал бий. Сүүлийн үед ашиглаж байгаа чип хийх төхөөрөмжийн гол суурь болох хэвлэмэл хавтан гэж зүйл бий. Түүн дээр бүх элементийг суулгаж монтажлаж холбоод төхөөрөмж бий болдог.
Хүмүүсийн сайн мэдэхээр бол гар утасны плат гээд ногоон хавтгай зүйл байдгийг яриад байгаа юм. Гар утас засварын газруудад бол түүнийг гагнаж чадаад байна. Гэхдээ шинээр хийж буй төхөөрөмжийн түвшинд ашиглаж чадаж байгаа юу гэвэл эргэлзээтэй. Учир нь гар утасны платуудын хувьд засах багц нь гээд гагнахын тулд тавих ёстой заавар дараалал зэрэг бүх зүйл нь хамт ирдэг. Засварчид худалдаж аваад ашиглаад байна гэсэн үг. Гэтэл шинэ төрлийн чипнүүд ашиглаад бид нар эндээ прототип буюу туршилтын загвар хийх гээд байгаа юм. Тэр үед засварчдын ашигладаг шиг багцыг ашиглахаар учир дутагдалтай болоод байдаг юм. Харин үүнийг хийдэг машин гэж бий.
Хавтанг нь хийх, хавтан дээр нь деталиудыг нь байрлуулаад гагнаад бэлэн төхөөрөмж болгож өгдөг машин байдаг. Манай улсын хувьд прототипын үйлдвэрлэлийг дэмждэг лабораториуд байх хэрэгтэй. Электроникийн шинэ төхөөрөмж хөгжүүлэх чиглэлийн судалдаа, хөгжүүлэлт хийдэг гурван газар нь ШУТИС, МУИС болон манай академи. Хувийн ААН-үүд бий. Гэхдээ тухайн ААН-үүд яг ийм түвшний хавтангууд хийж чадаж байгаа эсэхийг мэдэхгүй юм. Судалгаа, хөгжүүлэлт хийж буй байгууллагууд ч гэсэн жижиг хөлтэй чипнүүдийг гагнахад үнэхээр хүнд байгаа учраас олон удаа оролдоод бүтэлгүйтвэл шууд л Хятадаас захиалж байгаа. Гэхдээ үйлдвэр нь хамгийн цөөндөө 10 ширхгээр захиалга авдаг.
Захиалаад бэлэн болж ирэх хүртэл 14 хоногийн хугацаа зарцуулдаг. 14 хоног бол төхөөрөмж хөгжүүлж байгаа хүн асар удаан хугацаанд хүлээж байгаа юм. Ирэхээр нь бид яг хүссэнээрээ ажиллуулах гэтэл зургийн үед алдаа гаргах ч юм уу, нэг элемент нэмэх шаардлагатай болох эсвэл шаардлагагүй элемент тавигдсан байх зэрэг асуудал бий. Өөрчлөлт хийх шаардлага гарвал дахиад нөгөөхөөсөө 10 ширхгийг хийлгэх болдог. Эдийн засаг, цаг хугацааныхаа хувьд маш их алдагдалтай.
Улмаар хүмүүс энэ процессоос залхаад бэлэн модулийн системийг авч угсраад байна. Гэхдээ энэ нь тийм буруу зүйл биш л дээ. Дэлхийд яг хэрэглэгдэж байгаа модулийн системийг аваад өөрсдийнхөө онцлогт тохируулаад угсраад байх боломжтой. Тэгэхээр Монголчууд хийсэн, монголоос гаралтай модуль бий болохгүй байна аа л гэсэн үг. Оюуны потенциалууд нь байгаа ч технологийн потенциал алга байна. Ингэхээр цэвэр хэрэглэгчийн түвшинд байгаа юм шиг харагдаад байгаа юм. Хавтангаа хийгээд, угсралтаа хийдэг болох шаардлага байна.
Бид нар эндээ үйлдвэрийн том шугам байгуулаад электрон төхөөрөмж угсрах гээд байх шаардлагагүй. Яг масс үйлдвэрлэл боллоо гэе. Үүнээс 10 мянган ширхгийг үйлдвэрлээд зах зээлд гаргая, бүтээгдэхүүн болгоё гэх үедээ бол Хятадад ч юм уу, хямдхан хийдэг газарт нь захиалах ёстой. Харин анхны туршилтын буюу прототип загваруудаа, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн процессоо эндээ лабораториудад хийлгээд гаргая гэж байгаа юм.
Өөрөөр хэлбэл, Хятадад 10 платныхаа мөнгийг төлөөд хоёр хоногийн дараа захиалгаа авдаг бол илүү үр ашигтай. Хятадад нэг платны үнээр энд хоёр хоног хийх юм бол манай улсын хувьд бас л хэцүү. Учир нь түүнд ашиглах бүх түүхий эдийг бас л гаднын орноос худалдаж авна. Гол нь хугацаа хэмнэх нь чухал. Элекроникийн салбар өөрөө маш их өрсөлдөөнтэй. Өдөр бүр шинэ технологи гарч ирж байдаг. Тиймээс хурдтай байхгүй бол хоцрох гээд байдаг. Хурдыг маань чөдөрлөөд байгаа гол зүйл нь угсардаг технлоги юм.
МАНАЙД ЭЛЕКТРОНИКИЙН ТЕСТИЙН ЧИГЛЭЛ ХӨГЖИХ БОЛОМЖТОЙ
-Бидэнд үйлдвэрлэх боломжтой бүтээгдэхүүн юу байна вэ?
-Хариулахад жаахан бэрхшээлтэй асуулт байна. Хэн хаана юу хийгээд бэлэн болж байгааг мэдэх хэцүү. Манайхны хувьд прототипоо бүгдийг нь хийж чадахгүй байгаа юм бол биш шүү. 0.1 мм-ээс доош хэмжээтэй зам гаргаж, прототип хийж, туршиж үнэхээр чадахгүй байна. Мөн олон давхаргатай платууд үүнд хамаарна. Гэтэл хоёр давхаргатай 0.3-0.5 мм-ийн замтай платуудыг бол судалгааны байгууллагууд маань бүгд хийж байгаа. Электрон сонирхдог хүн болгон хийх чадамжтай болсон. Энэ технологи нь энгийн тал руугаа орсон гэж хэлж байна. Гэхдээ нарийвчлал, найдвартай байдлыг хэр хангаж байгааг хэлж чадахгүй байна. Электроник өөрөө чөлөөтэй салбар учраас хүний хэрэгцээнд юу хэрэгтэй байгааг бодож чадсан нь л бүтээгдэхүүнийг гаргадаг.
1974 онд электроникийн лаборатори байгуулагдаад, 1976 онд электрон судалгааны багаж хийдэг эрдэм шинжилгээний багаж төхөөрөмжийн үйлдвэр байгуулж байсан. Өөрөөр хэлбэл, олон нийт хэрэглэдэг багажийг хийх нэг ондоо. Ондоо гэдэг нь үнэхээр монгол ахуйн нөхцөлд тохирсон электрон багаж, төхөөрөмж хийхгүй бол гаднын улсад хийдэг зүйлсийг дуурайж хийх нь учир дутагдалтай.
Нэгдүгээрт, тухайн бүтээгдэхүүн олон нийтэд танигдсан учраас хүмүүс түүнийгээ л авна. Монголынхыг авахгүй. Хоёрдугаарт, дандаа тэдгээртэй харьцуулагдаад л байна. Зэрэгцэж чадахгүй байна гэсэн үг шүү дээ. Хөөж очоод гүйцнэ гэсэн үг. Тухайн төхөөрөмжийн бүх зүйлийг нь ойлгоод, бүх дутагдлыг нь харсны дараа гүйцэх технологи гаргаж ирнэ.
Харин манайд юу илүү тохиромжтой вэ гэвэл хүн болгонд зориулагдсан хэрэглээний биш тусгайлсан хэрэглээний төхөөрөмж юм. Жишээ нь, тухайлсан нэг хот, хотхоны нөхцөлийг нь харж байгаад ерөнхий шинж чанарт нь тохирсон удирдлага загвар, шийдэл юу байх вэ гэдгийг хийх юм. Процессыг тодорхойлоод түүндээ зориулсан системүүдийг угсрах нь илүү явцтай байгаа. Энэ нь ч явах нь зөв байх гэж харж байна. Аяндаа бидний хүсээд байгаа автоматжуулсан ухаалаг системийг хангах электрон төхөөрөмж нь ийм ийм байх хэрэгтэй юм байна гэсэн шаардлага нь гараад ирнэ. Тэр үед нь төхөөрөмж дээр яг манай улсын онцлогийг харуулсан төхөөрөмжүүд үүснэ. Ингэснээр ирээдүйдээ манайхтай адил, төстэй онцлогтой, ижил уур амьсгалтай улсуудад хэрэглээнд орох нь илүү нээлттэй гэсэг үг.
Бидний хөгжүүлэх гээд хоорондоо ярьдаг өөр нэг сэдэв бол манайд электроникийн тестийн чиглэл хөгжих боломжтой гэж хардаг. Тестийн гэдэг нь электрон төхөөрөмж маань ямар ч нөхцөлд ажилладаг байх ёстой. Бидний хэрэглэдэг ихэнх электрон төхөөрөмж бол тасалгаанд +20 градуст хамгийн тогтвортой ажилладаг. Тэсвэрлэх чадвар нь -10-аас +40 градус. Арай жаахан сайжруулахаар -20-оос +80 градусын хооронд байдаг. Гэтэл тэр бүх багаж нь манайхаас илүү чийглэг уур амьсгалд ажиллах нөхцөлтэй байдаг. Зарим нэг элементэд чийгшил маш чухал.
Зарим нь чийгшил шиг хэрэггүй юм байхгүй. Тэгэхээр эдгээрийг дундажлаад чийгшил нь ийм ийм байна гээд үйлдвэрлэдэг. Гэтэл манайд чийгшил байхгүй болохоор тоосжилт ихсээд ирнэ. Тоосонцор нэг, хоёр буюу олон давхар үе суугаад ирэхээр давхарга үүсгээд хучиж байгаа юм шиг болгоно. Төхөөрөмж дотор электронуудын урсгал бий болж байгаа учраас халдаг. Халж байна гэхээр хөрөх шаардлага гарна даа. Гэтэл нөгөө хучлага чинь хөргөдөггүй байхгүй юу. Монгол гэрийг давхарлаад байвал дотроо дулаахан л байдагтай адил. Тэгвэл манайд энэ нөхцөлийг тэсвэрлэх чадварын судалгаа хийх боломж байна.
Том брэндүүдийн электрон бараанууд яагаад илүү найдвартай байдаг вэ гэхээр энэ бүх нөхцөлүүдийг хангуулахын тулд маш олон туршилтад оруулдаг. Төхөөрөмжөө бүтээсний дараа олон янзын нөхцөл бүрдүүлсэн хайрцагт хийдэг. Тэр бүх туршилтын дараа бүрэн ажиллаж байвал энэ төхөөрөмж дэлхийн хаана ч ажиллана гэж гаргаж чадаж байгаа юм. Гэхдээ бүс нутаг заадаг л даа. Яг сайн харах юм бол жишээ нь бидний ашигладаг гар утас бол уртраг, өрөгрөгийн гэж тодорхой заасан байршилд л ажиллана. Түүнээс цааш яах эсэхэд баталгаа өгөхгүй, ажиллахын хувьд бол ажиллана гэх мэт. Хойд туйлд очоод "танай энэ төхөөрөмж ажиллахгүй байна гэхэд, манайх арктикийн нөхцөлд ажиллана гэж бичээгүй" гэдэг.
ОЛОН УЛСЫН ЖИШГЭЭР ДНБ-ИЙ 1-5 ХУВИЙГ ЭЛЕКТРОНИКИЙН САЛБАРТАА САНХҮҮЖҮҮЛДЭГ. МАНАЙ УЛСЫНХ 0.1 ХУВЬ
-Салбар хурдтай ажиллаж, хөгжихөд хүн хүч дутаад байна уу. Эсвэл бодлого, хөрөнгө дутаад байна уу?
-Электроникийн үйлдвэрлэл, салбарыг хөгжүүлэх бодлого огт байхгүй. Манайд мэдээлэл технологи, харилцаа холбооны бодлого л бий. Гэтэл үүнийхээ суурь болсон салбарын бодлого байхгүй байгаа юм. Өмнөх Засгийн газрын үед яг энэ асуудлаар хуулийн төсөл боловсруулах гээд хэсэг хүмүүс ажиллаж байсан. Одоо байхгүй болсон юм шиг байна. Өмнө нэг хүн төлөөлж ирээд санал солилцоод явдаг байсан.
Засаг нь унаснаас хойш алга болсон. Манай улс эрх зүйн орчноо бүрдүүлэхдээ чиг хандлагад төвлөрөөд байдаг л даа. Нисэгчгүй нисэх төхөөрөмжийн тухай эрх зүйн баримт бичгийг гаргах гэм мэт. Харилцаа холбоо, мэдээллийн аюулгүй байдал зэрэгт бүх хуулийг нь гаргаад л яваад байдаг. Угаасаа байх ч ёстой. Гэтэл суурийг нь зөв тавих юм бол илүү хөгжих юм байна гэсэн бодлого боловсруулахгүй байгаа юм. Нэг талдаа бодлого боловсруулагчид энд ямар асуудал байгааг сайн мэдэхгүй шүү дээ. Нөгөө талдаа электороникийн салбарт ажиллаж байгаа хүмүүс нь нэгдэхгүй ч юм уу, санаа зовохгүй байна. Энэ салбар төрийн бодлого байхгүй ч гэсэн бие даагаад яваад байгаа юм шиг харагдаад байна. Гэхдээ цогцоороо үйлдвэрлэгч, бүтээгч орон болохын тулд заавал бодлого байх шаардлагатай.
Хүний нөөцийн хувьд харьцангуй ажиллах хүчтэй.
Хөрөнгө оруулалтыг яръя. Электроникийн үйлдвэрлэл, судалгаа, хөгжүүлэлт хийхэд манай улсын хөрөнгө оруулалт маш бага. Бараг байхгүйтэй адилхан гэж хэлж болохоор болов уу гэж бодож байна. Бид Физик технологийн хүрээлэнд харьяалагдаж байгаа. Шинжлэх ухааны академийн хүрээлэнгүүдэд 2023 оноос суурь санхүүжилт олгож эхэлсэн. Энэ нь бол тэр энэ салбартаа гэж олгож байгаа хөрөнгө биш.
Өмнө бид төслийн санхүүжилтээр судалгааны ажлуудаа хийдэг байсан. Түүнээс биш та судалгаагаа хийгээрэй гэж тусад нь санхүүжүүлдэггүй буюу цалинг нь өгдөг. Тэгээд судалгаа хий гэдэг. Ялангуяа туршилт, техникийн салбар бол нэг юм хийх болгонд, материал хэрэглэх бүрд зардал гаргаад байна гэсэн үг. Үүнд зориулж суурь санхүүжилт гэж олгодог болсон. Энэ бол төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлж байгаа хамгийн гол зүйл.
Олон улсын түвшинд бол дотоодын нийт бүтээгдэхүүний 1-5 хувийг энэ салбартаа санхүүжүүлдэг. Манай улсын хувьд 1 хувьд хүргэнэ гэдэг зорилтыг 2007-2008 оны үед ярьж байсан. Одоо ч болоогүй буюу 0.5 хувьд ч хүрээгүй. 0.1 хувь дээр л яваад байна. Өнгөрсөн онд энэ санхүүжилт огт байгаагүй.
Гэхдээ бид янз янзын л арга сүвэгчилнэ л дээ. Хүрээлэн өөр нэг компанитай тусгай захиалгын гэрээт ажил хийлээ гэхэд манай багийг тодорхой асуудлуудыг шийдэхэд нь оролцуулаад, судалгааны хөлс авах гэх байдлаар ажилладаг.
Санхүү, бодлогын хувьд төрөөс дэмжвэл гэж боддог зүйл бол мега төсөл. Манай улс үйлдвэрлэл, орчин үеийн технологижсон улс, цахим үндэстэн болно гэж байгаа атлаа ямар ч мега төсөл гэж байхгүй. Авто замын мега төсөл байдаг. Дараачийнх бол эрчим хүчний асуудлаа шийдэх гээд цахилгаан станцуудын тухай яриад байгаа. Гэтэл хөгжлийн тулгуурынхаа нарийн шигтгээ болсон асуудлуудыг л шийддэг. Энэ бүхэн үнэхээр хэрэгтэй асуудал уу гэвэл хэрэгтэй. Гэхдээ өдөр тутамд нь асуудлыг нь шийдэж өгдөг салбаруудадаа дэмжлэг байдаггүй. Бүгдийг нь нэг дор шийдэхгүй ч гэсэн шат шаттайгаар дэмжих ч бодлого алга л байна. Электроникийн салбар төрөөс байнгын дэмжлэг шаардаад байдаг салбар биш.
Нэг бүтцээ гаргаад авчихвал өөрөө өөрийгөө санхүүжүүлээд яваад байх боломжтой.
-Ярилцсанд баярлалаа.