gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     9
  • Зурхай
     3.27
  • Валютын ханш
    $ | 3567₮
Цаг агаар
 9
Зурхай
 3.27
Валютын ханш
$ | 3567₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 9
Зурхай
 3.27
Валютын ханш
$ 3567₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

"Л.Оюун-Эрдэнэ эрээ цээргүй, юу ч хийж мэдэх хүн юм. Би "Бодь" группт ажиллаж байгаагүй"

Б.Эрдэнэчимэг
Улс төр
2026-03-25
Twitter logo

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ дараах мэдээллийг өглөө. Тэрээр Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрэдэнийн энэ сарын 23-нд хийсэн мэдэгдлийг үгүйсгэв.    

-Бид нэг зүйлийг ялгах хэрэгтэй. Авлига, албан тушаалын хэрэгт өөрөө холбогдсон, энэ талаар маш ноцтой шийдвэрүүд гаргасан, хуулийн байгууллагад шалгуулж буй этгээдүүд хэрэг нь боогдоод, гарах гарцгүй болоод өөр тийш нь анхаарлыг сарниулж байна. 
Гэмт хэрэгтэй тэмцэж буй Засгийн газар, ХЗДХЯ, хуулийн байгууллагыг удирдаж буй хүмүүсийг харлууллаа. Ард олны сэтгэл зүйг төөрөгдүүлэв. 
Нийгмийг үймүүлэх увайгүй үйлдлүүд гаргаж байна. Энэ нь шүгэл үлээлт биш, амиа аргацаах гэсэн арга юм. Гэмт хэрэгтнүүдийн арчаагүй оролдлого. Олон улсад ч ингэж үздэг. 

Намайг нийслэлийн замын хөдөлгөөнийг баримтжуулсан камерын мэдээллийг устгах гэж байна гэж гүтгэлээ. Нийслэлийн замын хөдөлгөөний удирдах газар хяналтын камеруудыг хянадаг. Энэ бол нийслэлийн харьяа байгууллага.        

Харбины гэрээнээс бусад бүх гэрээг ил болгосон. Энэ гэрээг яагаад ил болгоогүй гэхээр нөгөө талын саналыг авсны үндсэн дээр олон танилцуулах заалтыг гэрээнд оруулжээ. Энэ бол заль. Бид гэсэн ч энэ гэрээг ил болгоно. Энэ хүмүүст хуулийн хариуцлага хүлээлгэх, ёс зүйн хувьсгал хийхээс би няцахгүй,зогсохгүй.Б.Баатар, А.Амундра нар гадаадад байгаа.

Тэд яагаад амь зулбан зугтав? Бусдыг гадаадаас гүтгэж байна. Л.Оюун-Эрдэнэ болон бусад хүмүүстэй холбоотой хууль бус үйлдлийнх нь талаар мэдээлэл байвал иргэд та бүхэн шүгэл үлээгээрэй.       

Би төрд олон жил ажиллахдаа "Эрдэнэс Монгол" компанийн байраар орж үзээгүй. Энэ компанийн ТУЗ-ийн хуралд оролцож байгаагүй. ТУЗ-ийн бусад гишүүдээс та бүхэн асууж тодруулаарай. Л.Оюун-Эрдэнэ маш эрээ цээргүй, юу ч хийж мэдэх хүн байна.Би "Бодь" группт ажиллаж байгаагүй. Энэ талаар Баясгалан захирал өөрөө ч өчигдөр (2026.03.24) мэдэгдэлдээ дурджээ.   

Нийгэмд илт худал мэдээлэл тарааж, үймүүлдэг, бусниулдаг хэвээр байна. Энэ башир аргыг хэрэглэсээр байна. Хэдүүлээ үүнд автахаа больё. Ард түмэн шүүж тунгаана. АТГ-т ажлаа хийх боломжийг олгоё. Баримт л ярьдаг болъё. Шүүх, мөрдөгчид, прокурор ажлаа бие даан явуулах ёстой. Хулгайчидтай хийх тэмцэл цаашид ч үргэлжилнэ. 

Эрүүгийн хуулийн 13.14 дэх заалтыг Үндсэн хуулийн цэц хүчингүй болгосон. Л.Оюун-Эрдэнэ хуулийн энэ заалтыг маш овжин ашиглаж,  худал мэдээлэл тараав. Бид энэ заалтыг хуульд хэрхэн оруулах талаар судалж ажиллаж байна.       

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ энэ сарын 23-нд Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяртай холбоотой авлигын баримтыг АТГ-д хүргүүлсэн.

Тэрээр 2026 оны гуравдугаар сарын 11-нд NTV телевизийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт оролцох үеэрээ “Б.Энхбаяр нь Бодь групптэй холбоотой асуудлаар байр суурь илэрхийлээгүй нь нүүрсний сонсголын өмнө болон дараа тус компаниас 500 мянган ам.долларын хандив авсантай холбоотой байж болзошгүй” хэмээн мэдэгдсэн.

Тодруулбал, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярын талаар "Нүүрсний сонсголыг сайд Б.Энхбаяраар би удирдуулж хийлгэсэн. Тэр үед “Бодь” групп Тавантолгойн нүүрсийг давуу эрхтэй гаргаж, бусад нь Хятад руу нүүрсээ гаргаж чадахгүй байв. Нүүрс гадагшаа гараад байдаг, валют орж ирдэггүй"  гэсэн билээ.
 
Миний бие “Лхагвын тойм” нэвтрүүлэгт оролцох үеэрээ Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярыг Бодь группээс хандив нэрээр 500 мянган ам.доллар авсан байж болзошгүй талаар мэдэгдэж, уг асуудлыг Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар өгнө гэдгээ илэрхийлсэн. Тиймээс олон нийтэд өгсөн амлалтаа биелүүлэхээр өнөөдөр АТГ-т хүрэлцэн ирлээ.

Нэг сэдвийг хөндөхөд өөр агуулга руу чиглүүлэх оролдлогууд гарч байгаа учраас бодит асуудлыг бодитоор нь ярих нь зүйтэй гэж үзэж байна. Бусад улс төрийн шинжтэй асуудлыг холбогдох түвшинд нь ярих нь зөв.

Өнөөдөр би нийт 894 хуудас материалыг бэлтгэн Авлигатай тэмцэх газарт хүлээлгэн өгөх гэж байна. Нэгдүгээрт, Бодь групптэй холбоотой оффтейк гэрээний асуудал, хоёрдугаарт, нүүрсний сонсголтой холбоотой асуудлууд, гуравдугаарт, Б.Энхбаярын авлигын шинжтэй байж болзошгүй асуудлууд болон холбогдох гэрч, нотлох баримтууд, дөрөвдүгээрт, Б.Энхбаяртай холбоотой бусад авлигын асуудлуудыг тус тус багтаан дөрвөн бүлэгт хуваасан.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр хоёр хүний хамтаар "Бодь интернэйшнл" группийн захирал Д.Баясгалангаас хоёр удаагийн үйлдлээр 500, 800 мянган ам.доллар бэлнээр авсан. Нийт 1,3 сая ам.доллар авсан гэдгээ хамт байсан хоёр хүн нь гэрчилж байгаа. Мөн хөдөлшгүй баримт болох бүтэн 2 цагийн бичлэг байна. Ийм учраас Б.Энхбаяр сайдтай холбоотой баримтуудыг АТГ хүргүүлж байна.

Д.Мөнх-Эрдэнийн хамгийн ойрын найз Б.Энхбаяр. Энэ бол томилгоогоор нотлогдож байгаа. Д.Мөнх-Эрдэнэ ЗГХЭГ-т очсон цагаасаа "Бодь"-той холбоотой баримтуудыг устгах, ЭТТ-той холбоотой цахим мэдээллийн санд өөрчлөлт оруулах, өөрийнхөө намтраас "Бодь"-той холбоотой баримтуудыг хасах, өөрийнхөө хувьцаа эзэмшлээс татгалзах гэх мэт ажлуудыг хийж байна.

Анхны гэрээ байгуулагдаад 110 сая ам.доллар “Эрдэнэс Монгол”-оос Тавантолгой төмөр зам руу, “Тавантолгой төмөр зам”-аас "Бодь интернэйшнл" рүү шилжсэн. Энэ мөнгийг оройд нь бэлнээр гаргаж аваад заримыг нь хүүхдийн парк дээр заримыг нь олон нийтийн саунд , зочид буудлуудад, төрийн тусгай хамгаалалттай газруудад болон гэрээ байгуулахад оролцсон улс төрчдөд хувааж тараасан" гэсэн юм.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан