Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны дүрмийг баталсан мэт мэдээлэл яваад байна гэлээ. Тодруулбал
- Азарга, соёолон 140см
- Их нас 141 см
- Хязаалан 137 см
- Шүдлэн 132 см
- Даага 127 см гэжээ.
Үндэсний их баяр наадмын тухай хуульд
10.10.Улсын баяр наадмын үндэсний хурдан морины уралдаанд зургаагаас 10 дугаар байр эзэлсэн бүх насны морийг улсын баяр наадмын хурдан морины салбар хороо орон даяар нийтэд зарлана.
10.11.Үндэсний хурдан морины бүртгэл нь Малын генетик нөөцийн тухай хуулийн 5.7-д заасан нэгдсэн сангийн бүрэлдэхүүн хэсэг байх бөгөөд бүртгэлийг хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хурдан морины чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн холбоотой хамтран гүйцэтгэнэ.
10.12.Хурдан морины уралдааны салбар хорооны морины бүртгэлийн дэд хороо нь улсын баяр наадам эхлэхээс гурав, аймагт хоёр хүртэлх өдрийн өмнө энэ хуулийн 10.11-д заасан мэдээллийн санд орсон, монгол үүлдрийн адууны стандартын шаардлагад нийцсэн морийг Үндэсний их баяр наадмын үндэсний хурдан морины уралдаанд уралдах мориор бүртгэнэ.
10.13.Энэ хуулийн 10.1, 13.2-т заасан стандартын шаардлага хангаагүй морийг бүртгэхийг хориглоно.
10.14.Энэ хуулийн 10.12-т заасан бүртгэлийн явц болон бүртгүүлсэн морины талаарх мэдээллийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон цахим хэлбэрээр ил тод, нээлттэй явуулна.
10.15.Үндэсний их баяр наадмын үндэсний хурдан морины уралдаанд уралдах морийг уралдааны өдөр энэ хуулийн 10.12-т заасан бүртгэлтэй тулгаж, нийцсэн тохиолдолд уралдуулна.
10.16.Энэ хуулийн 10.12-т заасан бүртгэлд бүртгүүлээгүй, эсхүл бүртгэхээс татгалзсан морийг Үндэсний их баяр наадмын үндэсний хурдан морины уралдаанд уралдуулах, барианд барихыг хориглоно.
16.8.Үндэсний их баяр наадмын үндэсний хурдан морины уралдааны морины бүртгэлийн дэд хороо нь 19 хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд уг бүрэлдэхүүнд холбогдох төрийн байгууллага, эрдэмтэн, судлаач, холбоо, байгууллагын төлөөлөл орно.
21 дүгээр зүйл.Шилжилтийн үеийн зохицуулалт
21.3.Монгол үүлдрийн адууны стандартыг шинэчлэн боловсруулж, батлуулах хүртэл хугацаанд Үндэсний их баяр наадмын үндэсний хурдан морины уралдааныг энэ хуулийн 15.1.1-д заасны дагуу Засгийн газраас баталсан дүрмээр зохицуулна.
21.4.Энэ хуулийн 10.11-д заасан бүртгэлд адуун сүргийг 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор бүртгүүлэх ажлыг Засгийн газар зохион байгуулна.