Өмнөд Солонгосын цагдаа нар Филиппиний шоронгоос хар тамхины сүлжээ удирдсан хэрэгт сэжиглэгдэж буй иргэнийг нутагт нь шилжүүлэн авчирчээ.
Тодруулбал Пак Ван Ёль хэмээх уг этгээд нь гурван хүний амийг хөнөөсөн хэргээр Филиппин улсад 60 жилийн хорих ял эдэлж байсан.
Хоригдож байх хугацаандаа их хэмжээний хууль бус мансууруулах бодис хил давуулан нэвтрүүлж, дотоодын хамсаатнуудтайгаа хамтран сүлжээг удирдсан байж болзошгүй гэж үзэж байна.
Албаныхны мэдээлснээр Пак өмнө нь Филиппиний шоронгоос хоёр удаа оргож байсан.
Мөн хоригдлуудын хяналт сул, гар утас хууль бусаар ашиглах боломжтой байдал зэргийг нь ашиглан хууль бус үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байсан аж.
Хар тамхины наймааны хэмжээ, үнийн дүнгийн талаар тодорхой мэдээлэл өгөөгүй ч сар бүр ойролцоогоор 60 кг бодис тарааж, зах зээлийн үнэлгээ нь 30 тэрбум вонд хүрдэг байсан гэх мэдээлэл байна.
Өмнөд Солонгост хар тамхины эсрэг хатуу бодлого хэрэгждэг ч сүүлийн жилүүдэд хууль бус хэрэглээ нэмэгдсээр байгаа юм.
Улмаар өнгөрсөн сард БНСУ-ын ерөнхийлөгч И Жэ Мён Филиппиний ерөнхийлөгчид уг этгээдийг Өмнөд Солонгост шилжүүлэн өгөх хүсэлт тавьсны дагуу түр хугацаанд авчирчээ.
Хоёр улсын хооронд байгуулсан гэрээний дагуу түр шилжүүлэн авах энэ зохицуулалт нь Филиппинд эдэлж буй ялыг түр зогсоож, Өмнөд Солонгост мөрдөн шалгах ажиллагаа явуулах боломж олгодог аж.
Эх сурвалж: The Korea Times