gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     9
  • Зурхай
     3.27
  • Валютын ханш
    $ | 3567₮
Цаг агаар
 9
Зурхай
 3.27
Валютын ханш
$ | 3567₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 9
Зурхай
 3.27
Валютын ханш
$ 3567₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хөгжлийн банк сүүлийн гурван сард 70 орчим тэрбум төгрөгийн чанаргүй зээл төлүүлжээ

Б.Эрдэнэчимэг
Эдийн засаг
2026-03-24
Twitter logo

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал С.Баатарсүрэн өнөөдөр (2026.03.24) банкны үйл ажиллагаа, хийхээр төлөвлөж буй ажлуудын талаар мэдээлэл өглөө.

Хөгжлийн банкны бодит нөхцөлийг харгалзан богино хугацаанд хэвийн үйл ажиллагаанд шилжих, шинээр эх үүсвэр татах суурийг бүрдүүлэх, хууль эрх зүй, засаглал, үйл ажиллагааг шинэчлэх, чанаргүй зээлийн эргэн төлөлтийг хуулийн дагуу хангуулахад анхаарч байна гэв.

Мөн Эдийн засаг, хөгжлийн яамнаас “Монгол Улсын Хөгжлийн банк”-ны санхүүгийн тогтвортой байдлыг хангах тухай тогтоолын төслийг Засгийн газарт танилцуулжээ.

С.Баатарсүрэн "Би ажлаа аваад гурван сар өнгөрлөө. Энэ хугацаанд зардлыг хэмнэх, засаглалаа сайжруулахад анхаарсан. Мөн банкны нөөц хөрөнгийн өгөөжийг нэмэгдүүлэх, алдагдлыг бууруулахаар ажиллаж байна. Өөрийн хөрөнгийн дутагдал, чанаргүй зээлийн асуудал бидэнд тулгарсан. Үүнээс үүдэн ашигт ажиллагаа хүндрэлтэй байна.       

Энэ талаар Засгийн газарт танилцуулж, өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Эдгээрийг хэрэгжүүлбэл өөрийн хөрөнгийн дутагдлаас гарна, бизнесийн үндсэн үйл ажиллагаа болох зээл олгох ажлаа сэргээнэ. Эдийн засгийн өгөөжтэй төслүүдийг санхүүжүүлэх боломж бүрдэнэ. Бид санхүүжүүлэх төслүүдээ судалж байна. Эрчим хүч тулгамдсан асуудал болсон тул энэ чиглэлийн болон дэд бүтцийн төслүүдийг л санхүүжүүлнэ. 

Банкны өөрийн хөрөнгийг нэг их наяд төгрөгөөр нэмэх шийдвэрийг Засгийн газар гаргасан. Энэ онд эх үүсвэрийн зардлыг бууруулахад төвлөрч ажиллана.       

Саяхан Засгийн газар бонд гаргалаа. Зээлжих зэрэглэл сайжирсан тул бондын хүү бага тогтлоо. Энэ нь Хөгжлийн банканд том боломж юм. Өмнө нь татсан эх үүсвэрийн зардлаа бууруулах боломж бүрдэв. Энэ ажлыг энэ оны хоёрдугаар улиралд багтаан хэрэгжүүлнэ" гэв.
     
Хөгжлийн банк чанаргүй зээлийг бууруулахын тулд ШШГЕГ болон холбогдох байгууллагатай хамтран ажиллаж байна. Сүүлийн гурван сард 70 орчим тэрбум төгрөгийн чанаргүй зээлийг төлүүлжээ. Энэ оны сүүлээр 200 тэрбум төгрөгт хүргэх төлөвлөгөөтэй гэв. Чанаргүй зээлийн багцаа гурав хуваасан байна. 

  • Дахин санхүүжүүлэх зээлүүд, 
  • Төслийг бүхэлд нь худалдах боломжтой зээлүүд, 
  • Барьцаа хөрөнгийг нь худалдах зээлүүд гэж ангилсан бөгөөд оны эцэст үр дүнгээ тайлагнана. Ахицтай ажлууд бий гэж банкны удирдлагууд онцоллоо.                 

Хөгжлийн банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар өмнөх захирал З.Нарантуяагийн үед хуулийн төсөл боловсруулсан юм. Дэлхийн банк энэ төсөлд техникийн буцалтгүй тусламж үзүүлж, саналаа өгсөн байна. Энэ төслийг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр бэлдэж байна. Амжихгүй бол намрын чуулганаар өргөн барина гэв.

Хөгжлийн банкны суурь тогтолцооны асуудал буюу банк хаашаа явах хэрэгтэй вэ гэдгийг ул суурьтай авч үзэх ёстой гэж С.Баатарсүрэн захирал хуулийн төслийн талаарх байр сууриа илэрхийлэв.  
        
Хуулийн төсөлд Хөгжлийн банк улс төрөөс хараат бус, бие даасан байхаар заажээ. Олон улсын хөгжлийн санхүүгийн байгууллагуудыг хувь нийлүүлэгч байдлаар оруулж ирвэл илүү үр дүнтэй гэсэн байна.    

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан