gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     9
  • Зурхай
     3.27
  • Валютын ханш
    $ | 3567₮
Цаг агаар
 9
Зурхай
 3.27
Валютын ханш
$ | 3567₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 9
Зурхай
 3.27
Валютын ханш
$ 3567₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Их Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны Төрийн сайд Сийма Малхотраг хүлээн авч уулзлаа

Б.Нямдарь
Улс төр
2026-03-24
Twitter logo

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны Энэтхэг, Номхон далайн асуудал хариуцсан Төрийн сайд Сийма Малхотраг (2026-03-23) хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Г.Занданшатар Британийн Төрийн сайд Монгол Улсад айлчилж, хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хувь нэмэр оруулж буйд талархал илэрхийллээ.

Монгол Улсын гуравдагч хөрш, Европ дахь чухал түнш Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улстай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх зорилтын нэг гэдгийг Ерөнхий сайд онцолж, хоёр улсын харилцааг Иж бүрэн түншлэлд хүргэхийн төлөө байгаагаа нотлов.

Монгол Улс “Боловсролын ерөнхий хууль”-д сургалтын үндсэн гадаад хэлийг англи хэл байхаар тусгасныг Ерөнхий сайд Г.Занданшатар дурдаж, тэтгэлэгт хөтөлбөрүүд, хамтарсан судалгаа, шинжилгээ, оюутан солилцоо зэрэг боловсролын салбарын хамтын ажиллагаа улам бүр өргөжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.

Монгол Улс Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг 2026 оны наймдугаар сард зохион байгуулахаар бэлтгэл хангаж буйг Ерөнхий сайд дурдаж, бага хурлаар хэлэлцэх асуудал, түүнээс гарах үр дүнд чиглэсэн санал, санаачилгад улс орнууд хамтран ажиллах нь тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлж, байгаль орчны доройтлын эсрэг хүч чармайлтад хувь нэмэр оруулахад чухал гэдгийг онцлон тэмдэглэлээ.

Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны Энэтхэг, Номхон далайн асуудал хариуцсан Төрийн сайд Сийма Малхотра Ерөнхий сайдад талархал илэрхийлээд хоёр улс уул уурхай, эрчим хүч, нийтийн тээврийн дэд бүтцийн бүтээн байгуулалт зэрэг олон салбарт хамтран ажиллаж, эдийн засаг, хөрөнгө оруулалт, бизнесийн харилцааг хөгжүүлэх өргөн боломж байгааг дурдлаа.

Тухайлбал, газрын ховор элемент, сэргээгдэх эрчим хүч зэрэг салбарт Монгол Улстай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа мөн илэрхийлж, Улаанбаатар хотод метро байгуулах төсөлд хамтран ажиллах чиглэлээр яриа хэлэлцээ хийж байгаа нь хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулахад чухал ач холбогдолтой гэдгийг Төрийн сайд Сийма Малхотра тэмдэглэлээ.

Эх сурвалж: mongolia.gov.mn

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан