gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     9
  • Зурхай
     3.27
  • Валютын ханш
    $ | 3567₮
Цаг агаар
 9
Зурхай
 3.27
Валютын ханш
$ | 3567₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 9
Зурхай
 3.27
Валютын ханш
$ 3567₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Сурагч, залууст сонгуулийн боловсрол олгох сургалт явуулж байна

Б.Азбаяр
Нийгэм
2026-03-24
Twitter logo

Сонгуулийн ерөнхий хороо залуу сонгогч, сурагчдад сонгуулийн боловсрол олгох, сонгуулийн хууль тогтоомжийг тайлбарлан таниулах, идэвх оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Хариуцлагатай сонгогч”, “V-CHECK” сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлдэг.

8-25 насны залуу сонгогчдод сонгуулийн боловсрол олгох, хараат бус, бие даасан сонголт хийх чадвартай хариуцлагатай сонгогч бэлтгэх “Хариуцлагатай сонгогч” хөтөлбөрийг 2023 оноос орон даяар хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд Сонгуулийн ерөнхий хорооны албан хаагчдаас гадна 21 аймаг, 9 дүүрэгт сургагч багш ажилладаг. Мөн энэ онд Монгол Улсын бүх номын санд “Сонгогчийн булан” ажиллуулж, номын санчдыг сургагч багшаар бэлтгэхээр төлөвлөн ажиллаж байна.

Тиймээс “Хариуцлагатай сонгогч” сургалтыг аймаг бүрд номын сангуудад зохион байгуулах боломжтой бөгөөд сонгуулийн боловсрол, сонгуулийн эрх зүйн ном, эмхэтгэл унших, мэдээлэл авах боломжтой.

Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагч, залуу сонгогчдод зориулсан “V-CHECK” сургалтаар сонгуулийн тогтолцоо, сонгох сонгогдох эрх, сонгуулийн зохион байгуулалт болон хуурамч мэдээллийг таних арга, түүнээс сэргийлэх зэрэг сэдвийн дагуу мэдээлэл, мэдлэг олгодог. Мөн сонгуулийн автоматжуулсан системийг танилцуулж, сонгуулийн санал хураалт (mock election) зохион байгуулж, санал тоолох төхөөрөмжид сургалтын саналын хуудас уншуулан туршуулдаг.

Ерөнхий боловсролын сургуулийн Нийгмийн ухааны хичээлийн “Сонгууль, сонгуулийн тогтолцоо” сэдвийн хүрээнд багш, сурагчид Сонгуулийн ерөнхий хороонд зочилж, танхимаас гадуурх хичээл зохион байгуулах боломжтой.

Сонгуулийн ерөнхий хороо өөрийн байр болон Үндэсний номын сан дахь “Сонгуулийн боловсрол, эрх зүйн уншлагын танхим”-даа сурагч, оюутнуудыг хүлээн авч дээрх хөтөлбөрийн дагуу сургалт зохион байгуулж, үйл ажиллагаагаа танилцуулахад нээлттэй ажилладаг.

Залуу сонгогч, сурагчдад зориулсан дээрх хөтөлбөрүүдээс гадна Сонгуулийн ерөнхий хорооны даргын захирамжаар баталсан “Байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллагын ажилтны сургалт”, “Мэдээллийн технологийн баг, даамал бэлтгэх сургалт”, “Улс төрийн намын хууль тогтоомжийн талаарх сургалт”, “Сонгогч, сэтгүүлчдэд хууль тогтоомжийг тайлбарлан таниулах мэдээллээр хангах уулзалт-танилцуулга” зэрэг сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.  

Эх сурвалж: Сонгуулийн ерөнхий хороо
 
Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан