Гадаад харилцааны яамны холбогдох газар, нэгжээс шинээр томилогдсон Элчин сайд нарт зориулсан сургалтыг 2026 оны 3-р сарын 20-ны өдөр Гадаад харилцааны яаманд зохион байгуулжээ.
Сургалтаар:
- Монгол Улсын гадаад бодлого, гадаад харилцаанд баримтлах байр суурь,
- Олон улсын гэрээ, байгууллага хоорондын гэрээний асуудал,
- Экспортыг дэмжих, нэмэгдүүлэх, төрөлжүүлэх,
- Олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагаа хөгжүүлэх, хилийн чанад дах монгол иргэдтэй хэрхэн ажиллах, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэлт, арга зам, төрийн албан хаагчийн ёс зүй, хариуцлагын асуудлаар болон удирдлага зохион байгуулалт, хүний нөөц, дотоод ажил, санхүү, хөрөнгө оруулалтын чиглэлээр тодорхой мэдээлэл өгч, санал солилцсон байна.