УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрээр хэлэхдээ, "Өнгөрсөн хугацаанд миний бие удаа дараа хэл амтай, шуугиантай асуудлуудын талаар зөвхөн хавтсыг нь нээгээд доторх мөн чанарыг нь хэвлэлд болон иргэдэд танилцуулахгүй байна гэж шүүмжлэлтэй хандаж байсан.
Үүний нэг нь Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалттай холбоотой "Бодь" компани болон таван толгой төмөр замтай холбоотой гэрээний асуудлууд юм. Гэрээний үнийн дүн бол 1.5 тэрбум ам.доллар. Өмнө нь гүйцэтгэж байсан "Самсунг Эй Си Ти" компанийн Хөгжлийн банкнаас авсан 276 сая ам.доллар, нийлбэрээрээ 1.3 тэрбум ам.доллар буюу өнөөгийн ханшаар төгрөгт хөрвүүлээд улсын төсөвт эзэлж байгаа хувь хэмжээтэй харьцуулбал 13 хувь орчмыг эзлэх дүн. Энэ асуудал яригдаад багагүй хугацаа өнгөрч байна.
Ер нь үнэн худал нь мэдэгдэхгүй маш олон асуудлууд байгаа. Үнэн нь юу вэ гэвэл, энэ гэрээг үзэглэсэн хоёр талын буюу "Бодь" компанийг төлөөлж байсан тухайн үеийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан А.Амундра өнөөдөр хаана байгаа юм. Нөгөө талдаа "Тавантолгой төмөр зам"-ын гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Н.Удаанжаргал хаана байгаа юм.
2022 оны аравдугаар сарын эхээр Монгол Улсын Засгийн газраас тухайн үеийн ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нар энэ асуудалтай холбоотойгоор 17-н улс төрчийн нэрийг зарлаж байсан.
Х.Баттулгаас эхлээд улс төрчид тэр өдөртөө оргон зайлж байсан зэрэг үнэн зүйлс бий. Үүнд нэр холбогдож байсан хүн амиа хорлохыг завдаж байсан нь ЦЕГ-т бүртгэлтэй байгаа. Тэгэхээр энд ямарваа нэгэн асуудал байна гэдэг нь тодорхой.
Үүнтэй холбоотойгоор нүүрсний сонсгол хийж байсан. Нийт таван цагийн нээлттэй хэлэлцүүлгийн материал байдаг юм байна. Үр дүнд нь тухайн сонсголыг удирдаж байсан Б.Энхбаяр гишүүн холбогдох материалыг шалгаж үзээд асуудал байна гэдгийг тодорхойлоод, шинжээчийн дүгнэлтэд үндэслэж, холбогдох хууль хяналтын байгууллагад хүргүүлж байсан юм байна.
Гэхдээ өнөөдрийн хүртэл энэ хүрээнд авсан арга хэмжээ алга. Ямартай ч өнгөрсөн хугацаанд болсон асуудлуудыг нэгтгээд үзвэл Гашуунсухайт төмөр замын бүтээн байгуулалттай холбоотой, гүйцэтгэсэн хоёр ААН-ийн тойрон хүрээлэлд асар том авлига, хулгай, өртөг хөөсрүүлэлт, нүүрс борлуулалттай асуудлууд байгаа нь дамжиггүй.
Тиймээс УИХ-ын холбогдох хууль заалт, эрх зүйн зохицуулалтыг үндэслэл болгож миний бие энэ асуудлыг дахин нягталж, шалгах хэрэгтэй гэж үзсэн. "Бодийн оффтейк гэрээ" ба авлигын хэргийг УИХ-аар нээлттэй шалгуулах тогтоолын төслийг өргөн барьж, хянан шалгах түр хороог байгуулна.
Би Авлигатай тэмцэх газар, аудитын байгууллагад итгэхгүй.
Намайг энэ ажлыг хийж чадах уу гэж та бүхнийг асуугаасай гэж хүсэж байна. Би чадна. Ийм ажил хийж байсан туршлага ч бий. Авлига авч өгч байдаг улс төрчид айна. Би бол шударга бус зүйлийг тэвчээд, хэлэхгүй сууж чаддаггүй" гэв.