gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     9
  • Зурхай
     3.27
  • Валютын ханш
    $ | 3567₮
Цаг агаар
 9
Зурхай
 3.27
Валютын ханш
$ | 3567₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 9
Зурхай
 3.27
Валютын ханш
$ 3567₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

АНУ гадаадад үйлдвэрлэсэн интернэт рүүтэрүүдийг хориглолоо

Б.Нямдарь
Дэлхийд
2026-03-24
Twitter logo
Б.Нямдарь
Twitter logo
Дэлхийд
2026-03-24
АНУ гадаадад үйлдвэрлэсэн интернэт рүүтэрүүдийг хориглолоо Холбооны Харилцаа Холбооны Комиссийн дарга Брендан Карр /Ройтерс агентлагийн албан ёсны зөвшөөрөлтэй ашиглав/

АНУ үндэсний аюулгүй байдлын үүднээс гадаадад үйлдвэрлэсэн, интернэт рүүтэрүүдийг хориглосон байна.

Даваа гарагт аюулгүй байдал хангалтгүй гэж үзсэн тоног төхөөрөмжийн жагсаалтыг шинэчлэхдээ АНУ-аас гадаадад үйлдвэрлэсэн хэрэглэгчийн түвшний бүх рүүтэрийг нэмж оруулжээ.

Өөрөөр хэлбэл энэ нь компьютер, утас, зурагт болон бусад төхөөрөмжийг интернэтэд холбохдоо өргөн хэрэглэгддэг рүүтэрүүдийг өнгөрсөн оны сүүлээр хориглосон гадаадын дронуудтай адил ангилалд оруулж байгаа юм.

“Зарим этгээд гадаадад үйлдвэрлэсэн рүүтэрүүдийн аюулгүй байдлын сул талыг ашиглан Америкийн айл өрхүүдэд халдах, сүлжээг тасалдуулах, тагнуул хийх, оюуны өмч хулгайлах зэрэг үйлдэл хийж байна” гэж Холбооны Харилцаа Холбооны Комисс /FCC/ мэдэгдэв.

Одоогоор хүмүүс өмнө нь худалдан авсан гадаад рүүтэрээ ашиглаж болох ч хориг нь шинээр гарч буй бүх төхөөрөмжийн загвар хамаарна гэжээ. Энэхүү шийдвэр нь өнгөрсөн нэг жилийн хугацаанд рүүтэрүүдийг кибер халдлагын хамгийн амархан нэвтрэх цэг гэж үзэх болсонтой холбоотой юм.

TP-Link брэндийн рүүтэрTP-Link брэндийн (Хятадад үйлдвэрлэгддэг, Amazon дээр хамгийн их зарагддаг рүүтэрүүдийн нэг) төхөөрөмжүүд өнгөрсөн жил олон удаагийн кибер халдлагын дараа АНУ-ын улс төрийн анхаарлын төвд орж байв.

Одоо АНУ-аас гадаадад үйлдвэрлэсэн аливаа шинэ рүүтэрийг импортлох, зах зээлд гаргах, худалдах боломжтой болохын тулд FCC-ээс заавал зөвшөөрөл авах шаардлагатай болно. Ийм зөвшөөрөл авахын тулд гадаадад рүүтэр үйлдвэрлэдэг компаниуд гадаад хөрөнгө оруулагчид, нөлөөллийн талаарх мэдээллээ ил тод болгохоос гадна үйлдвэрлэлээ АНУ руу шилжүүлэх төлөвлөгөө танилцуулах ёстой. Зарим рүүтэрийг Батлан ​​​​хамгаалах яам эсвэл Эх орны аюулгүй байдлын яам зөвшөөрвөл хоригийн жагсаалтаас хасаж болох юм. Гэхдээ одоогоор эдгээр байгууллагууд ямар нэг тодорхой төхөөрөмжийг онцгойлон зөвшөөрөөгүй байна.

FCC мөн 2024–2025 онд АНУ-ын дэд бүтцийг онилсон “Volt”, “Flax”, “Salt Typhoon” нэртэй гурван кибер халдлагад рүүтэрүүдээр дамжсан хууль бусаар нэвтрэх оролдлого хийгдсэн гэжээ. Эдгээр халдлагыг АНУ-ын засгийн газрын мөрдөн шалгалтаар Хятадын засгийн газартай холбоотой этгээдүүд үйлдсэн гэж үзсэн байна.

Интернэт рүүтэрүүдийн ихэнхийг АНУ-аас гадуур, ихэвчлэн Тайвань эсвэл Хятадад үйлдвэрлэдэг. Хориг нь АНУ-д загварчлагдсан ч гадаадад угсарсан рүүтэрүүдэд мөн хамаарна. АНУ-д түгээмэл хэрэглэгддэг рүүтэр брэндүүдийн нэг болох Netgear компани бүтээгдэхүүнээ бүгдийг нь гадаадад үйлдвэрлэдэг.

АНУ-д үйлдвэрлэгдсэн рүүтэрийн ховор жишээний нэг нь Starlink WiFi router бөгөөд энэ нь SpaceX компанийн бүтээгдэхүүн юм. Тус компани эдгээр рүүтэрүүдийг Техас мужид үйлдвэрлэдэг байна.

Starlink WiFi router

Эх сурвалж: BBC

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан