АНУ-ын Нью-Йорк хотын Лагуардиа нисэх онгоцны буудалд газардсан Канадын агаарын тээврийн онгоц гал унтраах машинтай мөргөлдсөн осол гарчээ.
Үүний улмаас тус онгоцны хоёр нисгэгч амиа алдсан. Мөн зорчиж явсан 41 зорчигч бэртэж эмнэлэгт хүргэгдсэн ба заримынх биеийн байдал хүнд байгаа аж.
Онгоцонд нисэх багийн дөрвөн гишүүн болон 72 зорчигч зорчиж явсан юм.
Амиа алдсан хоёр нисгэгч нь ажлын гараагаа дөнгөж эхэлж байсан залуу нисгэгчид байсан гэв.
Дуу хураагуурт осол болохоос хэдхэн секундийн өмнө нисэх багийн ажилтан галын машиныг "Зогс" гэж олон удаа анхааруулж буй нь бичигдэж үлдсэн байна.
Ослын өмнө өөр нэг онгоцонд утаа шиг үнэр гарч байсан тул дуудлагын дагуу гал унтраах машин нислэгийн зурваст нэвтэрсэн байжээ.
Онгоц автомашинтай мөргөлдсөний дараа зорчигчид бие биедээ туслан онгоцны далавчаар гулсаж буусан байна.
“Амьд үлдсэндээ баяртай байна. Би олон удаа нисэж байсан. Гэхдээ ердөө нэг цагийн нислэг ингэж төгсөнө гэж хэзээ ч төсөөлөөгүй” хэмээн нэгэн зорчигч ярьжээ.
Ослын газарт очиж танилцсаны дараа АНУ-ын Тээврийн сайд нисэх онгоц болон бусад бүх төрлийн тээврийн хэрэгсэлд ямар ч тохиолдолд суудлын бүсээ зүүж байхыг сануулсан байна.
Уг ослын дараа ирэх, явах 600 гаруй нислэгийг цуцалжээ. Лагуардиа нисэх онгоцны буудал нь АНУ-ын хамгийн ачаалалтай буудлуудын нэг бөгөөд өнгөрсөн 12 сарын хугацаанд 32 сая хүн зорчсон гэх мэдээлэл бий.
Эх сурвалж: ВВС