ЖДҮ-ийн газрын Мэдээлэл технологи, зах зээл, борлуулалтын хэлтсийн дарга Б.Батболд дараах мэдээллийг өглөө.
-Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд 2019 оноос хойш ЖДҮ-ийг дэмжих чиглэлээр улсын төсвөөс нэг ч төгрөгийн төсөв тавиагүй. Зээл авсан ААН-үүдийн эргэн төлөлтөөр дараагийн зээлийг олгож байна.
ССАЖЯ аялал жуулчлалыг дэмжих зорилгоор 6 хувийн зээл олгож эхэлсэн. Иймд нэг салбарын ААН-үүдэд өөр өөр сангаас зээл олгохгүй хэмээн ЖДҮГ энэ чиглэлийн компаниудад шинэ зээл өгөөгүй.
Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан хамгийн сүүлд 2020 онд аялал жуулчлалын салбар үйл ажиллагаа явуулдаг ЖДҮ эрхлэгчдэд зээл олгожээ. Өнгөрсөн онд Дархан, Сэлэнгэ, Төв аймгийн авто зам дагуу үйл ажиллагаа явуулдаг үйлчилгээний төв, ААН-үүдэд зээл олгосон. Маш үр дүнтэй байв.
"Нэг суурин нэг бүтээгдэхүүн" аяныг өрнүүлж, заавал Улаанбаатарт бүтээгдэхүүнээ авчирч заралгүй, орон нутагтаа борлуулах арга зам хайлаа. Энэ онд НЗДТГ бизнесийг хөгжүүлэх жил болгон зарлаж, хувийн хэвшлийг дэмжихээ мэдэгдсэн. Иймд бид нийслэлийн ЖДҮ эрхлэгчдэд зээл олгохгүй.
Нийслэлийн “Жижиг, дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих төв” НӨҮГ гэж бий. Тэд бас төсөвтэй тул бид өнгөрсөн онд нийслэлд зээл олгоогүй. Учир нь манай зээлийн эх үүсвэр угаасаа бага. Гэвч нийслэлийн ЖДҮ эрхлэгчид биднийг үлдээлээ гэж гомдол гаргадаг.
2022 онд 22 тэрбум төгрөгийг өмнөх зээлүүдийн эргэн төлөлтөөс төвлөрүүлсэн. Энэ тоо жилээс жилд өсөж байна. 2025 онд 42 тэрбумд хүрсэн. Энэ онд улсын төсөвт 50 тэрбум төгрөг төвлөрүүлэх тул зээл олгож чадахгүйд хүрч болзошгүй. Гэвч бид зээлийн эргэн төлөлтөөс мөн аймгууд тухайн орон нутагт ЖДҮ-ийг дэмжих чиглэлээр тусгасан төсөвт багтаан зээл олгоод явж байна.
Аймаг бүрд Орон нутгийн хөгжлийн сан бий. Эдгээр сан ЖДҮ-ийг дэмжихээр зээлийн төсөв баталдаг. Тэрхүү төсвөө ЖДҮХС-д төвлөрүүлбэл бид шударга зарчмаар зээлд хуваарилахад бэлэн байна. Жишээ нь Өмнөговь гурван жилийн өмнө манай санд төвлөрүүлсэн юм. Бид тэр эх үүсвэрийг Өмнөговийн үйлдвэрлэгчдэд олгосон. Бид зээл олгохдоо банкнуудын баримталдаг зарчим, шалгуураар ажилладаг болсон. Манай цахим систем ил тод, нээлттэй болсон гэв.