Туулын хурдны зам төслийн нийт төсөвт өртөг 2.3 их наяд төгрөг бөгөөд нийслэлээс санхүүжүүлнэ. Үүнээс нэмэгдсэн өртгийн албан татварт 207 тэрбум төгрөг төлнө.
Гүүрэн байгууламжийн төсөвт өртөг 1.3 их наяд төгрөг. Авто замын төсөвт өртөг 581 тэрбум төгрөг. Зургаан эгнээ нэг км хурдны авто замыг 14.7 тэрбум төгрөгөөр барихаар тооцоолсон. Монгол Улсад сүүлийн үед барьж байгаа гүүрэн байгууламжийн жишиг ханш нэг урт метр нь 190-200 сая төгрөг бол харин нэг км гүүр 190-200 тэрбум төгрөгөөр барина.
Жишээлбэл, Наадамчдын шинэ гүүр 450 метр урт, 77 тэрбум төгрөгийн төсөвт өртөг байсан. Замын цагдаагийн гүүр буюу Олимпын гүүр дөрвөн эгнээ 750 метр урттай, нэг км хүрэхгүй энэ гүүр 150 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй.
Олимпын гүүр дөрвөн эгнээ, олон түвшний орц гарц, огтлолцолтой гүүр учраас нэг км нь 200 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр баригдсан гэсэн үг. Энэ нь хэдэн жилийн өмнөх тоо. Харин Туулын хурдны замын гүүрэн байгууламж нэг км нь 130 тэрбум төгрөгөөр баригдахаар хамгийн бага үнийн саналаар хийнэ гэж НЗДТГ-аас мэдээлэв.