Хиймэл оюун ухаан (AI) асар хурдтай хөгжиж, дэлхийн хөдөлмөрийн зах зээлийн бүтэц, тэр дундаа технологийн салбарын хүний нөөцийн эрэлт хэрэгцээг үндсээр нь өөрчилж байна.
Дэлхийн эдийн засгийн форумын судалгаагаар AI-ийн нөлөөгөөр ойрын жилүүдэд 85 сая ажлын байр устаж үгүй болох магадлалтай ч, эсрэгээрээ шинээр 97 сая ажлын байр бий болох төлөвтэй байна.
Өнөөдөр бид "AI миний ажлыг булаах болов уу?" гэж эмээхээс илүүтэй, шинэ үеийн ажлын байранд шаардагдах орлож болшгүй үнэ цэнийг хэрхэн бүтээх вэ гэдэг сорилттой нүүр тулаад байна.
"Инженер" үү, эсвэл "Талент" уу?
Технологийн салбарт зөвхөн код бичдэг хүн хангалтгүй болсон. Орчин үеийн шаардлагад нийцсэн мэргэжилтнийг зах зээлд "ТАЛЕНТ" гэж тодорхойлж байна. "ТАЛЕНТ" гэдэг нь зөвхөн өгсөн үүрэг даалгаврыг гүйцэтгэхээс илүүтэй өөрийн эзэмшсэн ур чадвараараа асуудал шийдэж, үнэ цэн бүтээдэг мэргэжилтнийг хэлж байна.

Технологийн салбарын талент буву AI Powered Software Engineer бэлтгэх нь:
Тус салбарт боловсон хүчин бэлтгэхээр 8 дахь жилдээ ажиллаж буй Pinecone академи сургалтын хөтөлбөртөө дэлхийн стандартыг нэвтрүүлж, зүгээр нэг код бичдэг инженер бус, "AI Powered Software Engineer" бэлтгэхэд анхаарч байна. Тус академийн Bootcamp систем нь дараах гурван тулгуурт суурилдаг:
- Soft Skills: Харилцааны соёл, зөв асуулт асуух, өөрийгөө илэрхийлэх, багаар ажиллах, шийдвэр гаргах чадвар.
- Technical Skills: Сүүлийн үеийн технологийн хэлүүдийг системтэйгээр эзэмшиж, чанартай код бичих.
- AI Integration: Бичсэн кодоо ухаалаг болгох, AI ашиглан цаг хугацаа хэмнэж, тэрхүү хэмнэсэн цагаа илүү том инновац, үнэ цэн бүтээхэд зарцуулах юм.
- Professional Skills: Салбартайгаа нүүр хагарч, ажлын байранд шаардлагатай бодит үнэ цэн бүтээх, асуудал шийдвэрлэх мэргэжлийн ур чадваруудыг эзэмшүүлэх.

Big Tech Career Workshop: Дэлхийн туршлагаас суралцах сургалт
Pinecone академи сурагчдадаа дэлхийн шилдэг технологийн компаниудын (Big Tech) соёл, ажиллах зарчмыг таниулах зорилгоор карьер болон технологийн цуврал сургалтуудыг эхлүүлээд байна. Сургалтын анхны багшаар Meta (Facebook) компанийн Wearables AI Integration багийн Софтвэйр инженер Ц.Цэнгүүн оролцлоо.
Тэрээр Meta, Google, TikTok зэрэг дэлхийн тэргүүлэгч компаниудын ярилцлагад тэнцсэн туршлага, томоохон корпораци болон стартапуудын ажлын соёлын ялгаа, систем дизайны ач холбогдлын талаар хичээлүүдийг нэг 7 хоногийн хугацаанд орсон юм. Энэхүү цуврал сургалт нь мэргэжилтнүүдийн яриаг зөвхөн сонсоод өнгөрөх бус, тэднээс зөвлөгөө авах, ойроос харилцах боломжийг олгодог гэдгээрээ онцлогтой.
Meta-гийн инженер Ц.Цэнгүүн залууст юуг зөвлөв?

"Шинэ зүйл сураад нүд нь сэргэж буй хүүхдүүдийг харах надад хамгийн их урам өгдөг"
Тэрээр дэлхийн технологийн гигантуудад хуримтлуулсан туршлагаа Монголын ирээдүй болсон залуустай хуваалцахдаа нэгэн чухал зүйлийг онцолсон нь "тууштай байдал" байлаа.
Өнөөдөр дэлхий даяар хиймэл оюун ухаан хөдөлмөрийн зах зээлийг "эзэлж" байна гэж шуугьж байгаа ч, түүний хувьд үүнийг аюул биш "өсөлтийн боломж" гэж тодорхойлж байна. Технологи бидний ажлыг хөнгөвчлөх тусам хүнээс шаардах "Soft skill" буюу харилцааны соёл, асуудал шийдвэрлэх чадвар улам үнэ цэнтэй болж байгааг тэрээр онцоллоо. Түүний хувьд ирээдүйн инженер хүн зөвхөн код бичдэг биш, харин илүү үр дүнтэй харилцаж, инновацлаг шийдэл боловсруулдаг "талент" байх ёстой гэсэн юм.
Б.Билгүүндөл: Бид "AI Agent" бүтээх чадвартай дараагийн үеийн инженерүүдийг бэлтгэж байна

Pinecone академийн Сургалт хариуцсан захирал (CLO) Б.Билгүүндөл сургалтын стратегийн гол шинэчлэлийг ийнхүү тайлбарлалаа:
"Софтвэйр инженерийн хамгийн том давуу тал бол хиймэл оюуныг зөвхөн хэрэглэгчийн түвшинд ашиглах бус, түүний дотоод логик, ажиллах зарчмыг нь удирдаж сурах явдал юм. Бид сурагчдадаа өөрийн хэрэгцээнд нийцсэн AI Agent үүсгэх, түүнийгээ системтэйгээр хөгжүүлэх ур чадварыг олгохыг зорьж байна."
Тэрээр мөн Pinecone академийн Big Tech Career сургалтын хүрээнд Google, Amazon зэрэг дэлхийн тэргүүлэгч компаниудад ажиллаж буй Монгол болон гадаад мэргэжилтнүүдийг урьж, олон улсын стандартыг Монголын хөрсөнд буулган, сурагчдадаа карьерын эрт үеийн чиг баримжаа олгож байгааг онцоллоо.
AI-ийн эрин үед технологийн мэргэжилтнүүд зөвхөн техник ур чадвартаа найдах нь хангалтгүй болжээ. Өнөөдөр зах зээлд хамгийн өндөр үнэлэгдэж буй "Талент" бол AI-ийг өөрийн үр бүтээмжийг нэмэгдүүлэх хэрэгсэл болгон ашиглаж, хүн хоорондын харилцаа болон бүтээлч сэтгэлгээгээрээ асуудлыг шийдэж чаддаг инженер юм.
Pinecone академийн хэрэгжүүлж буй "AI Powered Software Engineer" хөтөлбөр нь Монгол залуусыг дэлхийн хэмжээнд өрсөлдөх чадвартай болгох гүүр болсоор байна.
Харин та технологийн салбарт карьераа эхлүүлж, AI Powered Software Engineer болоход бэлэн үү?
Pinecone академитай холбогдох: 72-700-800
Сошиал суваг: https://www.facebook.com/pinecone.academy.mongolia