2025-2026 оны өвөл Вьетнамыг зорьсон монгол жуулчдын тоо 62 хувиар өссөн гэж Монголын аялал жуулчлалын холбоо мэдээлэв.
Манай улсаас гадаад улсад зорчсон иргэд 2025 онд 3 сая (давхардсан тоогоор) болж ,өмнөх оны мөн үеэс 260 мянган хүнээр өсжээ. Үүнд:
- БНХАУ руу зорчсон иргэдийн тоо 251.6 мянга,
- Вьетнам руу 6.3 мянга,
- Япон руу 9.5 мянга,
- БНСУ руу 5.2 мянгаар тус тус нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.
Харин ОХУ руу зорчсон иргэдийн тоо 30 мянгаар буурсан байна. Гадаадад зорчсон Монгол Улсын иргэдийн 1.8 сая эрэгтэйчүүд, 1.1 сая нь эмэгтэйчүүд байна.
Насны бүлгээр нь авч үзвэл 30-54 насныхан 1.9 (64%) сая байна. Тэдний 85 мянга нь 10 хүртэл хоног, 2.7 сая нь нь 30 хүртэл хоног, 13.7 (0.5%) мянга нь 60 -аас 90 хүртэлх хоног, 139.6 (4.6%) мянга нь 90 -ээс дээш хоногоор гадаадад зорчжээ. Энэ онд гадаадад зорчсон Монгол Улсын иргэдийн 85 мянга нь албан/бизнесийн, 2.9 сая хувийн зорилгоор зорчсон байна.
Гадаад улсад амарсан монгол жуулчдын нийт зардлын 60 хувь нь тээврийн зардал байжээ.