gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     9
  • Зурхай
     3.27
  • Валютын ханш
    $ | 3567₮
Цаг агаар
 9
Зурхай
 3.27
Валютын ханш
$ | 3567₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 9
Зурхай
 3.27
Валютын ханш
$ 3567₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Б.Доржбат: Танай гэрийн цоргоноос гарах нэг литр усанд та хэдэн төгрөг төлдгөө мэдэх үү?

Б.Нямдарь
Эдийн засаг
9 цагийн өмнө
Twitter logo

Бидний өдөр тутамдаа хэрэглэдэг, "цэнхэр алт" хэмээгддэг, амьдралыг тэтгэгч УСны хэрэглээ тэр дундаа байгалийн ус бидний ундны ус болж ирэх хүртэлх олборлолт, цэвэршүүлэлт гээд шат дараалал, түүний зардал өртөг, үнэ тарифын талаар Усны зохицуулах хорооны Үнэ тариф, судалгааны газрын дарга Б.Доржбаттай ярилцлаа. 

"УСУГ ЖИЛД 60 ГАРУЙ САЯ КУБ МЕТР УС ХЭРЭГЛЭГЧДЭД ХҮРГЭДЭГ"

- Усны зохицуулах хорооны үйл ажиллагааны чиглэл юу байдаг вэ?
- Усны зохицуулах хороо нь тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагуудын нөхцөл шаардлага, үйл ажиллагааг хянан шалгаж, усны үйлчилгээний үнэ тарифыг баталдаг. Нөгөөтээгүүр, хэрэглэгчээ хамгаалдаг буюу өөрөөр хэлбэл тэдэнд үйлчилгээний чанар хэрхэн хүрч байгаад хяналт тавьдаг үүрэгтэй, хараат бус байгууллага юм. 

Гэвч одоогийн байдлаар орлогоороо зардлаа нөхөх, цаашлаад ашигтай ажиллах хэмжээнд байж чаддаггүй.

Улаанбаатар хотын хувьд Улаанбаатар хотын Ус сувгийн Удирдах газар ОНӨААТҮГ жилдээ 60 гаруй сая куб метр усыг хэрэглэгчдэд түгээдэг. Харин ОСНААК бол тухайн үйлчилгээг хэрэглэгчдэд биечилж хүргэдэг байгууллага. Хувийн орон сууцны контор бүхий 60 гаруй байгууллага бий. Эдгээр нь хот, суурин газрын цэвэр бохир ус, дулаанаар хангах үйлчилгээг үзүүлдэг, хэрэглэсэн бохир усыг татан зайлуулж, цэвэрлэж байгальд нийлүүлдэг үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд юм.  

- Тусгай зөвшөөрөл олгодог болон усны үнэ тарифыг тогтоодог юм байна. Тэгвэл усны үнэ тарифыг хэрхэн тогтоодог юм бол? Үүний ард чухам ямар процесс явагддаг вэ?
- Энгийнээр тайлбарлавал, үнэ тариф тогтоох зарчим гэж бий. Энэ нь бодит өртөгт тулгуурлах ёстой байдаг ба хамгийн бага өртгийн зарчим дээр тулгуурладаг. Цэвэр, бохир усны тариф тогтоох олон улсын аргачлалыг бид мөрддөг. Энэ аргачлалын дагуу үйлчилгээ үзүүлж буй байгууллагууд зардлынхаа баримтыг хүсэлтээр ирүүлдэг. Өөрөөр хэлбэл үнэ тариф өсгөх шаардлагатай нотлох баримтуудыг ирүүлдгийг бид хянан шалгаж, нөгөө талаас бид хэрэглэгчдээсээ мөн санал асуулга авдаг.

Санхүүгийн бүх баримт, холбогдох материалуудыг хянан шалгаад үйлчилгээний чанарыг сайжруулахын тулд тарифыг зайлшгүй өсгөх шаардлагатай эсэхэд эдийн засгийн дүн шинжилгээ хийгээд зохицуулах хорооны хуралд хэлэлцэж, эцсийн шийдвэр нь тогтоол хэлбэрээр баталгааждаг. Хороо маань таван гишүүнтэй ба хараат бус байдлаар гаргасан тогтоол бүхий эцсийн шийдвэрээр тарифыг нэмэх эсэхийг тогтоож Хууль зүйн яам руу хүсэлтээ илгээдэг. Улмаар тус яам нь нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгээд бидэнд буцааж ирүүлдэг. Тодорхой хугацааны дараа тэр нь нийтээр дагаж мөрдөх үнэ тариф бүхий эрх зүйн баримт бичиг болдог гэсэн үг. 

- Ус хангамжийн салбар бусад үйлчилгээний байгууллага шиг ашиг олдог уу? Санхүүгийн зардал, тооцоог хэрхэн зохицуулдаг юм бэ?
- Компанийн тухай хуулиа мөрдөхийн сацуу ОНӨААТҮГазар учир төрийн өмнөөс иргэдэд хүргэж буй үйлчилгээ учраас зардлаа нөхөх хэмжээнд орлоготой байх ёстой. Тэгж байж үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжтой болно. Гэвч одоогийн байдлаар орлогоороо зардлаа нөхөх, цаашлаад ашигтай ажиллах хэмжээнд байж чаддаггүй. Цахилгаан эрчим хүч, төрөөс үзүүлж буй нийтийн тээврийн үйлчилгээ шиг л салбар байгаа юм.

Ажилтнуудын хөлс, цахилгааны зардал, элэгдэл хорогдол, засвар үйлчилгээний зардал нийлээд нэг литр усны өртөг маань одоогоор 3 төгрөг 50 мөнгө.

- Тэгэхээр өртгөө нөхөхийн тулд үйлчилгээний үнийг нэмнэ гэж ойлгож болох уу? Нэг литр цэвэр усыг олборлоод хэрэглэгчдэд хүргэх бодит зардал, өнөөдрийн борлуулж байгаа үнийн зөрүүг тайлбарлаж өгөхгүй юу? Ер нь усны үнэ хамгийн сүүлд хэзээ нэмэгдэж байсан бэ?
- Дэлгүүрт 500мл цэвэр ус дунджаар 1000 төгрөг байдаг. Та гэрийнхээ нэг литр усанд хэдэн төгрөг төлдгөө та мэдэх үү? Ер нь хэрэглэгчийн ангиллаар усны үйлчилгээний үнэ харилцан адилгүй байдаг. Усны хэрэглэгчдийг ангилбал, орон сууцны, гэр хорооллын хэрэглэгч, үйлдвэр ААН-ийнх гээд ангилж болно. Орон сууцны цэвэр усны хэрэглээ 1 төгрөг 34 мөнгө байдаг бол бохир усанд 0,7 төгрөг төлдөг. Энэ бол үйлчилгээний үнэ тариф буюу усыг олборлоод, дамжуулж, цэвэрлэж, ариутгал хийгээд, хэрэглэгч крантаа нээхэд бэлэн гарах усны төлбөр юм. Усны зохицуулах хороо хамгийн сүүлд 2025 оны сүүлээр усны үйлчилгээний үнэ тарифт өөрчлөлт оруулсан. Тодруулбал, орон сууцны айл өрхөд 1 төгрөг 34 мөнгө байсныг 2 төгрөг болгосон. Гэр хорооллынх мөн 2 төгрөг юм.

Одоогоор орон сууц болон үйлдвэр ААН-д хүрэх үйлчилгээг УСУГ эрхэлж буй. Олборлолт хийж, ариутгаад хоёрдогч байгууллагууд буюу түгээгч байгууллагууд руу дамжуулдаг ба тэд хэрэглэгчдэд насосоор дамжуулж хүргэдэг. Ажилтнуудын хөлс, цахилгааны зардал, элэгдэл хорогдол, засвар үйлчилгээний зардал нийлээд нэг литр усны өртөг маань одоогоор 3 төгрөг 50 мөнгө байна. Тэгэхээр багагүй зөрүү байгаа биз. Гэр хорооллын хэрэглэгчдэд худгаар болон зөөврийн 5 тонны автомашинаар хүргэдэг ба энэ зардал нь 1 литрт тутамд 30-35 төгрөг байгаа нь мөн л багагүй зөрүү юм. Тиймээс үйлчилгээний чанарыг стандартад хүргэхийн тулд зайлшгүй зардал гарч байгаа ба тэр зардлаа нөхөх хэмжээнд өртөг тогтож байж, үйлчилгээний чанарыг барих боломжтой болно. 

- Элэгдлийн зардлыг дэлгэрэнгүй тайлбарлаж өгөхгүй юу?
- Нийт зардлын дийлэнхийг буюу 30-аас дээш хувийг элэгдлийн зардал эдэлдэг. Энэ нь үндсэн хөрөнгөтэй шууд холбоотой. Бидэнд ил харагдахгүй шугам сүлжээ газар доогуур байдаг, насос станцууд ажиллаж л байдаг. Ажиллаж л байгаа бол тодорхой хэмжээгээр минут, цагаар элэгдэж л байдаг. Цаашид ч олон жил ашиглагдах боломжтой, үр хойч маань ч үүнийг ашиглана. Тиймээс элэгдлийн зардлыг хуримтлалд бий болгон хөрөнгө оруулалт хийснээр, шугамнуудаа шинэчилснээр засвар үйлчилгээ хийгдэж, хэвийн хэмжээнд ажиллах нөхцөл бүрдэнэ. 

"НЭГ ӨРХИЙН ОРЛОГОД УСНЫ ТӨЛБӨР 3-5 ХУВИЙГ ЭЗЭЛЖ БАЙВАЛ ХЭВИЙН, ҮҮНЭЭС ИХ БОЛ ӨРХИЙН АМЬЖИРГААНД НӨЛӨӨЛӨХҮЙЦ ГЭЖ ҮЗДЭГ"

- Тэгэхээр усны үнэ хэдэн төгрөг болсноор өртгөө нөхөх боломжтой гэж үзэж байна вэ?
- Бид усыг цэнхэр алт гэж ярьдаг. Худалдаж авч байгаа нь үнэгүй мэт боловч хамгийн үнэ цэнтэй зүйл юм. Өртөг, зардал, орлого, үнэ тарифт өөрчлөлт ороход хэрэглэгчдэд нөлөөлөл гарна. Энэ бүгдэд давхар судалгаа хийдэг ба 2018 оноос Монголын Мянганы Сорилтын Сангаас нарийвчилсан судалгааг хийж байна. Мөн Улаанбаатар хотод үйлчилгээний өртөг зардлыг нөхөх төлөвлөгөөг Нийслэлийн Засаг даргатай хамтран боловсруулж баталсан. Энэ нь 2030 он хүртэл үйлчилгээний үнэ тариф хэрхэн өсөх талаарх төлөвлөгөө ба жилд 20 орчим хувиар өсөх өсөлт нь их мэт боловч энэ нь мөнгөөр тооцоход нэг литр усанд 20-30 мөнгөөр нэмэгдэж буй. Энэ нь одоогийн түвшинд ярихад зардал нөхөх төлөвлөгөөг тооцвол баримт бичигт тусгаснаас ч илүү их өсгөх шаардлагатай байдаг.

Нэг литр усны үйлчилгээний үнэ 1 төгрөг 34 мөнгө. Өнөөдөр 1 төгрөгөөр хэмжигддэг, зарагддаг зүйл Монголд байхгүй. 

Нөгөөтээгүүр Монголын Мянганы Сорилтын сангийн судалгаагаар хэрэглэгчдэд хүрэх нөлөөллийг олон аргаар судалж үзэхэд, нэг нь өрхийн орлогод эзлэх усны тарифын үнийг тооцвол 3-5 хувийг эзэлж байвал хэвийн, үүнээс дээш бол өрхийн амьжиргаанд нөлөөлөхүйц гэж үзэх юм. Айл өрх бүрийн амьжиргааны түвшин харилцан адилгүй, зардал нөхөх тооцооллыг одоогийн шаардлагатай дүнгээр өсгөхөд эмзэг бүлгийн өрхөд нөлөөлөх юм байна гэдэг дүгнэлтэд хүрсэн. Тиймээс тэднийг хэрхэн хамгаалах вэ гэдэг асуудал тулгамдаж байгаа ба олон улсын арга хэмжээгээр бол тухайн өрхөд усны үйлчилгээнд нь татаас олгох, ваучер өгөх гэх мэт аргууд байгааг тодорхойлсон. Тэгэхээр цаашдаа усны тариф өссөн ч усны үйлчилгээ авч буй эмзэг бүлгийн иргэдээ хэрхэн хамгаалах асуудал давхар яригдахаар байгаа юм. Өөрөөр хэлбэл ус үнэтэй болчихоор түүнийг хэрэглэж чадахгүй болчих айл өрхүүд бий. 

- Улаанбаатарт усыг хамгийн ихээр хэрэглэж байгаа газрууд ихэвчлэн хаана байдаг вэ?
- Бидэнд байдаг мэдээллээр, усны хамгийн их хэрэглээтэй газар бол цахилгаан станцууд юм. Дулааны III, IV цахилгаан станцуудын жилийн хэрэглээ гэхэд жилд 14,5 сая куб метр усны хэрэглээтэй. Түүний дараа архи, пиво, ус, ундааны үйлдвэрүүд, сүүний үйлдвэр, ноос ноолуурын үйлдвэр, эмнэлгүүд, мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр, зочид буудлууд, хүнсний үйлдвэрүүдийн хэрэглээ өндөр байдаг. Хүмүүсийн сайн мэддэгээр автомашины угаалгын газрууд байдаг ч нийлээд 100 орчим мянган куб метр усны зарцуулалттай байдаг. Улаанбаатар хотод УСУГ-аас хүргэж байгаа нийт усны 64 хувь нь 700 гаруй мянган айл өрхөд очдог бол 36 хувь нь дээр дурдсан ААН, үйлдвэрүүдэд очно. Дээр дурдсан цахилгаан станцууд нь өөрсдөө гүний усыг худгаасаа татан ашигладаг. Ер нь Улаанбаатар хотод бид бүгд гүний ус хэрэглэж байна. Улсын нийт усны 80 хувь нь газрын гадарга дээр, 20 хувь нь гүнийх байдаг бол бид усны хэрэглээний 70 хувиа гүний уснаас авдаг. 

- Тэгэхээр гүний усны хэмнэлтийн бодлого, менежментийн асуудал тулгамдаж байгаа юм байна, тийм үү?
- Гадаргын усыг унданд хэрэглэхэд цэвэрлэх өндөр технологи шаардлагатай. Харин гүний усыг УСУГ-аас 100-150 метр гүнээс олборлож хэрэглэхэд гадаргын ус хэрэглэснээс арай хямд байдаг. 

- Саарал усыг цэвэршүүлж дахин хэрэглэхэд дэд бүтцийн хувьд хэр бэлэн байгаа бол?
- Саарал усыг хөдөө орон нутагт дахин ашигладаг. Бусад улс орнууд ч хөдөө аж ахуй, мал аж ахуй, газар тариаландаа их ашигладаг. Манай улсын хувьд уул уурхайд түлхүү хэрэглэж байна. Улаанбаатар хотод шинэ цэвэрлэх байгууламжаас цэвэрлэгдээд гарсан усыг өндөр технологиор дахин шүүгээд, станцын шаардлагад хөргүүрийн хэрэгцээнд ашиглахуйц болсон. Эдгээр нь хоорондоо шугам сүлжээгээр холбогдсон байгаа. 

- Тэгэхээр усны хамгийн өндөр хэрэглээтэй газруудаа саарал уснаас гаргаж авсан цэвэршүүлсэн усаар хангаж байна гэдэг нь томоохон өөрчлөлт болно байх. 
- Тийм ээ, та бодоод үз дээ. 55 сая куб.м ус хэрэглэдэг байлаа гэхэд 14,5 сая-ыг нь дахин боловсруулсан ус хэрэглэвэл газрын гүний усаа хэмнэх боломжтой. Ер нь төслийн хүрээнд жилд 18 сая куб.м ус хэмнэх тооцоололтой байна. Цаашдаа зөвхөн дулааны станц ч биш өөр газруудад ч ашиглах боломжтой. 

Хүн цангасан үедээ нэг аяга ус уухад ямар их үнэ цэнтэй санагддаг билээ дээ. Харин арав дахь аяга усаа уухад тийм ч үнэ цэнтэй санагдахгүй. Түүн шиг хүний амьдралд алмааз тийм их хэрэгтэй юу, үгүй.

- Саарал усны ашиглалтын тухайд, Улаанбаатарт бусад өөр ямар салбарт ашиглах боломжтой байдаг вэ?
- Дулааны цахилгаан станцуудаас гадна ноос ноолуурын үйлдвэр, автомашины угаалгын газрууд... Хэрэв цэвэр усны тариф дахин ашигласнаасаа хямд байвал тэд тэрийгээ л ашиглана, хэрэв үнэтэй болбол тэрийгээ цэвэршүүлээд дахин ашиглахаас өөр аргагүй. Тэгэхээр усны тарифыг нэмэгдүүлэх шаардлагатай. 

- Олон улстай харьцуулахад манай усны үнэ тариф хямд уу, дүйцэхүйц үү?
- Өмнө нь дурдсанчлан айл өрхийн нэг литр ус 1 төгрөг 34 мөнгө, төсөвт байгууллага буюу эмнэлэг, цэцэрлэг гэх мэт төрийн байгууллагууд 3 төгрөг 42 мөнгө, ус ундааны үйлдвэр, машин угаалгууд 3 төгрөг 56 мөнгө байдаг. Тэгэхээр 1 төгрөг бол бага үнийн дүн байгаа биз. Эдийн засгийн онолоор алмааз болон усны парадокс гэж байдаг. Ус бол ашиглалтын хувьд үнэ цэнтэй буюу хүний амьдралын хамгийн чухал зүйл. Хүн цангасан үедээ нэг аяга ус уухад ямар их үнэ цэнтэй санагддаг билээ дээ. Харин арав дахь аяга усаа уухад тийм ч үнэ цэнтэй санагдахгүй. Түүн шиг хүний амьдралд алмааз тийм их хэрэгтэй юу, үгүй. Гэхдээ зах зээлд алмааз маш ховор байдаг учраас үнэ нь өндөр байдаг. Тиймээс ус болон алмаазыг ийнхүү жишдэг. Элбэг байдаг нь үнэ цэнийг нь бууруулдаг байж болох юм. Нэг литр усны үйлчилгээний үнэ 1 төгрөг 34 мөнгө. Өнөөдөр 1 төгрөгөөр хэмжигддэг, зарагддаг зүйл Монголд байхгүй. 

- Усны хангамжийн үйлчилгээ тэр дундаа усны чанар, даралт, төлбөрийн асуудлыг иргэдийн зүгээс хөнддөг. Танай байгууллагад энэ талаарх гомдол хэр их ирдэг вэ? Тэдгээрийг хэрхэн шийдвэрлэдэг вэ?
- Усны чанар болон үйлчилгээний төлбөр өндөр гарлаа гэсэн хоёр асуудлыг иргэд голлон хөнддөг. Усны чанар гэдэгт зэвтэй усыг ихэвчлэн хамруулдаг ба энэ нь шугам сүлжээний чанараас шалтгаалдаг. "Төлбөр өндөр гарлаа" гэдэг нь хэрэглэгч олон сараар тоолуурын заалтаа өгөөгүй эвсэл баталгаажуулаагүйн улмаас өндөр гарсан байх тохиолдол олон. 

- Шинэ цэвэрлэх байгууламж ашиглалтад орсноор ямар ахиц дэвшил гарах вэ?
- Улаанбаатар хотын шинэ цэвэрлэх байгууламж усаа аваад эхэлсэн ба хоногт 30-50 мянган куб.мерт ус авч байгаа гэсэн. Энэ оны 10 дугаар сар гэхэд үйл ажиллагаа жигдрэх төлөвлөгөөтэй. Шинэ цэвэрлэх байгууламж өөрийн технологийн горимоор ажиллах хүртэл багагүй хугацаа орохоор байна. Учир нь 10 жилийн өмнөхөөс өөр бохирдол их ирж байгаа юм. Бидний угаалгад ашигладаг бодисууд илүү хортой болжээ. Харин цэвэрлэх байгууламж биологи цэвэрлэгээтэй буюу амьд бактерууд бохирыг идэж, цэвэршүүлдэг буюу цаана нь бүр амьд цэвэрлэгээ явагддаг системтэй. Ингэснээр 90 гаруй хувиар цэвэрлэдэг. Түүнийг нь өсгөж, үржүүлнэ гэдэг нь ч нөр их том ажил. Шинэ цэвэрлэх байгууламжтай зэрэгцээд хуучин цэвэрлэх байгууламж ч хэвээр ажиллахаар байгаа тул дагаад зардал ч өсөхөөр байна. УСУГ эдгээр бүх ачааллыг аван ажиллаж буй. Зардал ч нэг дахин өсөхөөр байгаа юм. 

- Цаг зав гарган ярилцсан танд баярлалаа.  

Ярилцлагыг бүрэн эхээр нь үзэх: 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан