gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     9
  • Зурхай
     3.27
  • Валютын ханш
    $ | 3567₮
Цаг агаар
 9
Зурхай
 3.27
Валютын ханш
$ | 3567₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 9
Зурхай
 3.27
Валютын ханш
$ 3567₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

"Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын газар их мөнгө алдсан ч айгаад шийдэхгүй байна"

Б.Эрдэнэчимэг
Улс төр
2026-03-23
Twitter logo

Төрийг хохиролгүй болгох, зориуд “үнэгүйдүүлсэн”, царцаасан хөрөнгүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор Ажлын хэсэг байгуулсан. Үүнээс хойш хагас жилийн хугацаа өнгөрчээ. Тус ажлын хэсэг өнөөдөр Ерөнхий сайд Г.Занданшатарт ажлын явцаа танилцуулав.     

Ерөнхий сайд Г.Занданшатар: 120 тэрбум хохирол барагдуулсан нь хангалтгүй байна. Хөрөнгийн менежмент хуулийн зохицуулалтгүй, шийдвэрлэх арга зам нь тодорхой бус байна. Үүний улмаас төр, иргэн хохирдог. Ажлын хэсэг энэ хуулийн төслийг яаралтай боловсруулах хэрэгтэй. Төслүүд нь бэлэн байгаа юм билээ. Өмнөх Засгийн газрын үед өргөн барьсан, авлигын хөрөнгийг хураах хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцүүлнэ. Төрийг хохиролгүй болгохын тулд цогц шийдэл хэрэгтэй.

Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар баахан мөнгө алдчихсан атлаа айгаад шийдэхгүй байна. та нарын мөнгө биш болохоор тэгж байна. Төрийн мөнгө уйлдаггүй гэдэг шиг. Ашиглаж болох зөндөө актив үнэгүйдэж байна" гэв.

Сүүлийн зургаан сард ажлын хэсэг 120 тэрбум төгрөгийн хохирол барагдуулжээ. Гэхдээ нийт авлагатай харьцуулахад хангалтгүй гэж үзэж байна. 

Тиймээс авлигын замаар олж авсан хөрөнгийг хураах тухай өмнөх Засгийн газрын үед өргөн барьсан хуулийн төслийг УИХ-аар яаралтай горимоор хэлэлцүүлэхээр хандах, 

Өр төлбөрт тооцож авсан объектуудад зах зээлийн үнэлгээ хийх, хохирол барагдуулах, худалдах тогтолцоог шинэчлэх хуулийн төсөл боловсруулж, ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ажлын хэсэгт даалгалаа. 

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл "Нийт 1.8 их наяд төгрөгийн асуудал бий. Үүний 1.3 их наяд нь Хөгжлийн банкны зээлүүд. Мөнгөн хөрөнгөөр 45 тэрбум төгрөг, биет хөрөнгөөр 67 тэрбум төгрөгийн өрийг төлүүлэв.

Капитал, Үндэсний хөрөнгө оруулалтын банк, Чингис хаан, Хөгжлийн банкны чанаргүй зээлийн судалгааг гаргасан. 

  • Капитал банкны нийт 173 тэрбум төгрөг, 
  • Үндэсний хөрөнгө оруулалтын банканд нийт 59 тэрбум, 
  • Чингис хаан банканд 250 тэрбум буюу нийт 482 тэрбум төгрөгийн зээлийг шийдэх шаардлагатай. 

18 байгууллага эдгээр зээлийг авчээ. Дуудлага худалдаагаар оруулах бололцоотой 52 объект бий. Албадан дуудлага худалдаагаар борлогдоогүй хөрөнгө бас бий. 15 объект бий. Нийт үнэлгээ нь 16 тэрбум төгрөг" гэв.
 
Капитал банкны эрх хүлээн авагч: Нийгмийн даатгалын ерөнхий газарт мөнгөн хөрөнгөөр 1.3 тэрбум төгрөг, хоёр үл хөдлөх хөрөнгө (6.5 тэрбум төгрөгийн үнэтэй) шилжүүлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, нийслэлээс ажлын хэсэгт мэргэжилтнүүд багтан, бид хамтарч ажиллаж байна гэв. 

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт мөнгөн хөрөнгөөр 1.3 тэрбум төгрөгийн өрийг барагдуулжээ 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан