АНУ Ираны эрчим хүчний байгууламжууд руу довтолбол Ойрх дорнод дахь ус, эрчим хүч зэрэг чухал дэд бүтцүүдэд цохилт өгөхөө Ираны тал анхаарууллаа.
Тодруулбал АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Ираныг "48 цагийн дотор Ормузын хоолойг нээхгүй бол эрчим хүчний дэд бүтцүүд рүү нь довтолно" хэмээн сүрдүүлсэн юм.
Үүний хариуд Ираны парламентын дарга тус бүс нутгийн эрчим хүч болон давсгүйжүүлэх усны байгууламж зэрэг амин чухал дэд бүтцийг хууль ёсны бай гэж үзэн “эргэлт буцалтгүй устгана” хэмээн анхааруулжээ.
Талууд эдгээр дэд бүтцүүд рүү харилцан довтлох нь зах зээлийг улам тогтворгүй болгож болзошгүй бөгөөд бүс нутгийн олон сая иргэний амьжиргаанд ноцтой аюул учруулна.
Гэхдээ ням гарагт Ираны төв хэвлэлээр Ормузын хоолой нь дайснуудаас бусад улсын ачааны хөлгүүд зорчиход нээлттэй байгаа гэдгийг мэдээлсэн юм.
Энэ хоолойгоор дэлхийн газрын тосны ойролцоогоор тавны нэг нь өдөр бүр дамжин өнгөрдөг.
АНУ, Израил болон Ираны хооронд үүссэн мөргөлдөөн дөрөв дэх долоо хоногтоо ороод байна.
Өнгөрсөн шөнө Ираны тал Израилын өмнөд хэсгийн хоёр хот руу пуужин харваж олон хүн шархадсан. Ираны тал анх удаа алсын зайн тусгалт пуужин ашигласан нь мөргөлдөөн улам хурцдах эрсдэлтэйг илтгэж байна.
Эх сурвалж: The Guardian