gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     9
  • Зурхай
     3.27
  • Валютын ханш
    $ | 3567₮
Цаг агаар
 9
Зурхай
 3.27
Валютын ханш
$ | 3567₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 9
Зурхай
 3.27
Валютын ханш
$ 3567₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

У.Хүрэлсүх: Соёлын олон янз байдлыг солонго мэт цогцлоосон Баян-Өлгий аймаг хөгжин цэцэглэж байна

Б.Эрдэнэчимэг
Нийгэм
2026-03-22
Twitter logo

Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт  ажиллах үеэрээ төв талбайд болсон “Наурыз-2026” баярын ёслолд оролцлоо. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх казах түмэнд Наурызын баярын мэндчилгээ дэвшүүлэв. 

ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ: “Туурга тусгаар Монгол эх орныхоо дөрвөн зүг, найман зовхист аж төрөн сууж, улс орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа авьяас билигт, ажилч хичээнгүй казах түмэндээ Наурызын баярын мэндийг өргөн дэвшүүлье.

Урган төлжихийн эх, урин хавартай золгож, өдөр шөнө тэнцдэг энэ өдрийг казах түмэн маань Наурыз буюу “Шинэ өдрийн баяр” хэмээн хүндэтгэн ёсолж ирсэн түүхтэй билээ.

Айсуй цагийн эхлэл Наурыз хүн ардын сэтгэлд итгэл найдварын гэрэл цацраан, эв эеийг бататган бэхжүүлж, өнгөрснийг цэгнэж, ирээдүйг бүтээх ухааныг сануулдаг казах түмний оюун санааны өвөрмөц өв соёл төдийгүй ЮНЕСКО-гийн “Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалт”-д бүртгэгдсэн “Олон улсын баяр” юм.

Шинэ бүхний эхлэл Наурызын баяраар казах түмэн маань үгийн сайныг хэлэлцэн, үйлийн сайныг урлаж, ашдын ерөөлөө бэлгэдэж, угтан ирж буй жилдээ сайн сайхан бүхэн сэтгэлчлэн бүтэхийн ерөөл бэлгээ өргөдөг эртний сайхан уламжлалтай.

Төв азийн цээжинд мянга мянган жил нүүдэллэн амьдарсан казах, урианхай, дөрвөд, тува  угсаатан зэрэгцэн амьдардаг, Асгатын мөнгөний орд тэргүүтэй байгаль эхээс хайрласан арвин баялагтай, Алтай Таван Богд, Хотон, Толбо, Хурган нуур гээд уул, ус нь тэгширсэн, соёлын олон янз байдлыг солонго мэт цогцлоосон Баян-Өлгий аймаг хөгжин цэцэглэж байна.

Нарны баяр Наурызын босгон дээр амжилт бүтээл, ажил үйлсээрээ түмэн олондоо хүндлэгдэж, төр улсдаа үнэлэгдсэн эрхэм алдартан, гавьяатнууд Та бүхний дундаас олноороо төрөн гарсныг баярын энэ өдөр тэмдэглэн хэлэхэд таатай байна.

Бэлгэт сайн энэ өдөр ажил үйлсээрээ ард олноо манлайлж, эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан Баян-Өлгий аймгийн иргэдээ Монгол төр хүндэтгэн алдаршуулж, төрийн дээд цол, одон, медалиар шагналаа.

Эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхэм хүндэт Та бүхэнд төр, түмнийхээ өндөр итгэл, өргөн хүндлэлийг хүртэж, амжилт бүтээлээ бататган, алдар цолоо бадрааж явахын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье.

Бахдам түүх, баялаг уламжлалтай Монгол Улсын олон ястны соёлын өв сангийн нэгэн чухал хэсэг болсон Наурызаа Баян-Өлгий аймгийн уугуул, суугуул казах иргэд Та бүхэн маань өргөн дэлгэр тэмдэглэж, өргөө гэрийнхээ хойморт өтөл буурал аксакалуудаа хүндэтгэн залж, мэргэн сургаалыг нь дээдлэн сонсож, аялгуут домбороо эгшиглүүлж, амтат идээгээрээ дастарханаа дүүргэж хотол олноороо сайхан баярлаарай.

Төв талбайдаа хуран цугласан Та бүхэн Гал морин жилдээ хөх тэнгэрт халин дүүлэх хүрэн бүргэд шигээ цог золбоотой байж, ажил үйлс нь Алтай Таван богд шиг сүндэрлэн байхын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье. Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай” гэлээ.

Ерөнхийлөгч казах түмний хамт “Наурыз-2026”  баярын парад, аймгийн Хөгжимт драмын театрын урлагийн тоглолтыг үзэж сонирхлоо.

Наурыз нь “Шинэ өдөр” гэсэн утгатай перс гаралтай үг юм. Казах түмэн хахир хатуу өвлийг давж, урин хавартай золгосны баяр болгон тэмдэглэдэг. Баярын ширээндээ баяр баясгалан, аз жаргал, амьдрах ухаан, эрүүл мэнд, эд баялаг, өсөлт хөгжилт, асран хамгааллыг илэрхийлсэн идээ будаа засаж, хотол олноороо баярладаг цэнгэдэг.

Наурызын баярыг манай улсаас гадна Ойрх Дорнод, Балканы хойг, Төв Ази, Кавказ зэрэг нутагт амьдран суудаг 300 гаруй сая казах хүн тэмдэглэдэг юм.   

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан