АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өнгөрсөн онд Гринландыг авна гэж мэдэгдсэний дараа Дани тус арал руу цэргүүдээ илгээсэн. Данийн төрийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болох DR цэргүүд Гринландын онгоцны буудлын зарим зурвасыг дэлбэлэх төлөвлөгөөтэй байсан гэж мэдээлжээ.
Хэрэв Гринландад мөргөлдөөн гарвал Америкийн цэргийн онгоцнуудыг газардуулахгүйн тулд зурвасыг дэлбэлэхээр бэлдэж, шархадсан цэргүүдэд шаардлагатай цусны нөөцийг ч арал руу тээвэрлэсэн байна.
Дани болон Европын холбооны албан тушаалтнууд эдгээр мэдээллийг баталжээ. Харин Данийн Батлан хамгаалан яам тайлбар өгөхөөс татгалзсан байна. Энэ төлөвлөгөөг Данийн цэрэг, батлан хамгаалахын цөөн хүн л мэдэж байжээ.
Данийн арал болох Гринландыг АНУ өөртөө нэтгэнэ гэж мэдэгдсэний дараа Европын холбоо, АНУ-ын хооронд томоохон зөрчил үүсгэсэн. АНУ өнгөрсөн нэгдүгээр сард Венесуэлийн Ерөнхийлөгчийг нутагтаа хүчээр авчирсны дараа Дани төлөвлөгөөгөө эрчимжүүлж, Гринландыг илүү нухацтайгаар авч үзэж эхэлжээ. Учир нь Трамп Гринландыг хоёр сарын дотор авна гэсэн юм.
Франц, ХБНГУ, Норвеги, Швед Гринланд руу цэргээ илгээж, илүү нягт хамтран ажиллаж, АНУ-ын эсрэг зогсохоор улс төрийн зөвшилцөлд хэдийнэ хүрсэн юм.
Дани Гринланд руу хамгийн шилдэг цэргүүдээ илгээсэн бол Франц хүйтэн цаг агаарт, ууланд дайтахаар бэлтгэл хангасан цэргүүдээ байршуулсан.
Мөн Франц Атлантын далай руу тулааны хөлөг онгоц илгээжээ. Тэд энэ хамтын ажиллагааг Данийн удирдлага дор хийж буй сургуулилалт гэж нэрлэсэн ч АНУ-ын довтолгооны эсрэг хийж буй бэлтгэл юм. АНУ-ын зүгээс ямар нэг дайралт, цохилт ирвэл арал дээрх цэргүүд хариу цохилт өгнө гэж Данийн тал мэдээлжээ.
Эх сурвалж: BBC