АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын Ормузын хоолойг хамгаалж, хөлөг онгоцнуудаа илгээхийг бусад улсад уриалсан. Гэвч Их Британи, Франц, Япон, БНСУ хариу өгөөгүй. Иймд АНУ-ын Ерөнхийлөгч тэднийг шүүмжилж, НАТО-гийн холбоотнууд тэнэг алдаа хийлээ гэсэн юм.
Тэгвэл Америкийн холбоотнууд дэмжлэг үзүүлэхэд бэлэн гэжээ. Их Британи, Франц, ХБНГУ, Итали, Нидерланд, Япон, Канад Иранд хандан, Ормузын хоолойг хаах оролдлогоо нэн даруй зогсоох уриалга гаргав. Уриалгад "Ормузын хоолойг аюулгүй байлгах хүчин чармайлтад бид хувь нэмрээ оруулахад бэлэн байна" гэжээ.
Гэхдээ чухам ямар алхам хийх талаар дэлгэрэнгүй дурдаагүй байна.
Ойрх Дорнодын дайн 21 дэх өдрөө үргэлжилж байна. Хамгийн сүүлийн үйл явдлуудыг товч танилцуулъя.
Израилын Ерөнхий сайд Биняамин Нэтаняху "Бид энэ дайнд АНУ-ыг татан оролцуулаагүй. Израил байгалийн хийн байгууламж руу дахин довтлохгүй" гэжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас Иран руу явган цэрэг илгээх, эсэхийг асуухад "Хаашаа ч явган цэрэг илгээхгүй" гэж хариулсан байна.
Ираны Хувьсгалыг хамгаалагч корпусын хэвлэлийн төлөөлөгч Али Мухаммэд Наини агаарын дайралтын үеэр алагджээ. Тэрээр 40 жилийн турш энэ корпуст ажилласан байна.
BBC Verify буюу ВВС агентлагийн баримт шалгагчид энэ сард Ормузын хоолойгоор 99 хөлөг онгоц нэвтэрсэн гэв. Энэ хоолой дэлхийн усан тээврийн хамгийн их ачаалалтай хэсэг юм. Өнгөрсөн сарын 28-нд АНУ, Израил Иран руу халдсанаас хойш Ормузын хоолойгоор зорчсон хөлөг онгоцны тоо 95 хувиар буурч, өдөрт 5-6 онгоц л дайран өнгөрчээ.
Эдгээрийн 1/3 нь Ирантай холбоотой хөлгүүд аж. Дайнаас өмнө өдөрт 138 усан онгоцыг нэвтрүүлдэг байжээ.
Эх сурвалж: BBC