gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     9
  • Зурхай
     3.27
  • Валютын ханш
    $ | 3567₮
Цаг агаар
 9
Зурхай
 3.27
Валютын ханш
$ | 3567₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 9
Зурхай
 3.27
Валютын ханш
$ 3567₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

"Р.Чойном бол иргэний эрх, эрх чөлөөг тунхагласан чөлөөт сэтгэлгээний дууч, хөтөч байсан юм"

Б.Азбаяр
Улс төр
2026-03-20
Twitter logo

Төрийн шагналт, яруу найрагч Ринчиний Чойномын мэндэлсний 90 жилийн ой энэ 2026 онд тохиож байгаатай холбогдуулан УИХ-ын даргын ивээл дор “Р.Чойном 90-Эрх чөлөөний дууч” хүндэтгэлийн арга хэмжээг Монгол Улсын филармонийн Их танхимд өнөөдөр /2026.03.20/ зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээнд Монгол Ардын намын дарга, УИХ-ын дарга Н.Учрал оролцож үг хэлэхдээ “Х.Чойном бол XX зууны хоёрдугаар хагаст зурвасхан цаг үед шүлэг зохиолоо бичиж, тэр үеийн Монголын утга зохиолын нэгэн өвөрмөц, содон төлөөлөл, тухайн цаг үеийнхээ нийгэм, хүмүүний амьдралын бодит үнэнийг тольдон илэрхийлж, иргэний эрх, эрх чөлөөг тунхаглан, чөлөөт сэтгэлгээний дууч, хөтөч байсан юм.

Тэрбээр богинохон хугацаанд амьдарсан ч хойч үедээ үл мартагдах эрх, үүрд дурсагдах үйлийг бид бүхэнд үлдээн одсон. Тийм ч учраас түүний амьдрал, уран бүтээлийг хойч үеийнхэндээ таниулах, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас 2026 оны хоёрдугаар сард Р.Чойномын мэндэлсний 90 жилийн ойг тэмдэглэх тогтоол шийдвэр гарсан. Иймд Засгийн газар, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яаманд талархал илэрхийлье.

Яруу найрагч Р.Чойном өөрийнхөө хүсэл мөрөөдөл болсон эрх чөлөөт амьдрал, ирэх цаг үеэсээ түрүүлж төрсөн ч цаг үеэ урьдчилан хардаг, урин дууддаг, түмэн олны санаа сэтгэлийг хөдөлгөснөөрөө цаг үеэ олж төрсөн найрагч байсан юм гэж дүгнэж болно” гэв.

Нэрт яруу найрагч Р.Чойномын “Сүмтэй бударын чулуу” хэмээх 1990 онд зохиосон романд нь Монгол Улсын Төрийн шагналыг нэхэн олгосон түүхтэй.

Энэхүү хүндэтгэлийн арга хэмжээнд Р.Чойномтой хамт шүлэг найраг бичиж, уншиж, түүнтэй найзалж, нөхөрлөж явсан уран бүтээлчид олноор оролцож дурсамжаа уудалж, тайзнаас шүлэг найргаа уншиж сонирхуулсан юм.

Мөн яруу найрагч Р.Чойном агсны гэргий, төрсөн дүү, үр хүүхдүүд гээд гэр бүлийнхний төлөөлөл хүндтэй зочдоор оролцлоо.

Мөн Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам, Р.Чойномын өвийг хамгаалах “Өд” сангийн тэргүүн Д.Ганболд, Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Л.Дашням, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хуульч С.Нарангэрэл, Ардын уран зохиолч Д.Цоодол, Ардын уран зохиолч Т.Галсан, Төрийн соёрхолт Д.Сосорбарам нар оролцож нэрт найрагчийн тухай дурсамж, түүхээ хуваалцсан юм.

Энэ өдөр их найрагчийн тухай түүхэн гэрэл зураг, гар бичмэлүүд, уран зургийн бүтээл, түүний хэрэглэж байсан эд өлгийн зүйлс бүхий 100 гаруй дээжийг дэлгэсэн тусгай үзэсгэлэнг Монголын Үндэсний музейд нээсэн юм.

Энэ үзэсгэлэнг Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Монголын Залуучуудын Холбоо, УИХ-ын Тамгын газар, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Монголын үндэсний музей, Р.Чойномын өвийг хамгаалах “Өд” сан хамтран олонд нийтэд үзүүлж байна. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан