gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     9
  • Зурхай
     3.27
  • Валютын ханш
    $ | 3567₮
Цаг агаар
 9
Зурхай
 3.27
Валютын ханш
$ | 3567₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 9
Зурхай
 3.27
Валютын ханш
$ 3567₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Дараах визүүдийг мэдүүлэх бол цахим хаягийнхаа нууцлалын тохиргоог "public" болгох ёстой

Г.Тэгшсүрэн
Нийгэм
2026-03-20
Twitter logo

Дэлхий даяарх АНУ-ын Консулын газрууд зарим ангиллын виз мэдүүлэгчдийг олон нийтийн сүлжээн дэх бүх профайлын нууцлалын тохиргоогоо “public” буюу нээлттэй горимд шилжүүлэхийг шаарддаг болсон.

Энэ журам нь 2025 оны 6-р сарын 18-ны  өдрөөс F, M, J виз мэдүүлэгчдэд хамаарч байсан бол 2025 оны 12-р сарын 15-наас эхлэн H-1B, H-4 виз мэдүүлэгчдийг нэмж өргөжүүлжээ.

Энэ талаар Монгол Улс дахь АНУ-ын Элчин сайдын яамны албан ёсны цахим хуудаст “12 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн H1-B, H-4, F, M, J ангиллын цагаачлалын бус виз мэдүүлэгч бүр өөрийн олон нийтийн сүлжээн дэх бүх профайлын нууцлалын тохиргоог “public” буюу нээлттэй горимд шилжүүлэх шаардлагатай. Улмаар АНУ-ын хуулийн дагуу таны хэн болохыг тогтоох, АНУ-д нэвтрэх эрхтэй эсэхийг тодруулах шалгалт хийх боломжийг бүрдүүлнэ” гэдэг мэдээллийг байршуулжээ.

Олон нийтийн цахим сүлжээ гэж Facebook, Instagram, Twitter (X), TikTok, LinkedIn, WhatsApp, Telegram зэргийг ойлгож болно. Дараах төрлийн виз мэдүүлэгчид цахим хаягийнхаа тохиргоог нээлттэй болгох шаардлагатай. Үүнд: 

H-1B (мэргэжлийн ажилтан):

Америкийн Нэгдсэн Улс руу урьдчилан тохиролцсон мэргэжлийн ажил эрхлэхээр зорчиход олгоно. Тус визийн шалгуурыг хангахын тулд ажил эрхлэх гэж буй салбарынхаа мэргэжлээр бакалавр эсвэл түүнээс дээш зэрэгтэй (эсвэл дүйцэх) байх ёстой. Эрхлэх ажил тусгай мэргэжлийн ажилд тооцогдох эсэх, тухайн ажлын шалгуурт тэнцэх эсэхийг USCIS тодорхойлно. 

H-4 (гэр бүлийн гишүүд):

Хүчин төгөлдөр H визтэй хүний эхнэр/нөхөр, үүнд ижил хүйсний эхнэр/ нөхөр орно, мөн/эсвэл хүнтэй гэрлээгүй 21-ээс доош насны хамт явах хүүхэд Н-4 виз авч, H визтэй хүнтэй хамт АНУ руу явж болно. Гэхдээ эхнэр/нөхөр/хүүхдүүд Америкийн Нэгдсэн Улсад байх хугацаандаа ажил хийх эрхгүй.

F болон M (оюутны виз):

АНУ-д суралцахын тулд оюутны визтэй байх ёстой. Суралцах чиглэл болон суралцахаар төлөвлөж буй сургуулийн төрлөөс хамааран F виз эсвэл M виз хэрэгтэй эсэхийг тодорхойлно. Шинэ оюутнуудад зориулсан оюутны (F болон M) визийг хичээл эхлэхээс 365 хоногийн өмнө хүртэлх хугацаанд олгодог. 

J (солилцооны зочин):

АНУ-д солилцооны зочны хөтөлбөрт оролцохыг зөвшөөрсөн хувь хүмүүст зориулсан цагаачлалын бус виз юм. Солилцооны зорчигчийн хөтөлбөрийн J виз нь боловсрол, урлаг, шинжлэх ухааны салбар дахь хувь хүмүүсийн мэдлэг, чадварын солилцоог дэмжих зорилготой.

Үүнд бүх шатны сургалтын оюутнууд; аливаа компани, байгууллага, агентлагт очиж ажлын байран дахь сургалтанд хамрагдагсад; бага, дунд, тусгай сургуулийн багш нар; их дээд сургуулиудад багшлах эсвэл судалгаа хийх профессорууд; судлаач эрдэмтэд; эрүүл мэндийн салбарын мэргэжлийн дадлагажигчид; түүнчлэн ажиглалт, зөвлөгөө, судалгаа, сургалт, тусгай мэдлэг чадвар, туршлагаа хуваалцах, эсвэл зохион байгуулалттай хүнээс хүнд (PTP) хөтөлбөрт хамрагдах зорчигчид орно.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан