Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD) 2012 оноос эхлэн дэлхий даяар “Дэлхийн мөнгөний долоо хоног” аяныг зохион байгуулж ирсэн бөгөөд хүүхэд, залууст санхүүгээ зөв удирдах, санхүүгийн оновчтой шийдвэр гаргах чадварыг хөгжүүлэх зорилготой олон улсын томоохон хөдөлгөөн болон өргөжиж байна.

Монгол Улсын хувьд төрийн болон төрийн бус байгууллагууд, банк, санхүүгийн байгууллагууд хамтран 2013 оноос эхлэн тус аянд нэгдэж, жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн. 2025 онд тус аянд дэлхийн 176 улсын 32,000 байгууллага оролцсон бол Монгол Улсын хувьд орон даяар нийт 193,800 хүүхэд залуусыг хамруулж, давхардсан тоогоор 3.7 сая иргэнд санхүүгийн мэдлэг, мэдээллийг хүргэсэн байна.
“Дэлхийн мөнгөний долоо хоног-2026" аян “Мөнгөө ухаалгаар удирдъя" уриатайгаар улс орон даяар гурван долоо хоногийн хугацаанд өрнөх бөгөөд аяны нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр зохион байгуулагдлаа.

Аяны нээлтийн үеэр Монголбанкны Ерөнхийлөгч “Санхүүгийн боловсролтой иргэн зөвхөн өөрийн амьдрал, хувийн санхүүгээ зөв зохион байгуулаад зогсохгүй улс орны эдийн засгийн тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулдгаараа онцлогтой бөгөөд “Иргэн баян бол улс баян” гэсэн зүйр үгийг онцолж, хүүхэд залууст санхүүгийн мэдлэгээ тогтмол, тасралтгүй сайжруулж, мөнгөө ухаалгаар удирдах дадлыг өөртөө хэвшүүлж, ирээдүйдээ хэрэгтэй чухал оюуны хөрөнгө оруулалт хийхийг уриаллаа.
Нээлтийн үйл ажиллагаанд аянд нэгдсэн албан байгууллагууд болон Нийслэлийн боловсролын газрын төлөөлөл, НЕБ-ын сургуулийн ахлах ангийн 230 суралцагч нийт 260 гаруй оролцогч хамрагдлаа.

Энэ жил тус аянд Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Боловсролын Ерөнхий газар, Хадгаламжийн даатгалын корпорац, Монголын банкны холбоо, арилжааны банкууд, Цэцээгүн ротари клуб болон банк бус санхүүгийн байгууллагууд нэгдэж, олон нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, ялангуяа хүүхэд, залуучуудыг халаасны мөнгөө удирдах, санхүүгийн зөв шийдвэр гаргах, хуримтлал үүсгэх, хөрөнгө оруулалт хийх, санхүүгийн эрсдэлээс хамгаалах, бүтээгдэхүүн, үйлчилгээний сонголтоо зөв хийх зэрэг санхүүгийн хариуцлагатай иргэн болоход ач холбогдол өгөх олон талт ажлыг хамтран зохион байгуулна.