"Ханиадны эм" нэрээр борлуулж буй бүтээгдэхүүнтэй холбоотойгоор энэ онд Цагдаагийн байгууллагад 14 гомдол бүртгэгджээ.
Уг эмийн найрлагад НҮБ-ын Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын гурав дахь жагсаалтад багтсан сэтгэцэд нөлөөт бодис агуулагдаж байгаа нь тогтоогдлоо.
Сэтгэцэд нөлөөт уг бодис нь өвдөлт намдаах, ханиалга дарах үйлчилгээтэй бөгөөд донтуулах эрсдэлтэй тул олон улсын хэмжээнд хатуу хяналтад хэрэглэдэг байна.
Монгол Улсад тухайн бодисыг агуулсан эмийг зөвшөөрөлгүй импортлох, чөлөөтэй худалдах нь хууль зөрчсөн үйлдэл юм. Иймд иргэд та бүхэн эм тариаг зөвшөөрөлтэй байгууллагаас худалдан авч, эмчийн жорын дагуу хэрэглэхийг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.