gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     9
  • Зурхай
     3.27
  • Валютын ханш
    $ | 3567₮
Цаг агаар
 9
Зурхай
 3.27
Валютын ханш
$ | 3567₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 9
Зурхай
 3.27
Валютын ханш
$ 3567₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Банкууд салбартаа салхи оруулах хүсэлгүй байна

Б.Эрдэнэчимэг
Эдийн засаг
2026-03-21
Twitter logo

Манай улсад өдгөө 12 арилжааны банк бий. 3.5 сая хүн амтай Монголд хүн бүр шахуу харилцах данстай.  

Нийт насанд хүрэгчдийн 98 хувь нь харилцах данстай. Энэ нь дэлхийн дунджаас 19 хувиар өндөр үзүүлэлт гэж Дэлхийн банкны 2025 оны судалгаанд дурджээ. 

Үнэхээр ч гудамж бүрд нэг арилжааны банк бий. Та данс нээлгэх, зээл хүсэх, тодорхойлолт  авах гэх мэт олон үйлчилгээг гар утаснаасаа авч болно. Санхүүгийн хүртээмж буюу иргэд банкны үйлчилгээг шуурхай, амар хялбар, хямд үнээр авч байгааг илтгэх үзүүлэлтүүд Монголд өндөр. АНУ, Япон гэх мэт өндөр хөгжилтэй орнуудад та мөнгөө банканд хадгалуулаад төлбөр  төлдөг бол манайд эсрэгээрээ.

Хугацаатай хадгалуулбал хоёр жилийн 15 хүртэл хувийн хүү амлаж, банкууд урамшуулалт аянуудаар хэрэглэгч татахаар өрсөлдөж байна. 

УИХ-ын дарга Н.Учрал энэ сарын 16-нд УИХ-ын хаврын чуулганыг нээхдээ гаднын банк байгуулах санаагаа дахин илэрхийлэв.

Гэвч мөнгөтэй хүмүүс болон мөнгөний хэрэгцээтэй хүмүүс, бизнесүүдийг холбох нь банкны хамгийн чухал үүрэг. Тэд энэхүү зуучлалын хөлсөндөө зээлийн хүү, шимтгэл авдаг.  Зээлийн дундаж хүү 17.2 хувь байна. 2023 онд 16 хувь байжээ. Энэ нь олон улсын  дунджаас өндөр тул ААН-үүд зээл авч, бизнесээ тэлэх, тоног төхөөрөмжөө шинэчлэхэд зардал өндөр хэвээр байна.  

Зээлээс зээл, өрөөс өрийн хоорондох гинжийг тасалж, гадаадын банк Монголд үүдээ нээхэд хөндөлдсөн хууль, журмын түгжээг тайлна. Хямд эх үүсвэр, чөлөөт өрсөлдөөний үр дүнд өндөр хүүгийн дарамтаас өөрсдийгөө чөлөөлнө, хуулийг  шинэчилнэ гэсэн юм. 

Тэрээр цааш нь, Иргэдийн амьдрал зээлээс зээл, өрөөс өрийн хооронд байна. Арван жилийн өмнө зээлийн жигнэсэн дундаж хүү 17-20 хувь байсан. Өнөөдөр ч хэвээрээ. 

Эх үүсвэрийн өртөг өндөр, хугацаа бага, эдийн засгийн эрсдэл их, эрх зүйн орчин тогтворгүй байна. Европ, Азийн банкнуудыг Монголд урьсан. Хямд өртөгтэй зээлийн эх үүсвэр, чөлөөт өрсөлдөөний үр дүнд өндөр хүүгийн дарамтаас чөлөөлнө. 
 
Энэ нь зээлийн хүү төдий бус хөрөнгө оруулалтын орчин, бизнесийг санхүүжүүлэх боломж, иргэдэд очих хүртээмж, цаашлаад эдийн засгийн эрх чөлөөтэй холбоотой, өргөн хүрээний асуудал юм. Зээлийн хүү буулгахыг зөвхөн гадаадын банк шийдэхгүй. 

Гаднын банк байгуулах нь зөвхөн төлбөр тооцооны асуудал биш. Энэ бол геополитикийн асуудал.

Богино хугацаанд иргэд, үйлдвэрлэгчдэдээ илүү боломж нээхийн тулд Банкны тухай хуулийг өөрчилж, санхүүгийн нөу-хау, шинэ стандарт, эрсдэлийн удирдлагын соёл, технологийн шинэчлэл, үр ашигтай банкны салбарын хөгжлийг эхлүүлнэ. 

С.Наранцогт Ерөнхийлөгч санаачилгатай ажиллаж, гадаадын банк оруулах, зээлийн хүүг бууруулах цогц судалгаа хийж, нөхцөл байдалдаа бодитой дүгнэлт хийсэн гэв. 
 
Гэвч банкууд салбартаа салхи оруулах хүсэлгүй байна. Монголын банкны холбооны удирдлагууд энэ асуудлаар дараах хариултыг өглөө.  

БИД ГАДНЫН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БАНКИЙГ ЭСЭРГҮҮЦЭХГҮЙ 

Монголын банкны холбооны Ерөнхийлөгч О.Хүрэлбаатар: Дотоодын арилжааны банкууд ажиллаж чадахгүй байгаа тул гаднын банк оруулна гэдэг. Тийм биш юм.     

Бид гаднын банкийг эсэргүүцэхгүй. Уг нь Гадаадын хөрөнгө оруулалттай, төрөлжсөн банкны тухай хуулийг 2023.05.01-нд баталсан. Энэ хуулийг хэрэгжүүлсэнгүй.  
 
Энэ хуулиар дотоодын банкуудын зах зээлийг хамгаалж, гаднын банк дотоодоос хадгаламж татахгүй, хамгийн багадаа 100 тэрбум төгрөгийн зээлийг нэг зээлдэгчид олгоно гэж заасан. Гаднын банкууд мега төслүүдийг санхүүжүүлнэ гэсэн санаа юм. Bank of China, ING манайд ажиллах хүсэлтээ 2023 оноос өмнө илэрхийлсэн ч хуулийг нь баталсан байхад үйл ажиллагаа явуулсангүй. Ажиллах орчныг бүрдүүлсэн ч салбараа нээгээгүй гэхээр өөр утга агуулга байна.        

Оны өмнөхөн Оросын банкуудын уулзалт болсон. Тэд манай зарим банкны хувьцааг авах сонирхолтой байв.

Дотоодын банкууд “Оюутолгой” гэх мэт том компанийн, өндөр дүнтэй зээлийг хамтраад ч санхүүжүүлж чадаагүй. Энэ орон зайг гаднын банк нөхнө гэж хууль баталсан. Гаднын арилжааны банкийг байгуулахдаа учиртай хандах нь зөв. Эдгээр банк эрчим хүч, авто зам, төмөр замын төслүүдийг  санхүүжүүлэх нь зөв юм.  

Гаднын банк байгуулах нь зөвхөн төлбөр тооцооны асуудал биш. Энэ бол геополитикийн асуудал. Оросын, Польшийн, Унгарын банкийг оруулахдаа системтэйгээр харах хэрэгтэй. Гадныхан бараг л хүүгүй зээл өгөх юм шиг. Тийм юм хэзээ ч байхгүй.  

Оны өмнөхөн Оросын банкуудын уулзалт болсон. Тэд манай зарим банкны хувьцааг авах сонирхолтой байв. Энэ байж болно. Хувьцаа авалгүй, цэвэр арилжааны  статустай банк байгуулан, Монголын банкуудтай зэрэгцэн ажиллах нь үндэсний аюулгүй байдлын асуудал юм. Түүхээ харвал үе үеийн Монголбанкны Ерөнхийлөгч нар хоёр хөршид банкны салбараа өгөх нь аюул гэж үзсэн.

Орших уу, эс орших уу гэдэг асуудал тул тулгагдсан байдлаар шийдэж болохгүй.       

МАНАЙ БАНКУУД 5-6 ХУВИЙН ХҮҮТЭЙ ЭХ ҮҮСВЭР ТАТСАН. ГАДНЫН БАНКУУД 4 ХУВИЙН ХҮҮТЭЙ ЭХ ҮҮСВЭР ОРУУЛАХ БАЙХ 

Монголын банкны холбооны захирал Л.Амар: Ам.доллараар зээл олгоход тухайн ААН ам.долларын орлоготой байхыг Төвбанк шаарддаг. Уул уурхайн компаниуд л ам.долларын орлоготой. Гэвч банкууд уул уурхайн төслүүдийг тэр бүр санхүүжүүлж чаддаггүй. Учир нь үнийн дүн, эрсдэл нь өндөр.

Иймд төрд байгаа, уул уурхайн салбарын лоббиг хийдэг хүмүүс гаднын банк оруулж ирэх нь зөв гэдэг. Нийт зээлд эзлэх ам.долларын зээл 6 хувь байна. Долларыг төгрөг болгодог ганцхан бүтээгдэхүүн нь Төв банкны своп. Дериватив, үүсмэл хэрэгслийн зах зээлийг манайд хөгжүүлээгүй.  

Манай банкууд гаднаас 5-6 хувийн хүүтэй эх үүсвэр татсан. Гаднын банкууд 4 хувийн хүүтэй эх үүсвэр оруулж ирэх байх.

Иймд банкуудад илүүдэл доллар байдгийг шийдэх хэрэгтэй. Манайд өрсөлдөөний түвшин ямар байна вэ? Олон улсын байгууллагууд жижиг зах зээлд дэндүү олон банк байгаа тул өөрийн хөрөнгийг нэмж, банкуудыг нэгтгэх ёстой гэдэг. Энэ дагуу банкуудын өөрийн хөрөнгийг 100 тэрбум төгрөг болгосон. Кредит, Тээвэр хөгжлийн банктай, Улаанбаатар, ХХБ-тай банктай тус тус нэгдлээ.  

Ямар орчинд "тоглож" байгaагаас зээлийн хүү тогтоно. Банкны салбар өрсөлдөөнгүй учраас өндөр хүүтэй байгаа биш юм. Инфляцын улмаас зээлийн хүү өндөр байна.  

Мөн банкууд гомдлоо шүүхээр шийдүүлэх гэж олон жил хүлээдэг. 17 жилийн дараа шийдсэн хэрэг ч бий. Өнөөдрийн мөнгө, 17 жилийн дараа хэд болох вэ? Энэ хугацаанд банкны зээлийн хүүг зогсоочихдог. Шүүхийн шийдвэр гарсан ч таван иргэний хэрэг тутмын нэгийг нь л биелүүлдэг. Хүнийг шоронд хийчихдэг атлаа иргэний хэргийг шийдэж чаддаггүй. Гаднын банк энэ орчинд л ажиллана.  

    Манай банкууд гаднаас 5-6 хувийн хүүтэй эх үүсвэр татсан. Гаднын банкууд 4 хувийн хүүтэй эх үүсвэр оруулж ирэх байх. Доллараа төгрөг болгохын тулд Монголбанктай хэлцэлд орохоор 8 хувийг төлнө. Үүн дээр үйл ажиллагааны зардал ашиг нэмэгдээд манай банкууд 17.2 хувийн хүүтэй төгрөгийн зээл өгдөг.

    Гаднын банк ирвэл таны зээлийн хүү буурна гэдэг нь улс төрийн попрол. Хоёр хөршөөс төрийн өмчит, томоохон банкууд орж ирвэл бага хүүтэй зээл өгч, бусад банкийг шахаж чадна. Улс төрийн зорилгоор санхүүгийн салбарыг байхгүй болгосон түүх Ирландад болсон.  Зүүн Өмнөд Азийн 1998 оны хямрал ч байна. Эдийн засаг нь унахаар гаднын банкууд гараад явчихсан.      

    Хятадад гаднын олон банк ажилладаг. Хяналт шалгалтаа маш сайн тавих ёстой. Толгой компани нь дампуурч байхад энд мэдэхгүй сууж болохгүй. Иймд Төв банк мэдээллээ солилцдог, олон улсын түвшинд хяналт шалгалт явуулдаг байх ёстой. Уухайлаад, юу ч байсан оруулна гэвэл эрсдэлтэй гэв.

    Эдийн засгийн онолд өрсөлдөөн олон давуу талтай гэж үздэг.  Өрсөлдөөн их байх тусам хэрэглэгч хождог, зах зээлд шинэ бүтээгдэхүүн үүсэж, нөү хау нэвтэрч, олон сонголт бий болгодог. Гэвч арилжааны банкууд гаднын банктай өрсөлдөх хүсэлгүй хэвээр байна. Монголын банкны холбооны өмнөх удирдлагууд ч гадаадын банкны сургаар яг л ижил агуулгыг давтдаг байв.   

    Манай улсын санхүүгийн системийн 90 хувийг банкууд бүрдүүлдэг. 2012 оноос хойш банкны салбар 12 дахин ТЭЛСЭН. Дотоодын нэг банк 200 сая ам.долларын зээл олгох чадвартай болов. Улс даяар салбаруудтай болж, дэд бүтэц, хүний нөөц нь бэхэжсэн. Гэвч гадаад банканд “харшилтай” хэвээр. Үндэсний аюулгүй байдлаар халхавчлан, салбартаа салхи оруулах хүсэлгүй байна.  

    Twitter logoPost
    gogo logo
    gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

    © 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан