gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     12
  • Зурхай
     3.23
  • Валютын ханш
    $ | 3566₮
Цаг агаар
 12
Зурхай
 3.23
Валютын ханш
$ | 3566₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 12
Зурхай
 3.23
Валютын ханш
$ 3566₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Гиорги Твалавадзе: Монголын компаниуд зөвхөн дотооддоо биш, олон улсад өрсөлдөх чадвартай болжээ

Б.Нямдарь
Гаднынхны нүдээр Монгол
7 цаг 46 минутын өмнө
Twitter logo
 
Бид энэ удаагийн "Гаднынхны нүдээр Монгол" ярилцлагын буландаа Гүрж Улсын иргэн Гиорги Твалавадзег урьж, ярилцлаа. 

Овог нэр: Гиорги Твалавадзе 
Иргэншил: Гүрж 
Монголд амьдарсан хугацаа: 7 жил
Одоо хийж байгаа ажил: Монголын Мянганы сорилтын сангийн Худалдан авах ажиллагааны төлөөлөгч, Английн “Чарльз Кендаль энд Партнерс” зөвлөх компанийн менежер 

-Монголд анх ирэхэд төрсөн сэтгэгдлээ Та бидэнтэй хуваалцаач? 
-Би 2019 онд Монголд анх ирсэн. Энд ирэхээсээ өмнө Монгол орны талаар тодорхой хэмжээний мэдээлэлтэй, мэдээж эерэг хүлээлттэй байсан. Учир нь Монголд ажиллаж байсан найз нөхөд, олон улсын бизнес түншүүд маань бүгд ам сайтай байсан, тэд бүгд Монголд маш сайхан туршлага хуримтлуулсан хүмүүс юм. Би Монголыг үзэсгэлэнтэй байгальтай орон гэдгийг сонсож байсан ч төсөөлж байснаас ч илүү байлаа.  

Ирэнгүүтээ би гайхалтай ажлын хамт олонтойгоо уулзсан. Зөвхөн хамт олон төдийгүй, гудамжинд, зочид буудалд таарсан хүмүүс гээд ер нь бүгд л найрсаг, эелдэг байгааг хараад сайхан санагдсан.  

Монголын зун, хаврын улирал үнэхээр сайхан. Хэт халуун биш, хүйтэн ч биш, уур амьсгал маш таатай

Манай хамт олон үнэхээр гайхалтай, миний хамтран ажиллаж байсан хамгийн шилдэг багуудын нэг гэж хэлж болно. Би олон оронд ажиллаж байсан ч Монголын байгаль, хоол унд, хүмүүсийн зочломтгой зан нь уламжлал, гэр бүлийн ёс заншилтай нягт холбоотойгоороо илүү онцгой санагддаг. Цагаан сар болон бусад баярын үеэр олон монгол айлд уригддаг. Монголд олон найзтай болсон. Энэ хөтөлбөр дууссан ч би заавал Монголд дахин ирэх болно.    

-Та Монгол орны үзэсгэлэнт байгалийн тухай дурдлаа. Монголын зарим нутгаар аялсан л байх. Танд хамгийн сайхан сэтгэгдэл үлдээсэн газрыг нэрлээч?
 
- Миний бодлоор Монгол бол маш өргөн уудам, бүс нутгаасаа хамаараад төрөл бүрийн тогтоцтой, үзэсгэлэнтэй байгальтай орон. Би Гүржээс ирсэн, нутгийг минь санагдуулдаг болохоор ууланд дуртай. Хөдөө нутагт төдийгүй Улаанбаатар хот орчимд ч алхаж болохоор гайхалтай уулстай.  Мөн хойд нутгийн үзэсгэлэнт нууруудыг үзсэн. Одоогоор говь нутгийг л үзэж амжаагүй. Гэхдээ энэ зун явах төлөвлөгөөтэй байна.   

Би Улаанбаатарын ойролцоох хэд хэдэн газар, мөн баруун болон хойд зүгийн алслагдсан нутгаар явсан. Тэндхийн нуур, ой мод үнэхээр үзэсгэлэнтэй. Ер нь л их сайхан сэтгэгдэл төрүүлсэн. Монголын зун, хаврын улирал үнэхээр сайхан. Хэт халуун биш, хүйтэн ч биш, уур амьсгал маш таатай. Монголын өвөл ч хүмүүсийн боддог шиг тийм хэцүү биш. Би өмнө нь Молдав, Украинд ажиллаж байсан л даа. Тэнд өвөл маш хүйтэн, чийглэг байдаг. Үнэндээ Монголтой харьцуулахад тэнд илүү их даардаг байсан.  

Мөн Индонез зэрэг халуун орнуудад олон жил ажилласан, тэнд ч бас өөрийн гэсэн бэрхшээлтэй. Өвлийн улиралгүй газар ч заримдаа амаргүй.  

- Та Монголд одоо эрхэлж буй ажлынхаа онцлогийн талаар хуваалцаж болох уу?
- Бид Монголын Мянганы сорилтын сангийн Худалдан авах ажиллагааны агентууд бөгөөд миний бие Их Британи, АНУ-д төвтэй “Charles Kendall International” Corporation /Чарльз Кендалл Олон Улсын Корпорац/-ыг төлөөлдөг.   

Манай үүрэг бол Компакт хөтөлбөрийн хүрээнд бүх худалдан авах ажиллагааг удирдах, хэрэгжүүлэх юм. Үүнд төлөвлөлт, хэрэгжилт, гэрээний удирдлагын үе шат ордог.   

Энэ хөтөлбөр нь зөвхөн дэд бүтэц бус, мэдлэг дамжуулалт, институцийн хөгжилд ч том хувь нэмэр оруулж байна.  

Ийм том хөтөлбөрүүдэд худалдан авах ажиллагаа маш чухал. Учир нь бид нийтийн хөрөнгийг удирдаж байдаг. Тиймээс бид Мянганы сорилтын корпорацын бодлого, удирдамжийн дагуу бүх Худалдан авах ажиллагаагаа олон улсын нээлттэй тендер шалгаруулалтын зарчмын дагуу зохион байгуулж, стандартыг мөрддөг. Ингэхдээ худалдан авах ажиллагаа явуулах үндсэн зарчим нь нээлттэй, ил тод, шударга байх. Мөн хариуцлагатай байх, өрсөлдөөнд суурилсан байх, хэмнэлттэй байх, тэгш байх, авлигаас ангид байх гээд энэ бүх зарчимд нийцүүлэн хэрэгжүүлдэг.Худалдан авах ажиллагааны гол зарчим болох өрсөлдөөнд суурилсан байх тухайд бид олон санал авч байж, нийтийн хөрөнгөөр, аль болох бага үнээр өндөр чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээ, ажлыг худалдан авахыг зорьдог. Бид Монголын Мянганы сорилтын сангийн худалдан авах ажиллагааны багтай нягт хамтран ажилладаг. Маш чадварлаг, мэргэжлийн багтай хамтран ажиллаж буйдаа баяртай байдаг.  

Манай гол ажлуудын нэг нь тендерийн баримт бичиг боловсруулах юм. Бид зах зээлд гаргаж буй баримт бичгүүд ил тод, ойлгомжтой байхад анхаардаг. Мэдээллийг бүх оролцогчид тэгш хүргэж, үнэлгээг маш шударгаар хийдэг ба үнэлгээ нь тодорхой, хэмжигдэхүйц шалгуурт үндэслэсэн байдаг.  Ийм арга барилын ачаар өрсөлдөөн сайн бий болж, Монголын олон компани гэрээ байгуулж чадсан. Мөн зах зээлд итгэлцэл ч бий болсон.  

Бид олон улсын стандартыг нэвтрүүлдэг ч шаардлагыг хэт хязгаарлагдмал болгодоггүй. Чадвартай бүх компани оролцох боломжтой байх ёстой.  

Миний бодлоор Монголын Мянганы сорилтын сан дотоодын компаниудын чадавхыг нэмэгдүүлэхэд маш сайн ажилласан. Олон ч компани олон улсын стандарт, шилдэг туршлагыг эзэмшсэн.  Одоо Монголын компаниуд зөвхөн дотооддоо биш, олон улсад өрсөлдөх чадвартай болжээ. Компакт хөтөлбөр нь зөвхөн дэд бүтэц бус, мэдлэг дамжуулалт, институцийн хөгжилд ч том хувь нэмэр оруулж байна.   

-Монголын компаниуд Монголын Мянганы сорилтын сангийн зарласан худалдан авах ажиллагаанд хэр идэвхтэй оролцож байна вэ. Тэдэнд анхаарах шаардлагатай зүйлс юу байна вэ?
- Хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэх үед тулгарсан хамгийн том бэрхшээл нь дотоодын компаниуд Мянганы сорилтын корпорац /МСК/-ын худалдан авах ажиллагааны журам, үйл ажиллагааг сайн мэддэггүй байсан. МСК-ын  удирдамж, тендерийн баримт бичиг, санал ирүүлэх маягтууд нь бүгд олон улсын сайн туршлагад тулгуурласан байдаг. Олон компанийн хувьд энэ баримт бичгийн загвар шинэ байсан. Тэд тендерийн баримт бичигт тусгасан нарийвчилсан зааврын дагуу санал бэлтгэх шаардлагатай болсон.  

Мөн өөр нэг сорилт нь бүх баримт бичгийг англи хэл дээр бэлтгэх шаардлагатай байсантай холбоотой. Бүх гэрээг англи хэл дээр бичдэг, зөвлөх, гүйцэтгэгч, нийлүүлэгчид ажлын үр дүнгээ англи хэлээр тайлагнах шаардлагатай байдаг.  

Худалдан авах ажиллагааны өрсөлдөөнт шалгаруулалтад дүрмийг ягштал мөрдөх нь маш чухал. Хэрэв шаардлагыг хангахгүй бол гэрээ байгуулах боломжоо алдах эрсдэлтэй

Гэсэн хэдий ч Монголын компаниудад хэд хэдэн давуу тал байсан. Жишээлбэл, үйлчилгээ болон дотоодод нийлүүлдэг барааны хувьд үнийн өрсөлдөөний чадвартай байх. Олон монгол компани туршлага, мэргэшилд суурилсан үнэлгээгээр, зарим нь үнэ болон шаардлага, нийцэлд суурилсан үнэлгээгээр гээд төрөл бүрийн худалдан авах аргаар амжилттай гэрээ байгуулсан.  

Мөн Монголын зөвлөх үйлчилгээний олон компани техникийн болон санхүүгийн саналын хосолсон үнэлгээгээр гэрээ байгуулсан. Эдгээр үйл явцын үр дүнд тэд санал боловсруулах, төслийг олон улсын стандартын дагуу хэрэгжүүлэх тал дээр маш их туршлага хуримтлуулсан. Энэ туршлага нь цаашид бусад улс оронд зарлагддаг олон улсын тендерт оролцоход ч тусална. Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг байгууллагуудын төслүүдэд оролцох ч боломжтой.  Энэ утгаараа, энэхүү хөтөлбөрөөр дамжуулан Монголын компаниуд туршлагажиж, чадавхаа нэмэгдүүлсэн.   

Сайжруулах шаардлагын тухайд, компаниуд тендерийн баримт бичигт заасан бүх зааврыг маш нягт дагах хэрэгтэй. Зарим тохиолдолд тодорхой бичиг баримт дутуу, эсвэл шаардлагыг бүрэн хангаагүйгээс болж санал хасагдсан байдаг. Хэрэв баримт бичгийн аль нэг хэсэг ойлгомжгүй байвал заавал тодруулах хэрэгтэй.  

Худалдан авах ажиллагааны өрсөлдөөнт шалгаруулалтад дүрмийг ягштал мөрдөх нь маш чухал. Хэрэв шаардлагыг хангахгүй бол гэрээ байгуулах боломжоо алдах эрсдэлтэй. Гэхдээ ийм туршлага нь компаниудад суралцах, цаашид сайжрах боломжийг олгож байдаг.  

"МОНГОЛЧУУД БОЛОВСРОЛЫГ ӨНДӨР ҮНЭЛДЭГ НЬ МАШ ЭЕРЭГ ЗҮЙЛ"

-Та монголчууд, хамт олонтойгоо багагүй хугацаанд хамтран ажиллажээ. Таны өмнө нь ажиллаж байсан улс орнуудтай харьцуулахад монголчуудтай ажиллахад ямар байв?
- 
Би Индонез, Молдав, Украин, Киргиз, Узбекистан зэрэг олон оронд ажиллаж байсан, тэр бүрд хамт олонтой байсан. 

Монголын хамт олноо би маш онцгой гэж хэлнэ. Бидний амжилтын гол шалтгаан бол багийн хамтын ажиллагаа гэж хэлж болно. Монголын Мянганы сорилтын сангийн худалдан авах ажиллагааны баг бол миний хамтран ажиллаж байсан хамгийн шилдэг багуудын нэг. Маш ухаалаг, идэвх санаачилгатай, хариуцлагаа, зорилгоо маш сайн ухамсарласан хүмүүс байдаг.  

Монголын нийгэмд боловсрол маш чухал байр суурь эзэлдэг нь харагддаг. Монголчууд боловсролыг өндөр үнэлдэг нь маш эерэг зүйл. Монголчууд ер нь ухаалаг хүмүүс. Боловсрол, идэвх санаачилга, төрөлхийн чадвар нийлбэл маш хүчирхэг мэргэжлийн орчин бүрддэг. Тасралтгүй хөгжих нь хамгийн чухал. Би энэ багтай дэлхийн хаана ч хамтран ажиллаж чадна гэдэгтээ итгэлтэй байна.  

-Монголчууд цаг баримтлах тал дээр ямар байдаг гэж та боддог вэ. Заримдаа биднийг цаг барьдаггүй гэж шүүмжлэх нь бий?   
-Замын түгжрэл, эсвэл зарим ажилтны гэр хол байдагтай холбоотойгоор жижиг асуудлууд эхэндээ гарч байсан. Гэхдээ бидэнд цаг баримтлах тал дээр тийм ч ноцтой асуудал гардаггүй. Энэ нь багийн ажиллагаа, байгууллагын соёлоос ихээхэн хамаардаг гэж боддог.  

-Улаанбаатарын түгжрэл, агаарын бохирдол зэрэг асуудалд та хэрхэн “дасан зохицсон” бэ?  
-Монголд ирэхээсээ өмнө би Индонезийн Жакарта хотод зургаан жил гаруй амьдарсан. Жакартатай харьцуулахад Улаанбаатарын түгжрэлийг зохицуулах нь харьцангуй амар.  

Анх энд ирэхэд агаарын бохирдол, түгжрэл хоёр том асуудал санагдаж байсан. Гэхдээ жил ирэх тусам буурч байгааг анзаарсан

Мэдээж түгжрэл асуудал хэвээр байгаа. Анх энд ирэхэд агаарын бохирдол, түгжрэл хоёр том асуудал шиг санагдаж байсан. Гэхдээ жил ирэх тусам буурч байгааг анзаарсан. Засгийн газар замын дэд бүтцийг сайжруулах, шинэ төслүүд хэрэгжүүлэх зэргээр ажиллаж байна. Цаашид метро, газар доорх тээврийн систем барих тухай ч яригдаж байгаа нь хотын хувьд маш чухал.  

Агаарын бохирдлын хувьд түүхий нүүрсийг хязгаарлах зэрэг бодлого хэрэгжүүлсэн нь үр дүнгээ өгсөн гэж бодож байна. Хамгийн чухал нь эдгээр асуудлыг шийдэх улс төрийн хүсэл зориг байгаа, мөн иргэдийн эрэлт хэрэгцээ ч бий.  

-Та Монголд ирээд чөлөөт цагаа хэрхэн өнгөрөөж байна вэ? 
-Би энд цагийг үнэхээр сайхан өнгөрүүлдэг. Амралтын өдрүүдэд найз нөхөд, хамт олонтойгоо хотоос гарч амардаг. Улаанбаатарын ойролцоо Тэрэлж зэрэг олон сайхан газар бий.  

Хот дотор ч бас сайхан ресторан, уулзах газар олон бий. Олон сайн найзтай болсон болохоор цагийг хамтдаа сайхан өнгөрөөх шалтаг шалтгаан үргэлж олддог.  

"КОМПАКТ ХӨТӨЛБӨР НЬ ИРЭЭДҮЙД МОНГОЛ УЛСЫГ ЦЭВЭР, ЧАНАРТАЙ УСНЫ НӨӨЦӨӨР ХАНГАХ ЗОРИЛГОТОЙ"

-Монголд ажиллаж, амьдрахын давуу болон сул тал юу вэ, таны бодлоор?  
-Улаанбаатар бол миний амьдарч байсан хамгийн сайхан хотуудын нэг гэж хэлж болно. Би заавал дахин ирэхийг хүсэж байна. Зарим хүн Монголын хамгийн том хэцүү зүйл нь тэсгим хүйтэн өвөл гэж хэлдэг. Миний хувьд хүмүүсийн боддог шиг тийм бэрхшээлтэй биш. Сайн бэлтгэлтэй байвал бүрэн дасан зохицож болно.  

Монгол Улс цаашид улам хөгжиж, хүчирхэг, хөгжингүй орон болно гэдэгт би итгэдэг. Би хэзээд танай улсыг шүтэн бишрэгч хэвээрээ байх болно.  

Үнэнийг хэлэхэд, би тийм ч олон сул тал олж хардаггүй. Алхахад таатай, хүмүүстэй уулзах, музей үзэх, ресторан орох, байгальд аялах боломжтой сайхан хот. Хүмүүс нь ч маш найрсаг. Эдгээр нь миний хувьд том давуу талууд.  

-Таны бодлоор Монголд ямар инновац, орчин үеийн шийдлүүд хэрэгтэй вэ? 
-Монголчууд ухаалаг, асар их нөөц боломжтой хүмүүс. Тиймээс инновац, шинэ төслүүдийг амжилттай хөгжүүлэх чадвартай.  

Аялал жуулчлал хөгжиж, хөрөнгө оруулалт аажмаар өсөж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ миний бодлоор, хамгийн чухал нь эрчим хүчний салбарын шинэчлэл гэж бодож байна. Ингэхдээ шинэ эх үүсвэрийг хөгжүүлэх, дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх нь чухал.  

Мөн тээврийн салбар, тэр дундаа төмөр зам, орчин үеийн тээврийн систем хөгжүүлэх шаардлагатай. Зөв хөрөнгө оруулалт, инновац байвал Монголд хөгжих асар их боломж бий.  

Мөн БНСУ, Хятад зэрэг хөрш орнуудтай сайн харилцаатай нь бизнес, хөрөнгө оруулалтад эерэг нөлөөтэй. АНУ, Австрали зэрэг орнууд ч хөгжлийн хөтөлбөрүүдийг дэмжсээр байна.  

-Ярилцлагын төгсгөлд, миний асуугаагүй, нэмж хэлмээр зүйл танд байна уу? 
-Бидний хийсэн, хийж буй ажлаараа би маш их бахархдаг. Энэ хөтөлбөрийн хүрээнд баригдсан байгууламжуудтай танилцах боломж олдсон. Та бүхэнд ч эдгээр томоохон бүтээн байгуулалтуудыг очиж үзэх боломж олдоно гэж найдаж байна. Эдгээр нь Монгол Улсын хувьд үнэт хөрөнгө болно. Компакт хөтөлбөр нь Монгол Улсыг ирээдүйд цэвэр, найдвартай усны нөөцөөр ундны ус, дахин ашиглалт зэрэг бүх хэрэгцээнд хангах зорилготой.  

- Цаг гарган ярилцсан танд баярлалаа. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан