gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     9
  • Зурхай
     3.27
  • Валютын ханш
    $ | 3567₮
Цаг агаар
 9
Зурхай
 3.27
Валютын ханш
$ | 3567₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 9
Зурхай
 3.27
Валютын ханш
$ 3567₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

15 жилд Монгол Улс нийт 512 их наяд төгрөгийн ДНБ бүрдүүлжээ

Б.Эрдэнэчимэг
Эдийн засаг
2026-03-19
Twitter logo

Сүүлийн 15 жилийн хугацаанд Монгол Улс нийтдээ 512 их наяд төгрөгийн ДНБ-ийг бүрдүүлсэн. Жилд дунджаар 34 их наяд төгрөгийн эдийн засгийн үнэ цэнэ бий болгожээ.  
 
“Оюу толгой”   компани 15 жилийн хугацаанд дангаараа Монгол Улсын ойролцоогоор хоёр жилийн дундаж ДНБ-тэй тэнцэх хэмжээний нэмүү үнэ цэнийг бүрдүүлсэн байна. 

“Оюу толгой”  2010 онд 900 тэрбум төгрөгийн нэмүү үнэ цэнийг бий болгосон бол 2024 онд 4.7 их наяд төгрөгт хүрч, 5.2 дахин өссөн.  “Оюу толгой” үйлдвэрийн оруулсан хувь нэмэр буюу ДНБ-д эзлэх хувийг дараах таван үе шатанд хувааж болохоор байна: 

“Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн хөдөлгүүр” болсон үе буюу 2010-2012 он

Хөрөнгө оруулалтын гэрээ хэрэгжиж, баяжуулах үйлдвэрийг барьж эхэлснээр 2010 онд “Оюу толгой”   компани МУ-ын ДНБ-ий 9.2 хувийг бүрдүүлжээ. “Оюу толгой” хөрөнгө оруулалт нэмэгдэж, 2011 онд МУ-ын ДНБ-ий 18%-ийг бүрдүүлснээр Монгол Улсын эдийн засаг 17.3%-ийн өсөж, дэлхий дээрх хамгийн өндөр өсөлттэй эдийн засгуудын нэг болж байсан. 

9.8 их наядын эдийн засагт “Оюу толгой”   компани 10.1 их наядын хөрөнгө оруулалт хийснээр эдийн засгийн өсөлтийн хөдөлгүүр болж чадсан. 

“Эдийн засгийн тогтвортой байдлын тулгуур – Экспорт, валютын урсгалыг үүсгэгч” болсон үе буюу 2013-2015 он 

Монгол Улсын эдийн засгийн өсөлт огцом саарч, гадаадын шууд хөрөнгө оруулалт буурч, төсвийн алдагдал нэмэгдэж, төгрөгийн ханш суларсан, гадаад зах зээл дэх түүхий эдийн үнэ буурч эхэлсэн тэр үед “Оюу толгой”   компани зэсийн баяжмалыг экспортод гаргаж эхэлснээр экспортын орлогыг үүсгэж эдийн засгийн тогтвортой байдлыг тодорхой хэмжээнд хангаж өгчээ. 

Хэдийгээр төслийн эхний үе байсан хэдий ч Монгол Улсын ДНБ-ий 6.4-8.1%-ийг бүрдүүлсээр байжээ. 

“Хөрөнгө оруулалтын шинэ мөчлөгийн эхлэл” үе буюу 2016 он

Гүний уурхайн бүтээн байгуулалтыг сэргээн эхлүүлж, 5.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийдвэрлэж, хоёрдугаар шатны бүтээн байгуулалт эхэлсэн. Энэ үе буюу 2016 оны Монгол Улсын эдийн засгийн хувьд “итгэл сэргэсэн эргэлтийн цэг” гэж нэрлэж болохоор байна. Гүний хөрөнгө оруулалтын нөлөөгөөр “Оюу толгой”   компани Монгол Улсын ДНБ-ий 23.7%-ийг бүрдүүлж байжээ. 

“Урт хугацааны суурийг бэхжүүлсэн бүтээн байгуулалтын үе”  буюу 2017-2022 он

Энэ үеийг мөн гүний уурхайн болон орон нутгийн хамтын ажиллагааны хөрөнгө оруулалтын үе гэж үзэж болно. “Оюу толгой” үйлдвэр 2017-2022 оны хооронд жилүүдийн дунджаар Монгол Улсын ДНБ-ий 16.2%-ийг бүрдүүлж байжээ. 

Ерөнхийдөө 2010-2024 оны хооронд хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэл, тэдгээрийг санхүүгийн бүртгэлд бүртгэж буй байдлаас шалтгаалан “Оюу толгой”-н бий болгосон нэмүү цэн энэ хугацаанд харилцан адилгүй, хэлбэлзэлтэй байжээ. Тухайлбал, 2022 онд “Оюу толгой”  компанийн Монгол Улсын ДНБ-д эзлэх хувь 31 хувьд хүрчээ. 

“Хөрөнгө оруулалтаас үйлдвэрлэлд шилжиж, бодит өгөөжөө өгч эхэлсэн үе”  буюу 2023-2024 он

Гүний уурхайн үйлдвэрлэл бүрэн хүчин чадалдаа хүрч, бүтээн байгуулалтын үе шат дууссан. Өөрөөр хэлбэл, “Оюу толгой”   компанийн хөрөнгө оруулалтын санхүүжилт, гүйцэтгэлээс шалтгаалсан савлагаа арилж, “Оюу толгой”   ХХК эдийн засагт бодит үр өгөөжөө тогтвортой өгч эхлэх болсон.  

Гүний уурхай 2023 оноос бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлснээр цаашид “Оюу толгой”   компани Монгол Улсын ДНБ-ий 8-12 хувийг бүрдүүлэхээр болж байна. 

Эх сурвалж: Монгол Улсын эдийн засаг, нийгэмд “Оюу толгой”-н оруулж буй хувь нэмрийн судалгаа, MMCG компани  

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан