“Хувийн нэмэлт тэтгэврийн тухай” хуулийг Засгийн газрын хуралдаанд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир /2026.03.18/ танилцууллаа.
Манай улсад хууль эрх зүйн орчин бүрдэхээс өмнө хувийн байгууллагууд хувийн тэтгэврийг хэрэгжүүлж эхэлсэн. Өнөөгийн байдлаар 135 мянган хүн тэтгэврийн хуримтлал санал болгож буй даатгалын болон тэтгэврийн санд хамрагдаж, нийт хуримтлал 63.4 тэрбум төгрөг болжээ.
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг холбогдох талуудын оролцоог ханган боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр бэлтгэсэн. Ингэснээр Монгол Улс бусад улс орнуудын адил тэтгэврийн олон давхаргат тогтолцоонд шилжих юм.
Хууль эрх зүйн орчныг бүрдүүлж, иргэд хоёр эх үүсвэрээс тэтгэвэр авах боломж бүрдэнэ. Хөдөлмөрийн чадвараа алдсан тохиолдолд хувийн нэмэлт тэтгэврээсээ авах боломжтой болно.
Хувийн тэтгэврийн тухай хууль батлагдсанаар:
• Ажил олгогчид хүний нөөцийн шинэ бодлого хэрэгжүүлж, ажилтнаа тогтвор суурьшилтай ажиллуулах, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх, бүтээмжээ нэмэгдүүлэх
• Даатгал, тэтгэврийн сангуудын хөрөнгө өсөж, урт хугацааны дотоодын хөрөнгө оруулалтын эх үүсвэр нэмэгдсэнээр санхүүгийн зах зээлийн тогтвортой хөгжилд дэмжлэг үзүүлнэ.
• Иргэд хувийн нэмэлт тэтгэврийн хуримтлалаа өөрөө сонгож, нэг удаа, 5-10 жилийн хугацаанд, мөн насан туршдаа тэтгэвэр авах боломжтой болно.
• Иргэн тэтгэврийн наснаас өмнө хөдөлмөрийн чадвараа алдсан тохиолдолд тэтгэвэр тогтоолгох эрхтэй.
• Нас барсан бол тэтгэврийн хуримтлалаа өвлүүлэх боломжтой юм.