Засгийн газраас байгалийн баялгийн өгөөжийг одоо ба ирээдүйд иргэддээ тэгш шударга хүртээх зорилгоор Үндэсний баялгийн сангийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, шударга хуваарилах зарчим, зарцуулалтын талаар хэлэлцлээ.
Тодруулбал “Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болсон.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт хурлыг нээж хэлсэн үгэндээ “Үндэсний баялгийн сангийн төрөлжсөн сангуудын зарцуулалтыг 2030 он хүртэл царцаасан нь зөв үү гэдгийг нягтлан үзэх, баялгийн сангуудын хуваарилалт тэгш, шударга байж чадаж байна уу.
Хуримтлалын санг зөвхөн эрүүл мэнд, боловсрол, орон сууц, ипотекийн санхүүжилтийн зориулалтаар зарцуулахаар зохицуулсан нь бодит хэрэгцээтэй нийцэж байна уу гэдгийг бодлогын түвшинд дахин авч үзэх шаардлага зүй ёсоор гарч байна” гэлээ.
Хуралд оролцогчид газрын хэвлийн баялгийн өгөөжийг айл бүрийн хаалгаар оруулахын тулд ямар бодлого баримтлах, Үндэсний баялгийн сангийн орлогыг хэрхэн нэмэгдүүлэх, ногдол ашгийг бодитой төвлөрүүлэх, баялгийн үр өгөөжийг одоо ба ирээдүйд иргэддээ тэгш, шударга хүртээх, үүний тулд Үндэсний баялгийн сангийн удирдлага, менежментийг сайжруулах, хуваарилалтыг шударга болгох зэрэг өргөн хүрээнд санал хэлж, хэлэлцүүлэг өрнүүлэв.