gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     9
  • Зурхай
     3.27
  • Валютын ханш
    $ | 3567₮
Цаг агаар
 9
Зурхай
 3.27
Валютын ханш
$ | 3567₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 9
Зурхай
 3.27
Валютын ханш
$ 3567₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Барилгын явц нь наймаас дээш жил удааширч буй 33 сургууль, цэцэрлэг байна

А.Номин
Боловсрол
2026-03-17
Twitter logo

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. 

Энэ үеэр 2018 оноос хойш хэрэгжиж буй удаашралтай 33 сургууль, цэцэрлэгийн барилгын ажлыг эрчимжүүлэх асуудлаар нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин мэдээлэл өгөв.

2026 онд нийслэлийн Боловсролын салбарт барилга, байгууламжийн 139 төсөл, арга хэмжээ хэрэгжиж байна. Үүнээс он гарснаас хойш 4 сургууль, 2 цэцэрлэг, 2 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, 1 спорт заал, нийт 9 барилга, байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ.

Харин 2018 оноос хойш хэрэгжиж буй удаашралтай 33 сургууль, цэцэрлэгийн барилга байна. Эдгээр барилгын ажлыг хурдасгах зорилгоор ажлын хэсэг байгуулагдаж, сүүлийн 3 жилд 9 сургууль, 2 цэцэрлэг, 1  бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор буюу нийт 12 барилгыг ашиглалтад оруулаад байгааг танилцуулсан юм.

Өнөөдрийн байдлаар удаашралтай байгаа 10 сургууль, цэцэрлэгийн барилгын 3 нь шүүхийн маргаантай, 7 нь хөрөнгө шаардлагатай байгаа аж.

Хотын дарга Х.Нямбаатар 2026, 2027 онд эхэлсэн бүх сургууль, цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулж дуусгахыг үүрэг болголоо. Цаашид сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн асуудлыг бүрэн шийдэж, харин сургалтын чанар, хүүхдийн сурч хөгжих орчин нөхцөлд илүүтэй анхаарах хэрэгтэй. Англи хэлний сургалтын чанарыг сайжруулж, сургуулиудад спорт цогцолборуудыг барих хэрэгтэйг хотын дарга онцолсон юм.

Нийслэлийн боловсролын салбарт 2020-2024 онд 114 цэцэрлэгийн барилга ашиглалтад орж, хүүхдийн хүчин чадал 18,850-аар нэмэгдсэн. 2020-2024 онд 45 сургуулийн барилга ашиглалтад орж, хүүхдийн хүчин чадал 27,658-аар нэмэгдсэн. 2020-2024 онд 8 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилга ашиглалтад орж, хүүхдийн хүчин чадал 2,240-өөр нэмэгдсэн байна.

Улаанбаатар хотод зөвхөн 2025 онд 7 сургууль, 19 цэцэрлэг, 7 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, 2 спорт заал, нийт 35 барилга ашиглалтад орсон. Ингэснээр 2025 онд нийт 10 мянга орчим хүүхэд хамран сурах тойрогтоо сургууль, цэцэрлэгт хамрагдаж байна.

Эх сурвалж: НЗДТГ, ХМОНХХ

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан