АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп ирэх сард БНХАУ-д хийх байсан айлчлалаа Ираны асуудлын улмаас хойшлуулах хүсэлт гаргаснаа мэдэгдлээ.
Тэрбээр "Бид ойролцоогоор нэг сараар хойшлуулах хүсэлт тавьсан" гэж Цагаан ордонд сэтгүүлчдэд ярьсан байна.
Тодруулбал тэрбээр худалдааны татварын асуудлаар энэ сарын 31-нээс дөрөвдүгээр сарын 2-ны өдрүүдэд Бээжин хотноо айлчлах байв.
АНУ, Израилын хамтарсан довтолгоонд хариу болгож Иран Ормузын хоолойгоор дамжин өнгөрч буй хөлөг онгоцнууд руу гал нээхээ анхааруулсан.
Энэ хоолойгоор дэлхийн газрын тосны ойролцоогоор тавны нэг нь өдөр бүр дамжин өнгөрдөг. Трамп Хятадын талыг олон улсын хөлөг онгоцнуудыг аюулгүй нэвтрүүлэхэд туслахыг уриалжээ.
Гэвч одоогоор БНХАУ-ын талаас уг хүсэлтэд шууд хариу өгөөгүй байна.
Трамп ням гарагт Financial Times сонинд ярилцлага өгөхдөө Хятад Ормузын хоолойн асуудлыг шийдвэрлэхэд туслахгүй бол уулзалтыг хойшлуулж магадгүй гэж хэлсэн байна.
Гэхдээ даваа гарагт хийсэн мэдэгдлээр Ормузын хоолойн асуудлыг дурдаагүй бөгөөд Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч "Ерөнхийлөгч БНХАУ-д айлчлах хүсэлтэй байгаа.
Гэхдээ энэ цаг үед Ерөнхий командлагчийн хувиар Вашингтонд байх шаардлагатай бөгөөд гадаад айлчлал хийхэд тохиромжгүй" хэмээн мэдэгджээ.
Эх сурвалж: Reuters