gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     9
  • Зурхай
     3.27
  • Валютын ханш
    $ | 3567₮
Цаг агаар
 9
Зурхай
 3.27
Валютын ханш
$ | 3567₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 9
Зурхай
 3.27
Валютын ханш
$ 3567₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Манай улсад хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр ашиглалтад орлоо

А.Анужин
Нийгэм
2026-03-16
Twitter logo

Монголын Мянганы сорилтын сан Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорац хооронд Мянганы сорилтын II компакт гэрээ буюу  “Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх" хөтөлбөрийг 2021 оны гуравдугаар сарын 31-ээс 2026 оны гуравдугаар сарын 31-ний өдрийг хүртэлх таван жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр байгуулжээ.

Тус гэрээ нь Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлж, ойрын ирээдүйд учирч болох усны хомсдолоос сэргийлэх зорилготой аж.

Хөтөлбөр товлосон хугацаанд амжилттай хэрэгжиж дуусаж байгаа бөгөөд нийслэлийн зургаан дүүргийн гэр хорооллын 180 ус түгээх байрыг бүрэн автоматжуулж, 2025 оны есдүгээр сард хүлээлгэн өгсөн бол Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр ашиглалтад ороход бэлэн болжээ.

Монголын МСС-ийн Хаягдал ус дахин боловсруулах төслийн захирал Д.Мэндсайхан

Монголын МСС-ийн Хаягдал ус дахин боловсруулах төслийн захирал Д.Мэндсайхан: Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр болон Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр ашиглалтад ороход бэлэн болсон байна. Хоорондоо харилцан уялдаа бүхий энэхүү гурван төсөл нь усны салбарт сүүлийн 30 жилд оруулсан хамгийн том хөрөнгө оруулалт бөгөөд ус хангамжийн салбарт тулгамдаж байгаа асуудлуудыг цогцоор нь шийдэхээрээ онцлогтой. 

Тодруулбал, “Ус хангамжийн баруун эх үүсвэрийг шинээр бий болгох” төслийн үр дүнд хотын нийт ус хангамж 50 сая хүртэлх шоо метрээр нэмэгдэнэ. Тэгвэл “Хаягдал ус дахин боловсруулах” төслийн хүрээнд Монгол Улсад анх удаа хаягдал ус дахин боловсруулах томоохон үйлдвэрийг ус дамжуулах шугам хоолой, ус нөөцлөх сав, өргөлтийн шахуургын станц, холбогдох дэд бүтцийн хамт барьсан.

Нийт 17 байгууламжаас бүрдэх энэ үйлдвэр нь шинэ Төв цэвэрлэх байгууламжаас гарах хаягдал усыг боловсруулж, жилд 18 сая хүртэл шоо метр дахин ашиглах цэвэрлэсэн усыг дулааны гурав болон дөрөвдүгээр цахилгаан станцын хэрэгцээнд нийлүүлж, эрчим хүчний салбарт дахин боловсруулсан усыг ашиглах боломжийг бий болгож байгаа юм.

Төсөл хэрэгжсэнээр дулааны цахилгаан станцуудын техникийн усны хэрэглээний 85 хүртэл хувийг дахин боловсруулсан усаар орлуулж, гүний цэвэр усны хэрэглээг жилд 18 сая хүртэл шоо метрээр бууруулах тооцоолол гарсан. Тус үйлдвэрийг Монгол Улсын Засгийн газрын санхүүжилт, монгол инженерүүдийн хөдөлмөр зүтгэл, америк мэргэжилтнүүдийн дэмжлэгтэйгээр бүтээн байгуулснаараа онцлогтой. Хаягдал усыг дахин боловсруулж ашиглах нь Монгол Улсын хувьд ус хангамжийн цоо шинэ эх үүсвэрийг бий болгоно. 

Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрт хамгийн сүүлийн үеийн техник технологи, тоног төхөөрөмж ашиглах тул дийлэнх үйл ажиллагааг автоматчилсан. Үйлдвэр ашиглалтад орсны дараа үйл ажиллагааг 46 хүн хариуцаж ажиллана. Мөн ДЦС-уудад 10 орчим ажлын байр шинээр бий болно. Эдгээр хүний нөөцийг үйлдвэрийн туршилт тохируулгын явцад дахин сургаж чадавхжуулахаар төлөвлөсөн. Уг үйлдвэрийн ажлын хүрээнд 1000 голчтой шугам хоолойг авто зам хаахгүйгээр газар доогуур сүвлэн барьсан бөгөөд ийм туршлага манай улсад өмнө байгаагүй.

Дэлхийн олон улс оронд ус дамжуулахад ашигладаг уян ширмэн хоолой тавьж, үйлдвэрлэгчийн зүгээс дунджаар 100 жилийн баталгаа өгсөн. АНУ-ын Мянганы сорилтын корпорацын 350 сая ам.долларын буцалтгүй тусламж, Монгол Улсын Засгийн газрын 111.76 сая ам.долларын хөрөнгө оруулалтаас бүрдсэн нийт 462 сая ам.долларын санхүүжилт бүхий Усны Компакт гэрээгээр нийслэл Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангах ус хангамжийн шинэ эх үүсвэрүүдээс гадна ус гүн цэвэршүүлэх болон дахин боловсруулах хоёр томоохон үйлдвэр байгуулсан.

Улмаар ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээний байгууллагуудын институтийн чадавхыг бэхжүүлэх, хууль, эрх зүйн орчныг сайжруулах замаар усны салбарын тогтвортой байдлыг хангахад чиглэсэн цогц хөтөлбөр хэрэгжүүлнэ. Ингэснээр Улаанбаатарын ус хангамж 80 гаруй хувиар нэмэгдэж, нийслэл хот баруун зүгт өргөжин тэлэх, эдийн засаг өсөх таатай боломж бүрдэх юм. 

ХУДБҮ-т хамгийн сүүлийн үеийн техник технологи, тоног төхөөрөмж ашиглах тул дийлэнх үйл ажиллагаа нь автоматчилагдсан байна. Үйлдвэр ашиглалтад орсны дараа үйлдвэрийн үйл ажиллагааг нийт 46 хүн хариуцаж ажиллана. Мөн ДЦС-уудад 10-аад ажлын байр шинээр бий болно.

ДАЦУГ-ЫГ БУСАД САЛБАРТ Ч АШИГЛАХ БОЛОМЖТОЙГООР ТӨЛӨВЛӨСӨН

Монгол Улсад MNS 6734:2025 стандарт буюу "ДАЦУ“ (Дахин ашиглах цэвэрлэсэн ус) гэдэг стандартыг эрх зүйн зохицуулалт, дүрэм журмын хүрээнд мөрддөг. Энэ стандартад дахин боловсруулсан усыг стандартад дахин боловсруулсан усыг үйлдвэрлэл, үйл ажиллагаанд зориулан 7-8 салбарт ашиглах боломжтой гэж заасан байдаг.

Эдгээрийн нэг нь  эрчим хүчний салбар. Мөн автомашин угаалга, зам цэвэрлэгээ, уул уурхайн тоос дарах усалгаа, ногоон байгууламжийн усалгаа болон бетон зуурмагийн үйлдвэр гэх мэт үйлдвэрлэлд ашиглана гэж заасан.

Тэгвэл тус төслийн хүрээнд байгуулж буй дамжуулах шугам хоолойд дахин боломжийг бий болгох зорилгоор нэмэлт гурван салаалах худгийг төлөвлөж тоноглосон.

Мөн ХУДБҮ-ийн хүчин чадлыг ирээдүйд шаардлагатай тохиолдолд хоёр дахин нэмэгдүүлэх боломжтойгоор ерөнхий төлөвлөлтийг хийсэн. Ингэснээр 100 мянга, жилд 36 сая шоо метр хүртэл усыг дахин боловсруулж, бусад салбарын хэрэглээнд нэвтрүүлэх боломжтой болох юм.

ДАХИН АШИГЛАХ ЦЭВЭРЛЭСЭН УСЫГ ДУЛААНЫ ҮЙЛДВЭРЛЭЛД АШИГЛАНА

Улаанбаатар хотод хамгийн их усны хэрэглээтэй үйлдвэрлэлийн салбарыг тодорхойлоход эрчим хүчний салбар болж таарсан. Дулааны цахилгаан станцууд жилд ойролцоогоор 22 сая шоо метр гүний ус авч ашигладаг.

ХУДБҮ ашиглалтад орсноор ДЦС-3, ДЦС-4-ийн үйлдвэрлэлийн зориулалтаар ашигладаг нийт усны хэрэглээний 85 хүртэлх хувийг дахин боловсруулсан усаар орлуулах боломж бүрдэнэ.

Ингэснээр жилд 18 сая орчим шоо метр хүртэлх гүний цэнгэг усны нөөцийг хэмнэх боломжтой.

ДЦС-уудын технологийн үйл ажиллагаандаа хэрэглэж байгаа усыг зуухны тэжээлийн ус, дулааны шугам сүлжээний нэмэлт ус зэрэг зориулалтаар нь ангилж, харилцан адилгүй технологиор цэвэрлэн ашигладаг.

Хаягдал ус дахин боловсруулах төслийн хүрээнд станцууд хөргөлтийн системүүд, үнс зайлуулах систем, галын усны схем ба угаалга, цэвэрлэгээндээ ашиглаж байсан газрын гүний цэвэр усыг нь дахин боловсруулсан усаар орлуулна.

Харин үндсэн эрчим хүч үйлдвэрлэлд ашиглагдаж байгаа тэжээлийн ус зэргийг зориулалттай усандаа гүний цэвэр усаа үргэлжлүүлэн ашиглах юм.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан