Алдарт дуучин Оззи Осборны хүү Жек Осборн болон түүний эхнэр Аре Геарт нар охинтой болж, талийгаач аавынхаа "Оззи" хэмээх нэр хайрласнаа зарлажээ. Жек Осборны аав Оззи Осборн найман сарын өмнө нас барсан юм.
Жекийн ээж Шэйрон Осборнтой хамт нийтэлсэн постондоо /Оззи Матилда Осборн/ “Ozzy Matilda Osbourne"-той танилц” гэж бичсэн бөгөөд нярай охин сарьсан багваахайн тоглоомын хамт зурагт харагдаж байв. Энэ нь Оззи Осборны рок хөгжмийн тайзан дээрх алдартай нэгэн үйл явдлыг сануулж байлаа.
40 настай Жек эхнэр Ари Гирхарттайгаа гурван настай Мэйпл хэмээх өөр нэг охинтой. Мөн өмнөх эхнэрээсээ дахиад гурван охинтой юм.
Хүнд металл хөгжмийн хаан хэмээн алдаршсан Оззи Осборн өнгөрөгч долдугаар сард 76 насандаа таалал төгссөн бөгөөд энэ сарын эхээр болсон Brit Awards дээр түүнд хүндэтгэл үзүүлсэн тоглолт болсон. Тоглолтыг дуучин Робби Уильямс удирдан явуулсан бөгөөд тэр Осборны гэр бүлийнхэнтэй олон жилийн нөхөрлөлтэй юм.
Мөн саяхан Жек болон Шарон Осборн нар нэгэн подкаст дээр Оззигийн хүнд метал болон хард рок хөгжмийн наадам Ozzfest-ийг 2027 онд зохион байгуулахаар болсноо зарласан билээ.

Эх сурвалж: BBC