2022-2024 оны гурван жилийн байдлаар, Монгол Улсын хэмжээнд цахилгаан дугуй, скүүтер, мопедоос үүдэлтэй нийт 887 осол гэмтлийн шинэ тохиолдол бүртгэгдсэн байна.
2024 оны байдлаар, тухайн шалтгаант осол гэмтлийн 532 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх оноос 74.4 хувиар буюу 1.7 дахин өссөн үзүүлэлт юм. Дараах хүснэгтээр осол гэмтлийн шинэ тохиолдлын тоог сар бүрээр өмнөх оны мөн үетэй харьцуулан харуулжээ.
2024 онд бүртгэгдсэн цахилгаан дугуй, скүүтер, мопедоос үүдэлтэй осол гэмтлийн 532 тохиолдлын 93.0 хувь нь нийслэлд бүртгэгдсэн ба нийт тохиолдлын 91.2 хувь нь Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс тусламж үйлчилгээ авсан байна.
2024 онд бүртгэгдсэн нийт тохиолдлын 67.1 хувь нь /357/ эрэгтэйчүүд, 32.9 хувь нь /175/ эмэгтэйчүүд байгаа ба тохиолдлын тоо эрэгтэйд 15-19 насанд, эмэгтэйд 5-9 насанд өндөр байна.
Осол гэмтлийн шалтгаанаар нь авч үзвэл, нийт тохиолдлын 72.0 хувь нь мопед, цахилгаан дугуй, скүүтерээс унах буюу онхолдон гэмтэж, бэртсэн ба дараагаар нь мопед, цахилгаан дугуй, скүүтертэй зорчигч автомашинд мөргүүлэх 17.5 хувь, явган зорчигч мопед, цахилгаан дугуй, скүүтерт мөргүүлэх 9.0 хувь, мопед, цахилгаан дугуй, скүүтертэй зорчигчид хоорондоо мөргөлдөх 1.5 хувь тус тус бүртгэгджээ.
Дараах хүснэгтээр шалтгаан тус бүрийг насны бүлгээр задлан харуулав.
Тухайн шалтгаант ослын үед толгой /22.6%/, тохой ба шуу /21.1%/, өвдөг ба шилбэ /18.4%/ зэрэг эрхтнүүд түлхүү гэмтдэг байна.
Нас баралт: 2024 оны байдлаар тухайн шалтгааны улмаас 3 хүн амь насаа алдсан байна.
Тэгвэл 2025 оны эхний есөн сарын байдлаар улсын хэмжээнд цахилгаан дугуй, скүүтер, мопедоос үүдэлтэй нийт 2533 осол гэмтлийн шинэ тохиолдол бүртгэгджээ.
Нийт тохиолдлын 2518 нь Гэмтэл согог судлалын үндэсний төвд бүртгэгдсэн байна. Харин тухайн шалтгааны улмаас нас барсан тохиолдол 3 байгаа юм.
Тухайн осол гэмтлийг шалтгаанаар авч үзвэл 54.1% нь мопед, цахилгаан дугуй, скүүтерээс унаж бэртсэн бол, 28.0% нь тухайн хэрэгсэлтэй явж байгаад суудлын автомашинд мөргүүлж гэмтсэн байна.
2025 оны эхний есөн сарын байдлаар цахилгаан дугуй, скүүтер, мопедоос шалтгаалж гэмтсэн тохиолдлуудын дийлэнх нь өвдөг ба шилбэний гэмтлээр оношлогдсон байна.