Монгол Улсын эдийн засаг, нийгэмд “Оюутолгой” ХХК-ийн оруулж буй хувь нэмрийг судалжээ. Судалгааг өнгөрсөн намар эхлүүлсэн байна.
MMCG компанийн гүйцэтгэх захирал Ч.Даваасүрэн, ХААИС-ийн Бизнес, эдийн засгийн сургуулийн эрдэмтэн, нарийн бичгийн дарга М.Эрдэнэбаяр нар судалгааны үр дүнг өнөөдөр танилцуулав.
Судалгаанд “Оюутолгой” ХХК 2015 оноос хойш манай эдийн засаг, нийгэм, бизнесийн орчинд болон орон нутагт ямар нөлөө үзүүлснийг хамруулсан байна.
СУДАЛГААНЫ ҮР ДҮНГЭЭС
2013 онд Өмнөговь аймгийн Ханбогд суманд 1000 хүн амд үйл ажиллагаа явуулж буй 15 ААН ногджээ. 2024 онд энэ үзүүлэлт 43 болж, бизнесийн идэвхжил 2.9 дахин нэмэгджээ.
Даланзадгад сумын хувьд 2013 онд 1000 хүн амд үйл ажиллагаа явуулж байгаа 19 ААН ногдсон бол 2024 онд 43 болжээ. Тус суманд бизнесийн идэвхжил нь 2.3 дахин нэмэгдсэн байна.
Манай улсад 330 сум бий. Эдгээрийн болон нийслэлийн есөн дүүргийг бизнесийн идэвхжилээр нь эрэмбэлэхэд Сүхбаатар дүүрэг тэргүүлж, Ханбогд сум тавдугаарт, Даланзадгад зургаадугаарт оржээ.
Өмнөговь манай улсын хүн амын нягтрал хамгийн багатай аймаг байсан ч одоо нягтрал нь өндөр болсон. Үүнд ажлын байр, бизнес голлон нөлөөлжээ.
MMCG компанийн гүйцэтгэх захирал Ч.Даваасүрэн: “Оюутолгой” компанийн манай улсын эдийн засагт оруулж буй хувь нэмрийг харахаар худалдан авалт голлох үүрэгтэй байна.
Тус компани дотоодын болон орон нутгийн ААН-үүдээс бараа үйлчилгээ худалдан авдаг. 2010-2013 оны хооронд хөрөнгө оруулалтын эхэн үе байсан тул гаднаас тоног төхөөрөмж голдуу импортолсон. Импортын дүн өндөр байв.
2014-2017 он хүртэл дотоодын худалдан авалт нь импортоос бага зэрэг өсжээ. 2022 оноос дотоодын худалдан авалт маш өндөр дүнд хүрсэн. Энэ бүхэн манай эдийн засагт ямар нөлөө үзүүлснийг бусад тоон мэдээлэлтэй харьцууллаа.
Орон нутагт бизнесийн идэвхжил ямар байдаг вэ?
Нэг сумыг харахаар төсөвт хэдэн байгууллага, 1-2 дэлгүүр гэх мэт цөөн ААН л байдаг. Уул уурхайн томоохон төслүүд орон нутагт ажилласнаар ямар үр нөлөө үзүүлж байгааг тухайн суманд үйл ажиллагаа явуулж буй ААН-ийн тоог 1000 хүн амд харьцуулдаг. Ханбогд суманд бизнесийн идэвхжил нийслэлийн Баянзүрх дүүргийнхээс илүү байна.
“Оюутолгой”-н эдийн засагт оруулж буй хувь нэмэр дотоодын ханган нийлүүлэгчдээр дамждаг. Гэхдээ импортын худалдаа эрхлэгчид ч дотоодын ханган нийлүүлэгчид тооцогдоно.
Цаашдаа бид эдийн засгийг солонгоруулах, уул уурхайн эдийн засаг, нийгэмд оруулах үр нөлөөг нэмэгдүүлэх нь чухал. Дотоодын ААН-үүд маань чадвартай болж, импортын худалдаанаас илүүтэй үйлдвэрлэл рүү шилжиж, дотоодын бүтээгдэхүүнээр уул уурхайг хангах нь зөв. ААН-үүдийн хөл дээрээ тогтох хөрөнгө оруулалтын суурийг бүрдүүлэхэд нь уул уурхай чухал нөлөөтэй байна.
-Төвлөрлийг сааруулах талаар бид олон жил ярьж байна.
-Шилжилт хөдөлгөөн, хүн амын нутагшил, суурьшлыг судалж байхад эдийн засаг хамгийн чухал нөлөөтэй байдаг. Тэр дундаа төвлөрлийг сааруулахад ажлын байр хамгийн чухал. Улаанбаатар руу яагаад орон нутгаас хүмүүс ирсээр байна гэхээр ажлын байртай учраас юм.
1990 оноос хойш бий болсон ажиллах хүчний тоо нийслэлд 2.5 дахин өссөн. Бусад аймгуудад огт өөрчлөлтгүй байв.
Одоо ямар арга хэмжээ авч байна гэхээр цалин нэмэх, ипотекийн зээлд хамруулах шийдвэр гаргасан. 1990 онд Замын-Үүд сумын хүн ам 1300 байв. Одоо 18 мянган оршин суугчтай. Хангбогд, Цогтцэций суманд мөн олон хүн шилжин очжээ.
Өмнөговь манай улсын хүн амын нягтрал хамгийн багатай аймаг байсан ч одоо нягтрал нь өндөр болсон. Үүнд ажлын байр, бизнес голлон нөлөөлжээ. Гэхдээ ажлын байрыг цогцоор нь бий болгох нь чухал. “Оюутолгой”-н ажилчид ээлжээр ажилладаг атлаа Өмнөговийн хүн ам өссөн.
Хот байгуулалт, эрчим хүч, ус хангамжийн салбар нь дагаад шинэчлэгдэж байна. Орон нутагтаа ая тухтай амьдрах нөхцөл бүрдэж эхэлж байна. Бид ургамалтай, устай, байгалийн сайхан газарт л хот босдог гэж нийтээрээ боддог. АНУ-д Лас Дегас хот цөлд байрладаг. Ажилтай байхад хүн цөлд ч шинийг бүтээгээд, гэр бүлээ авчраад амьдардаг юм байна.
Бүс нутагт нэг зүтгүүр төсөл эхлэх нь л чухал. Говийн бүсэд энэ нь уул уурхайн төслүүд, хойд бүсэд Эрдэнэт үйлдвэр юм. Гэхдээ сул хөгжилтэй аймгийнхаа ажиллах хүчнийг “сордог” сөрөг талтай. Үүнийг Эрдэнэт-Булганаас, Өмнөговь- Дундговиос харж болно. Иймд том төслийн нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөг бүсээр нь, Монгол Улсын хэмжээнд авч үзэх ёстой.
-Судалгааны үр дүнгээ хуваалцсан танд баярлалаа.